sonin.mn
Хөвсгөл аймгийн нутгаар амралтын өдрүүдэд ихээхэн хэмжээний хур тунадас орлоо. Ихэнх нутгаар цас, бороо холилдон орсон бөгөөд Хатгал, Түнэл, Улаан-Уул, Баянзүрх сумдын нутгаар 35 см хүртэл цас оржээ.
 
Нийт нутгаар дулаахан байгаа учраас орсон цас хайлж шар усны үер болж болзошгүй байна. Цас их орсны улмаас зарим зам, даваа түр хаагдсан боловч дулаарч удалгүй нээгдсэн байна. Зарим сумдад цас их орсны улмаас бог мал бэлчээрлэх боломжгүйд хүрч, ялангуяа өвсний нөөц, тэжээлээ дууссан малчдад төл мал хоолгүйдэх, хорогдох  нөхцөл байдал үүссэн байна. 
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг