sonin.mn
АН-д ч урваач бий. 2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулчихаад АН-ыг "олуулаа" болохоор нь давхиж очсон Д.Арвин гишүүн урваач.
 
"Амлалт нэхэх ард түмний холбоо" гэсэн сүржин нэртэй даржин төрийн бус байгууллагаар дамжуулж УИХ-д суусан МҮАН-ын Д.Батцогт "олуулаа" болсон АН руу гүйсэн нь ч бас урваач. Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хууль зүйн сайд хийж байсан Л.Цог МАХН-аас нэр дэвшин Эрдэнэтэд ялалт байгуулж УИХ-д суусан ч Г.Уянгыгаа дагахаар болсон нь ч мөн урваач. Урваачдын цувааг ийн жагсаавал АН ялах магадлалтай. Учир нь тэдний хоорондын зөрчилдөөн МАН-ыгаа бодвол дүрэлзэж байдаг жамтай.
 
Дараагийн ээлжинд "Женко" Х.Баттулга АН дотроо хүч нь суларсан болохоор бас л Г.Уянгыгаа дагаад намирч мэдэх сураг газар авч байна. Хэрэв тийм зүйл болбол бас л урваач болно гэсэн үг. Ер нь монголын улстөрд хамгийн их хөдөлгөөнд ордог нам нь АН. Гэхдээ сайн талаараа лав биш... Хамгийн ойрын жишээ гэхэд л АНын гишүүд учир нь олдохгүй олон фракц дундаа нүүдэл суудал хийх нь энүүхэнд. АН гэсэн л нэртэй болохоос биш 20 гаруй намын нэгдэл учраас жижиг намууд нь фракц нэрээр халхавч хийн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь нэгэнт илчлэгдсэн үнэн.
 
Дээрх жишээнээс авч үзвэл МАХН-аас гарч МАН-ын батлахаа сэргээсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг урваач гэж цоллох нь учир дутагдалтай. Ядарсан хүнд тус болсон нь эргээд тэр хоёрт гай болно гэж яаж мэдэх вэ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гар бариад бугуй барих гэж оролдсон нь мань хоёрт таалагдаагүй. Товчоор хэлбэл монголын улстөрийн тогоонд багаар бодоход 20 гаруй жил чанагдсан Ч.Улаан гэдэг хүн нэг хүний утсан хүүхэлдэй болоод явах хүн биш. Үүнийг ч тэрбээр МАХН-аас гарахдаа хийсэн хэвлэлийн хурлын үеэр тодорхой хэлсэн.
 
Нөгөө талдаа Д.Тэрбишдагва ч гэсэн 10 хэдэн жил улстөрийн тогоонд чанагдаж байгаа тулхтай, түшигтэй улстөрийн түшээ. Ийм хүмүүсийг өөрийн утсан хүүхэлдэй болгоно гэж санасан Н.Энхбаярын буруу. Цаашилбал Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр Н.Энхбаярыг ядарч явахад нь биш задарч явахад нь МАХН-аас гарсан.
 
АН руу урвадаг нөхдүүд шиг "олуулаа" болохоор нь гүйж очоогүй. С.Оюун, С.Дэмбэрэл нар АН-д элсч, М.Энхсайхан, Н.Энхбаяр нарт зүүгдэж УИХ-д шургалсан Н.Батцэрэг, М.Сономпил нар намаа орхиж АН-д элссэн Урваач шарваачдынхаа манлайд монголд үйл ажиллагаа явуулж байгаа намуудаас АН айл саахалтын зайд тасархай түрүүлж яваа. АН-ын араас Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан аман хүзүүнд хурдалж явна.
 
Э.Саруул