sonin.mn
Вакцинжуулалт улаан бурхнаас сэргийлж чадах ч энэ нь эмчилгээ биш. Улаан бурхнаар өвчлөгсдийн нас баралтын хэмжээг хамгийн бага хэмжээнд хүргэж чадсан боловч энэ өвчнөөр өвдсөн насанд хүрэгсдийн тоо саяхнаас дахин нэмэгдэх болсон. 2007 онд улаан бурхны халдвар Японы ахлах сургууль, коллежийн сурагчдын дунд дэгдсэн. Зуу гаруй сургууль хаагдаж хөл хорио тогтоосон.
 
Охид, хөвгүүд болон ахимаг насныхан яагаад илүү эрсдэлтэй бүлгийнхэн гэж тооцогддог юм бол? Тэднийг хүүхэд ахуй үедээ вакцинжуулалтад хамруулаагүйтэй холбоотой гэж өмнө нь тайлбарладаг байлаа. Гэтэл уг асуудлыг нарийвчлан судалж үзэхэд тариулсан хүмүүсийн зарим нь өвчилдөг болох нь тогтоогдсон.
 
Улаан бурхны вакцин нь түүний сулруулсан вирус юм. Бие махбодид тарьсан вирус дархлааны системийг өдөөж, тухайн өвчнийг таньж халдвар авахад саад тотгор үзүүлэх эсрэг биет үүсгэхэд хүргэдэг. АНУ болон Европ улаан бурхны эсрэг вакцинжуулалтыг хүүхэд ой хүрэх үед нь болон сургуульд орохынх нь өмнө хийдэг. Америкт 1970 оноос эхлэн давхар вакцинжуулалт хийдэг болсны дүнд улаан бурхнаар өвчлөгсдийн тоо эрс буурсан нь вакцинжуулалтад хамрагдагсдын дархлааны эсэргүүцлийг сайжруулсны нөлөө юм.
 
Үүнээс үзэхэд вакцинжуулалт өгөөжтэй мэт санагдана. Гэхдээ энд нэг чухал хүчин зүйлийг тооцоогүй орхигдуулж байна. Хэрэв хүрээлэн байгаа байгаль ертөнцийг харилцан хамааралтай асар том тогтолцоо гэж үзэх юм бол эрүүл мэндээ хадгалах илүү үр дүнтэй, байгальд ээлтэй арга зам байгаа гэдгийг анзаарахад төвөгтэй бус.
 
XIX зууны дунд үед Францын Луи Пастер, Германы Роберт Кох бичил организмыг өсгөвөрлөх аргыг боловсруулсаны дүнд сүрьеэ, булчин задрахтахал, гэдэсний хижиг зэрэг олон өвчний бациллыг нээхэд хүргэсэн.
 
Дэлхийн бөмбөрцөгийн нөлөө талд Японд адилхан судалгааг эрчимтэй явуулснаар ойролцоо цаг үед Сибасабуро Китасато татран үүсгэгч бациллыг, Йоши Шига цусан суулга үүсгэгч бациллыг нээсэн. Үүний үндсэн дээр эдгээр эмгэг төрүүлэгчийг хүний бие махбодиос зайлуулчих юм бол халдварт өвчин арилах болно гэсэн санаа төрсөн хэрэг. Ингээд л шинжпэх ухаан антибиотикийг эрэлхийлж эхэлсэн.
 
Хамгийн анхных нь английн бактери судлаач Александр Флемингийн нийлэгжүүлэлтийн аргаар хөхөмдөг хөгцнөөс гаргаж авсан пинциллин юм. Өөрөөр хэлбэл өөр микробын туслалцаатайгаар, одоогийн тохиолдолд хөгцний микробоор эмгэг төрүүлэгч микробыг устгах амжилттай аргыг олсон байна. Ингээд пинциллиныг олноор үйлдвэрлэж эмчилгээнд хэрэглэснээр халдварт өвчний үхлийн төвшинг эрс бууруулсан нь жинхэнэ гайхамшиг болсон юм. Пенциллин “XX зууны гайхамшигт нээлт”, “Анагаах ухааны хувьсгал" гэж нэрлэгдэх болсон. Эм зүйн салбар антибиотикийн эрэлд мордож, үйлдвэрлэх болсноор эрчимтэй хөгжиж эхэлсэн.
 
Тэр үед энэхүү гайхамшигт бүтээгдэхүүн халдварт өвчнийг устгана гэдэгт бүрэн итгэж байв. Хүн төрөлхтөн иймэрхүү гэгээн мөрөөдлөөсөө салж сэхээ авах хүртлээ зуун жилийг ардаа орхисон юм. Ийнхүү сэхээрлийн гол шалтгаан бол хуучин антибиотикуудад тэсвэртэй бичил организмууд шинээр бий болсон явдал юм. Тэдгээрийг устгахын тулд илүү хүчтэй антибиотикуудыг боловсруулах болсон боловч бичил организмууд тэр бүхэнд дасан зохицсоор байна. Ийм битүү тойрог өнөө хүртэл үргэлжилсээр байгаа юм.
 
Өнөөгийн дэлхий ертөнц эмгэг төрүүлэгчидтэй антибиотикуудын тусламжтайгаар тэмцэх санаа зөв юм уу гэдэг асуулттай тулгараад байгаа. Шинжлэх ухаан өөрөө дийлж чадах уу? Аймшигт супербактерийг бий болгоод байгаа юм биш үү.
 
Японы нэрт эрдэмтэн, эмч
Хирошми Шинья
Эх сурвалж: "Соёмбо" сонин