ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16 дахь улирлын ялагч зөн билэгч Виктория Райдос Монголд ирсэн байна. Тэрээр манай улсад хоёр хоногийн хугацаанд ажиллах аж. 
 
“Оросын хар шулам” гэгддэг түүнийг монголчууд зөн билгийн цуврал нэвтрүүлгээр андахгүй мэддэг болсон юм. Энэ жил 39 настай Виктория Райдос бүсгүй Санкт Петербург хотноо төржээ. Түүний намтар, гэр бүлийн талаарх тодорхой мэдээлэл байдаггүй ч тэрээр энэ тухай ам нээж байгаагүй гэнэ. 
 
Хөзөр ашиглаж, хүний амьдралын бүх цаг үеийг харж, засал хийх чадвартай түүнийг Зөн билгийн тулааны бүх цаг үеийн оролцогчдын хамгийн шилдэг нь гэж үнэлдэг юм байна. 
 
Тэгээд ч манай голлох хоёр улс төрийн намын аль нь түүнийг урьж авчирсан болох, хэдий хэрийн мөнгө түүнд зарцуулсан, сонгуулийн ялалтыг аль талд нь зөгнөх бол зэргийг өндөр нууцалж байгаа гэсэн сураг байгаа гэнэ шүү.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин