1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа.
Түүнийг Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг бол Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам, хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордоны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ.
Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна.
Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг.
Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсэний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.
Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсч торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна.
Гэтэл Амирлангуй гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ.
Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна.
Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирсэнээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ. Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв.
Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсоноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна.
Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг.
Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ. Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна.
Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган тансаг харагдаж байсан гэдэг.
Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ.
Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээн авсан Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй.
Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа.
Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна.
Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ.
Тэнгэрийн хүүг тосч авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг. Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билэгтэй сайхан нэрийг өгсөн гэдэг.
Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ.
Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийнэ нас биед хүрсэн хан хөвгүүд тэдний эхчүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг.
Амирлангуй хатанд ордоны ихэс дээдэс байтугай ард олон хүртэл хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор ханхүүг эсэргүүцсэн элдэв хорт явуулга ч аяндаа сарнин алга болж монгол хатан зургаан настай хүүгээрээ дамжуулан Манж Чин улсын төрийн алтан жолоог барьж эхэлсэн яруу сайхан түүх бий билээ.
Сэтгэгдэл0
Уншихад сонирхолтой ч түүх гэхээсээ илүү үлгэр байлаа. Хөөе юун даашинз билээ, ямар Үнсгэлжин биш дээ кк.
MUU JOMBOGO. NERIIG N BUU DURS
Хятад хүүхний л зураг байна даа.
Ач, гуч нар нь Монголыг мөхөөсөн дөө. Юуг нь магтдаг юм бэ?
mohoogdson bol hohi chini. huchtei baigaad busdiig mohooj chadaagui bol booliin amidarlaaraa amidar
Gutamshig!!!!!!!!!!!! Ene huuhenii sheesnuud Mongolchuudiig yargalj alj talj etsest ni erchuudiig ni asman tembuunii uur uurhai bolgoson !!!!!!!! Zugeer l gutanshig!!!!!!!!
doromjluulj alj taluulsan bol hohi chini. uher chi huchtei baigaad busdiig shulj doromjlohiig chini hen bai gesen be. esvel chi bogsoo doloolgo. esvel bogs dolooj gadna dotnii hulgaichdiin gutal shaahaig ynsej iav
Манж Монгол гэдэг ерөөсөө ихэр ах дүү хоёр л гсн үг. Бүх юм нь хоорндо адилхан. Манжийн бүх хаад монголын эрлийзүүд бсн
Тэрэн шиг худлаа юм байхгүй. Манж зүрчид бол эртнээсээ монголын заналт дайсан байсан. Гахай маллаж, загас барьж ан хийдэг хамниган угсаатан. Манжын хаад монгол хятад эхнэр авдаг байсан. Тэглээ гээд монголын хамаатан болдоггүй юм. Гэхдээ хятадтай илүү их цус холилдож байсан тул эцэстээ хужаа болж дууссан юм.
Manjuudad esgii gert amidarch baisan tuuhen ulamjlal baihgui.Tegeheer manj,mongol 2 iher gedeg bol shal hudal hort tarhi ugaalt bolj taarch baigaam. adaglaad hel n ch ondoo. yaahav suuld manjuud mongol helnees nileed olon ug zeeldej avsan baidag yum.
Manj chn buriadiin 1 yastan.omsson deel yaria n hurtel adilhan.baga zergiin ayalgatai.mgliin neg yastan.harin hujaa bol tenger gazar shg oopo humuus
kulduu hasagiin bichij bgaag bidniig tungus bolgoj uursdiiguu ertnii mongol gej shaah geedel nuguu balai turkuudiinhaa ulgeriig bichih geed yadaj bna uu
Гутаахын аргагүй сайхан түүх байна Баярлалаа
Saihan tuuh shuu, Hojim ug hatnii huu haan shireend suusnii daraa hairtai tatvar em ni ovchnoor uhsenii daraa haan shireenees buuj lam bolson tuhai oguuldeg, tuhain uyd balchir huuhed bsan manjiin enh amgalan haaniig tushij haan shireend ulmaar manjiin hytad dahi noyorholiig behjuulehed ih uureg guitsetgesen hundee, mongolchuudiin maani huvid tarhai butarhai bsnaas bolj l ezlegdsen yumshuudee
Чингисийн удмын Буян ирэгч Фү Лин хаан сайн хүн байж дэ.
Их муухай баба эрлийз хаан байж дэ.
хэхэ бас л их хутгасан, айхтар хүүхэн байж дээ.
Manj bol hyatad bish anchin nuudelchin garaltai indesten baisan yum.
Хар мөрний эрэгт Хубилайн шилжүүлэн суулгасан, хиад боржигоны эртний өшөөт усны цөөн зүрчидүүд өөрсдийгөө манж гэж нэрлэж гарч ирсэн. Одоо байхгүй, бүгд хятад болсон
Сайхан түүх Мундаг эмэгтэй байна. Даанч энэ эмэгтэйгээс төрсөн хаадууд Монгол улсын тусгаар тогтнолыг үгүй хийсэн дээ. Хувь зохиол цаанаасаа учиртай юм даа.
Xuan Ju Geg baina
huanzhu gege l haragdaad bndaa
Манжууд бол тунгусууд,Солонгос тал руугаа ойрхон, зэрлэг солонгосууд
Манжууд Зүүнгарын хаант улсыг мөхөөсөн, манжийг тэнгэр гэсгээж үзэгдэх бараагүй болгосон. Одоо дэлхий дээр 1 ч манж хүн үлдээгүй.
Sain baitsgaana uu? Buhel buten undesten uls horvoogoos toosjin uguirch alga bolj arilj odno gedeg uiliin dung hootsoldoj alivaan ogoojiig, yumnii goliig, mong hardaggui, buhii l yumd eded bied chin baidagguinheen baihguinheen ulmaas, ooriigoo agaad yumiig ediig bieiig zuilchilj ezenguiduuldegiinhee urshgaar garlagaar garzad olzlogdsonooroo Hoh Monh Tengeriin Dor Horstod baih too ni neg mor duusdagiin l ulger boljdee, Manjuud. Mehet mehendee, olon sanaat orgoj bosdoggui, bodood bodood bodiin shiir dorov gej yu bolohiig l haruulaad ongorson horvoo bolsonii ulger.
Manj etsegtei hun Chingisiin udam bolno ch gej arai baihguiee.
SHULAM BAIJEE
Үр ач нь монголыг сөнөөсөн муу хатан
Хоншоортой монгол хаан аваад суучихсан бол ч. Даанч тэр үед монголчууд хоорондоо алалцаад юун хүүхэн.
Энэ бол бараг үлгэр шахуу болж гэдэг нь үнэн байна.Энэ гайхамшигт эмэгтэй бол Тулуйн угсааны гүнж биш.Тэр бол Их Эзэн Богд Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын хойчис болох Хорчин аймгийн Зайсан ноёны охин юм.Нэр нь Бумбутай.Энд Тайцун гэсэн нь Манж Да Чин гүрний хоёрдугаар их хаан Амбагай сэцэний цол юм.Амбагай сэцэн хаан бол эцэг Нурхач баатрын гэрээсэлсэн "Монголтой ураг бүү тасал,хятадаас гүн бүү өргөмжил" гэсэн цаазыг чанд сахиж 5 монгол хатан буулгасан түүхтэй.Тэдний дундаас Эеэбээр засагч хаан Фулиний эх болох Бумбутай онцгойрон шалгарсан бөгөөд энэ хувь ерөөлт хатан Амбагай сэцэн хааны хатан,Эеэбээр засагч хааны эх,Энх Амгалан хааны эмэг эхийн хувьд Манжийн төрийн 3 их хааны яг дэргэд байж их гүрэн болгоход асар их хувь нэмэртэй байсан тул ач нь болох Энх Амгалан хаан бараг бурханчлан шүтдэг байсан гэдэг.Манж гүрний хааны ордны хуулиар хаан хүн Тэнгэрийн хүү учир өөр хэн нэгнийг асран халамжлан ёсгүй учиртай ч эмэг эхийгээ насан эцэс болох үед Энх Амгалан хаан бүтэн сар өөр хүнийг хүргэлгүй зөвхөн өөрийн биеэр асарч ачилсан гэдэг.Тэр гайхамшигт хатан улс төрийн суут ухаантан байсан тул манж болоод монгол бол Тэнгэр язгуурт ард түмэн юм тиймээс Тэнгэр язгууртны нутагт доод язгуурт хятад хүн амьдрах ёсгүй,зөвхөн түр хугацаагаар орж болно,монгол газар байшин барьж суурьшин амьдарч болохгүй,монгол хүнтэй гэрлэж болохгүй зэрэг үндэстнийхээ газар нутгийн халдашгүй байдал, генийн санг цэврээр хадгалах алсын хараатай хуулиудыг гаргахад нөлөөлж чадсан аугаа түүхэн хүн юм.Тэр хэдий Тэнгэр тулам нэр нөлөөтэй,сүрдэм их сүр хүчин төгс байр суурьтай байсан ч тансаг хэрэглээг шүтдэггүй их эгэл жирийн зан чанартай хүн байсан гэж түүхэнд үлдсэн байна.Энх Амгалан хаан эмэг эхийгээ Богд эмэг хатан гэхээс өөрөөр дууддаггүй үгийг нь ёсчлон сахьдаг байсан бөгөөд 70 насны ойг нь улс гүрний хэмжээнд ихээхэн сүр дуулиантай ёслол төгөлдөр хийх гэхэд нь татгалзаж энгийн даруухнаар тэмдэглэж байсныг үзэхэд гэгээрсэн хүн байсан бололтой.Саяхнаас Бумбутай хатныг Дундадын түүхэнд төрсөн аугаа их хатан гэж хятадууд өргөмжлөх болсон байна.Бид түүхээ мэдэхгүй болохоор Хүннүг солонгос, Их Монголыг хятад гэсээр авч дуусаад бидэнд юу ч үлдэхгүй шинжтэй.Тэгээд ч бид өөрсдөө түүхээ мэдэхгүй нь олонх болохоор арга ч үгүй биз.АН-н гамин -мүүнистүүд монголын боловсролын салбарыг мөхөөж, монголын хойч үеийн тархийг хогоор дүүргэх бодлого явуулж байхад тэгэх нь ч аргагүй .Монголчуудаа ядаж өөрийнхөө түүхийг үнэн мөнөөр мэдье гэвэл уншиж судал даа.
mundag ymu
1911 онд Монголчууд Олнооо Өргөгдсөн Монгл улмсаа байгуулах үед Шашныг мандуулагч түмнийг жаргуулагч Богд Жавзандамба хаанаас Манжийн хаанд захидал илгээж,-Манай түүхэнд Чин Гүрний үзүүлсэн тус үлэмж тул өдгөө Чин гүрэнд аюул учирвал бидний монголчууд цэрэглэн туслахад бэлэн байна гэж бичиж байж. Энэ бол 1911 оны үед монголчуудад зохиож өгсөн хуурамч түүх байгаагүй учраас манж нарыг шал өөр нүдээр харж байсны жишээ юм.Гэнэн тэнэгээр өөрийнхөө мунхаг төсөөлөлд итгэж хорвоог туулвал юутай гутамшиг.Манай зарим иргэд өөр улсын улс төрийн бодлогоор зориуд зохиож өгсөн худал түүхэнд итгээд манж нар үндэстний хувьд бүрэн сөнөж мөхсөн гэж ойлгоод байх шиг байна. БНХАУ-н хамгийн сүүлийн хүн амын тооллогоор 10 сая манж хүн байна гэсэн тоон үзүүлэлт гарч.Тэд соёлын хувьсгалын үед угсаа гарвалаа нууж явснаа одоо цаг дулаарахад эргээд өөрсдийнхөө үндэс язгуураа нуухаа больсон юм байна.Тэгэхээр манж нар устсан гэсэн хоосон төсөөллөө хаях хэрэгтэй.Хятадын хувьсгалаас дүрвэсэн маш олон манж хүн Өмнөд Солонгост цагаачлан очсон нь энэ улсын хөгжилд том хувь нэмэр оруулсан гэж дуулсан юм байна.Өнөөдөр ч гэсэн хятадын олон нэр цуутай хүмүүс манж үндэстнүүд байна.Энэ нийтлэлд зураг нь тавигдсан бүсгүй ч манж хүн, одоо хятадын их цуутай жүжигчин болсон.Та нар Сувд гэг буюу Хуанжу гээгээ гэдэг киногоор нь сайн мэддэг болсон тэр хүн.Нэрт кино найруулагч Бертолуччигийн хийсэн "Хубилай хаан" киноны Хубилай хааны дүрийг бүтээсэн жүжигчин ч бас манж хүн.Тэгэхээр манж нарыг устсан гэж дэмий баярлаад тусгүй.Бодит байдлыг мэдэж байх нь нэн тустай.Харин бид энэ манж нартай хэрхэн харилцах нь их чухал бодлого шүү.
tyyh meddeg seheeten hun bhgyui dandaa tseejee balbasan lyumpenguud haraahaas uur yu medegg yum be ? suuliin hoer komment bol tsuuhuun uhaant humuusin bichver bn. Yazguurtan mongoliig 30-onuudad 99 % aimaglan ustgaad huree hiid baishin urguu huree unsen tovrog bolgoj UGUIGUI YADUU ARDUUD tsuun tooni erdem medlegtei yazguurtan uldseni gor shuu dee. End amandaa orsnooroo haraaj soliorch yavaa humusinh buruu bishee. Huurhii uur yum ted medehgui shuu dee ... Huurhii CHINGIS dalhin guren baiguulsan sor n delhiiger tarsan , uldsen ur sadin ulaantan proletari zasag ustgasan yum chin ODOO UUR YU yarih ve ?
Saihan tvvh bna iim bolhoor hyataduudig mongold oruuldagvi baij
түүхээ сайн уншиж мэдэх хэрэгтэй дээ , монголчууд минь.Юу юуны учирыг олоогүй цээжээ дэлдэж хаашаа ч хамаагүй харж хэнийг ч хамаагүй хараахаа болимоор юм.хэн нэгэнд хараагдан зүхэгдэж бгаа нь өөр бас нэгний бахархалт өвөг дээдэс нь ч байж болох юм шүү.өнгөрсөн түүхийг бид зөв танин мэдэх хэрэгтэй тэгэж чадвал одоо үеийнхээ золиос болохгүй
Үнэхээр гайхалтай сайхан юм байна