sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 11.30 цагт Монгол-Оросын гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгнө. Харин УИХ-ын дарга З.Энхболд 11.40 цагаас 45 дугаар сургууль дээр байрлах санал авах хэсгийн хороонд очиж, санал өгөх юм.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 12.30 цагаас Удирдлагын академын Б корпуст байрлах 56 дугаар тойргийн 3 дугаар хэсгийн хороонд саналаа өгөх гэнэ. Энэ удаагийн сонгуульд 1.912.901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд буй. Нийслэлийн хувьд 924.629 сонгогч 397 саналын байранд саналаа өгнө.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг