УЛААНБААТАР. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морь бэлэглэсэн гэж Хөх ордон мэдэгдлээ. Мөн Ерөнхийлөгч Пак энэ бэлгийг авахаас татгалзсан гэсэн мэдээллийг няцаалаа.
Бямба гарагт өндөрлөсөн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцсон Ерөнхийлөгч Пакын Монголд хийх хоёр өдрийн албан ёсны айлчлал өчигдөр эхэлсэн юм.
“Тогтсон уламжлалын дагуу Ерөнхийлөгч бэлгийн морио тусгай ферм-д байлгахаар шийджээ. Морийг Монголд байлгах нь Өмнөд Солонгост авчирснаас илүү дээр гэж тэрбээр үзэж байна” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жун Ён Кук бичгээр мэдэгджээ.
Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтад оролцсон улсуудын төлөөлөгчдөд Монгол Улсын Засгийн газар морь бэлэглэсэн бөгөөд төлөөлөгчдийн дийлэнх нь бэлгийн морио тусгай фермүүдэд үлдээсэн байна.
Ерөнхийлөгч Пакын айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
gadnii hynd mongol adyygaa beleg bolgoj uguud baidag n mash byryy chamaig neg gadnii hynd beleg bolgood uguud yavyylchihval yahav terenteel adilsh dee huurhii ter amitan nytgaa canaj yhen yhtlee zovno shu dee Erunhiilogch Elbegdorjiig uuriign beleglemeer bna zailyylah heregtei
Uhaantai hun bn.moriig mongold n uldeeh estoi
hoer say dollar ugsun hund neg mori beleg bolgoh heregtei
МОНГОЛ ХҮН МОРИО ГАДНЫ УЛСАД БЭЛЭГЛЭЭД БАЙХ ДЭМИЙ ЗҮЙЛ ЮМ Ш ДЭЭ. МОНГОЛ МОРЬ НУТГАА САНААД ГАЗРЫН ХОЛООС ГҮЙЧИХДЭГ ХҮНИЙ НУТАГТ ИХ ЗОВДОГ АМЬТАН БАЙГААМ.