УИХ-ын Анхдугаар чуулганаар өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Найдансүрэнгийн Золжаргалыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, Надмидын Баяртсайханыг түүний оронд томилох тогтоол гаргасан.
Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр тусгасан учир Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр Н.Баяртсайханд ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдэгийг нь гардууллаа. Н.Золжаргал нь Монголбанкны ерөнхийлөгчөөр 2012 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байсан юм.
Харин шинэ ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь 1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1992 он Москва хотын Төрийн Удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.
Тэрбээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2014 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.
Дэлгэрэнгүй намтартай энд дарж танилцана уу.
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Золжаргал саяын өнгөрдөг өвөл ажлын ачаалал нь арай гайгүй болох үед Авьяаслаг монголчуудад оролцсоныг бүгд мэдэж байгаа. Эхний шатаа ч давсан. Одоо бүр завтай болж байгаа юм чинь сайн бэлдэж байгаад энэ жил дахиад орох хэрэгтэй. Эндээс хэрхэн яаж амжилттай оролцсоныг нь үзээрэй. 1:00 минутаас эхэлж байгаа, ялангуяа 1:29 дээр бол бука авна шүү дээ. 1:45-аас эхэлж байгаа явалт бол брэнд болж патентаар бүртгэгдсэн. https://www.youtube.com/watch?v=hfQeo3DISVU
Ha ha uzlee. Tostei l yum baina. Gehdee Tomorchodor ny arai tsarailag yumaa.
Teneg malyg mongolbankhny erinhiilogchoir tavilaada
Ардчилал гээч бий болсноор монголын терд мэргэжлийн ажлаа чадварлаг хийж байсан хун нэгч гарч ирсэнгуй. Улс тер, албан тушаалын янхангууд л байх шив дээ.
unendee uxej baisan ediin zsgiig togtooj zasgiin gazriin ediin zasgiin bodlogiig yavuulj nor ix ajillasan daa Zoloo bol. ur dun ni yavan yavsaar ulam todorno. gexdee xiij irsen sain ajliig ni MAN untraax ni medeej. Ipoek-ees exleed xodoonii xujaa neg noxor, bas Nyamdorj met xuuchjirsan, erguu tologuud bol xezee ch oligtoi uom olj xaraxgui soxorson xumuus shuudee. ug ni bol 2 jil xamta ajillaad tushij ajillasan bol MAn-iin teneguuded xeregtei l baisandaa. Alban tushaaliin xenee tussan malud yaya gexevdee
Монгол банк гадны хөл гар хурууны дохиур болчихсон бга шүү дээ . Монгол банк монголчуудаас эрх авсан муу сайн нь хамаагүй монголын засгийн газарт харяалагдах ёстой. Одоо бол яг үнэндээ хараат бус гэсэн нэриин дор гадны дохиур болоод бгаа нь гашуун үнэн юмаа . Энэ байдал 18 жилиин нүүрииг үзэв
odoo zoljargalyg shalgah heregtei shyy. mongol bankny dollar yuani zarj ariljaand orolstdog ni mash no toi shyy.
За за Монголбанкинд нөгөө номхон ноолдог морио тавьчихсан. Сангийн яамандаа Алдарт мөнгөн бөгст Чойжилсүрэнгээ тавьсан. Энд тэндгүй төрийн албанд зүтгэж ч үзээгүй баахан алиа гаруудыг тавив. Үүнийг мэргэжлийн гэх үү?