sonin.mn
Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагын 10 орны төлөөлөгчид болон олон улсын  20 “спортын бүлэгүүд” Орос улсын шигшээ багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ирэх Олимпийн наадмаас /ОН /хасах тухай саналыг бэлтгэн Олон улсын Олимпийн хорооны тэргүүн / ОУОХ/ Томас Бахад  илгээх төлөвтэй байгаа  тухай  The New York Times  уламжилжээ.
 
Үүний өмнө  АНУ, Канад улс ийм санал  тавихаар  бэлтгэж байгаа тухай тодорхой болсон билээ.
 
NYT уламжилж  буйгаар, энэ  асуудал нь даваа гаригт Ричард Макларенагаар  удирдуулсан Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн  (WADA) хөндлөнгийн  комисс  Сочийн Олимпийн наадамд сэргээш хэрэглэсэнтэй холбоотой мөрдөх ажиллагааны тайлан  илтгэлээ тавих бөгөөд үүнтэй  хамт Оросын шигшээг ОН-аас хасах асуудал тавина хэмээн хэвлэлд мэдээлжээ.
 
"New York Times"-ын уламжилснаар, Үндэсний сэргээшийн эсрэг институтийн тэргүүн Жозеф де Пенсье Олимпийн наадмаас Орос улсыг хасахыг уриалсан байна. “Олон улсын сэргээшийн агентлагийн / WADA/ илтгэл  энэ бүхнийг батлан нотлох бололтой .
 
Энэ нь Оросын засгийн газрын   дэлхийн хөнгөн атлетикийн цэвэр тамирчдын эсрэг их хуйвалдаантай холбоотой болохыг нотлох түүхийн  хамгийн том  дуулиан юм” гэж ноён Жозеф де Пенсье ярьжээ. 
 
Оросын тамирчдыг Олимпийн наадмаас хасах хүсэлтэй захидалд  Шинэ Зеланд улс нэгдэж байгаа тухай Ройтерс уламжилсан.
 
Үүний өмнө “Спорт -Экспресс” сонинд Америкийн сэргээшийн эсрэг агентлагийн ( USADA) тэргүүн Трэвис Тайгертын  захидлыг нийтэлсэн бөгөөд тэр  Оросын хөнгөн атлетикийн   шигшээ багийг 2016 оны Олимпийн наадмаас хасахыг шаарджээ. Түүнээс гадна энэ сарын 19-нд эл захидлыг олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа ажээ.
 
А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг