sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг томиллоо.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад 96,6 хувь нь дэмжив.
 
П.Сэргэлэнгийн намтар
 
Тэрбээр 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгсчээ. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан байна. Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдохоосоо өмнө Монголын Морин Спорт Уяачдын холбооны ЕНБДарга, "Сүлд" телевизийн захирлаар ажиллаж байсан.