sonin.mn
Эдийн засаг хүндэрсэн, төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байгаа цаг үед УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь үзжээ.
 
Мөн АН-ын бүлгээс өвлийн бэлтгэл гэхчлэн хаяанд тулсан ажил олон байхад урт хугацаанд амралтын байдалд байж болохгүйг сануулж чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаад байгаа юм. Иймд УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 25-ны өдөр зарлан хуралдуулж магадгүй гэсэн хүлээлт байна. Тов гараагүй ч УИХ-ын дарга зарласанаар хуралдах боломжтой.
 
Ээлжит бус чуулган хуралдсан тохиолдолд эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц, арга замууд, ирэх оны төсвийн төсөөлөл, тодотгол, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хүлээгдэж буй асуудлуудыг хэлэлцэх юм.
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин