sonin.mn
УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзах үеэрээ ирэх дөрвөн жилд нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үед ажиллах талаар онцлоод энэ долоо хоногийн сүүлээр УИХ- ын ээлжит бус чуулганыг зарлан, тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйг дуулгалаа. 
 
Тодруулбал, энэ сарын 25-нд хуралдахаар яригдаад байгаа ээлжит бус чуулганаар 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник хэрэгсэл, сонгуулийн зардал дээр 5.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах талаар хэлэлцэх юм.
 
Мөн өмнөх УИХ-аар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг төлөвлөсөн бөгөөд 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, улс орны эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл багтжээ.
 
Түүнчлэн энэ оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүд, Ю.Цэдэнбал агсны 100 насны алдар гавьяаг мөнхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх аж.
 
Эх сурвалж: