sonin.mn

Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулах комиссынхон арга хэмжээ зохион байгуулав. 

 

Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Монголбанкы Ерөнхийлөгчийн 2016 оны наймдугаар сарын 25 өдөр тушаал гаргаж , Улсын банкны ерөнхий хорооны даргын 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

 

Үүний дараа Ю.Цэдэнбал агсны "Санхүү банкны тэргүүний ажилтан" цол тэмдгийг буцаан олгож, "Монголбанкны Хүндэт дэвтэр"-т бичиж түүний гавьяаг алдаршуулсан байна.

 

П.Мандах