sonin.mn
СӨҮЛ. /UPI/. БНСУ-ын Батлан хамгаалах яам Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг төрийн эрхнээс зайлуулж чадах тусгай хүчнийг бэлтгэхээр төлөвлөж байна.
 
Умард Солонгосын түрэмгийллийг сөрөн эсэргүүцэхийн тулд Өмнөд Солонгос байнгын цэргийн тоогоо 500 мянга болон түүнээс дээш хэмжээнд хадгалах хэрэгтэй гэж БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Хан Мин-гү мэдэгджээ.
 
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн чуулганд үг хэлэхдээ "Солонгосын шийтгэл ба хариу арга хэмжээ /KMPR/ гэдэг төлөвлөгөөний хүрээнд Умард Солонгосын удирдагчийг төрийн удирдлагаас зайлуулж чадах багийг бүрдүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа" гэж мэдэгджээ.
 
Хэрвээ дайсан цөмийн пуужин ашиглах зорилготой нь тодорхой болбол үүнийг нь таслан зогсоохын тулд Умард Солонгосын удирдлага зэрэг гол байрлалууд руу хариу цохилт өгөх нь энэ төлөвлөгөөний үзэл баримтлал юм гэж тэрбээр хэллээ. 
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг