sonin.mn
АСТАНА. /AhlulBayt/. Туркийн “Awqaf” байгууллага Монголд 4000 ширхэг Коран судрыг орчуулгын хамт тараажээ.
 
Казах хэлээр орчуулсан 4000 ширхэг судрыг Улаанбаатар хотын хоёр сүмийн мөргөлчид болон исламын их сургуулийн оюутнуудад тарааж өгсөн байна гэж “Turkpress” агентлаг мэдээлэв.
 
Монгол дахь лалын шашинт цөөнхүүд болох казахуудад орчуулгатай Коран судар ховорхон байдаг бөгөөд судар тараах энэ ажил тэдэнд их таалагдсан гэж “Awqaf” байгууллагын орлогч дарга Абдул Рахман Четин ярилаа.
 
Дэлхийн 135 орны хэлээр орчуулсан Коран судрыг үнэгүй тараах ажлын хүрээнд Монголд 4000 ширхэг судар тараалаа гэж тэрбээр онцлоод, одоогийн байдлаар янз бүрийн хэлний орчуулгатай 400 мянга орчим Коран судрыг дэлхий даяар тараагаад байна гэлээ.
 
Харин Улаанбаатар хот дахь лалын сүмийн тэргүүн Халил Тутул хэлэхдээ “Коран судрыг монгол хэлнээ хөрвүүлж байна. Одоогийн байдлаар судрын 15 бүлгийг монгол хэлэнд буулгаад байгаа бөгөөд орчуулга энэ онд багтан бүрэн дуусах төлөвтэй байна” гэв.
 
Лалын шашинтнууд Монголын хүн амын 7 хувийг бүрдүүлдэг байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг