Bloomberg Businessweek-ийн 2016 оны 3-р сарын дугаараас дараах өгүүлбэр ихээхэн анхаарал татлаа. Утгачилбал, “Улаанбаатар хүртэл аялж, бүүр ариун цэврийн цаасаа биедээ авч очих хэрэгтэй болсоноо гайхуулдаг жуулчид одоо Хойд Солонгос руу зүглэж байна.
Өөрөөр хэлбэл Монгол бол Хойд Солонгосоос ялгаагүй, өндөр эрсдэлтэй, нилээн зориг гарган байж очих улс юм байна л даа. Саяхан Америкийн иргэн Хойд Солонгосын нисэх буудлаас зурагт хуудас хуулж авсныхаа төлөө олон жилийн хорих ялаар шийтгүүлснийг сануулах юун. Монгол эсвэл Төвдөд очоод ирлээ гэх нь маш содон, эрсдэлтэй сонсогддог юм байх. Ийм улсуудруу адал явдал хайгч, эрсдэл хийгч нар л аялах нь.
Уг нь аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд заавал өндөр хөгжилтэй орон байх шаардлагагүй. Жишээ нь Тайландчууд аялал жуулчлалаа амжилттай хөгжүүлснээр, жилд 30 сая жуулчин хүлээн авч, 42 тэрбум долларын орлого олж байна. Энэ нь нэг жуулчнаас дунджаар 1,400 доллар олсон гэсэн үг.
Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр үндэсний агаарын компаниудаас эхлээд зочид буудал, хоолны газар, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр гээд бүхий л салбарт тогтмол орлого орж, ажлын байр нэмэгдэж байдаг.
Монгол Улс хэдийгээр аялал жуулчлалын яамтай ч хөгжлийн тухай олон жил хоосон ярилаа. Үр дүнд хүрсэн болов уу?
Сүүлийн 6 жилийн статистикаас харахад манай улсад жуулчдын тоо ч, орлого ч өссөнгүй. Ердөө 200 гаруй сая доллар л энэ сектороос олж байна. Энэ нь нэг жуулчин дунджаар 500 орчим долларын орлого оруулж байгаа хэрэг юм. Тайландтай харьцуулахад бараг 3 дахин бага гэсэн үг. Манай хоол, буудал, унаа тээвэр Тайландаас хямд байж чадахгүй. Харин бид ирсэн жуулчдаа сайн “сааж” л чадахгүй байгаад хамаг учир оршиж байна.
Монголд ирсэн бүх жуулчдаа аваачдаг Тэрэлжийн Мэлхий хадныхаа дэргэд л бие засах газар барьчихаж чадахгүй байгаа бидний хувьд энэ нь арга ч үгүй биз дээ.
Бизнес Санаа
Блүүмберг дээр бичсэнээр бол манайд Парисийн Дарь эхийн сүм, Америкийн Ниагра хүрхрээ, Токиогийн Диснейлэнд үздэг төрлийн жуулчид ирэхгүй нь. Иймээс бид маркетингийн аргаар жуулчдийн шинэ урсгалыг бий болгох шаардлага байгаа юм. Хоосон хүлээгээд тэд бидэн дээр ирэхгүй нь.
Хэрхэн хийх вэ?
Юуны өмнө бага зэрэг түүх ярьцгаая.
Орчин цагийн Туркүүдийн эртний өвөг дээдэс нь болох Түрэгийн хаант улс өнөөгийн Монгол Улсын газар нутаг дээр МЭ 500 – 700 орчим оны үед буюу одоогоос 1400 орчим жилийн өмнө оршин тогтнож байжээ.
Орхоны хөндийд байх Түрэгийн Билгэ хаан болон сайд Күл-Тигинд зориулан түрэг бичгээр бичиж босгосон гэрэлт хөшөөг бид мэднэ. Мөн Налайхын хажууханд байрлах Түрэгийн их сайд Тонюкукын бичигт хөшөө гэж бас бий. (Энэ хөшөө рүү Турк улс өөрийн хөрөнгөөр засмал зам тавьсан)
Төв аймаг, Сэргэлэн суманд байрлах Түрэгийн гэрэлт хөшөө.
Түрэгийн гэрэлт хөшөөнүүдийн байршил
Түрэгийн гэрэлт хөшөө.
Түрэгийн хөшөө
Мөн Орхоны сав газраас баруун тийш орших Отгонтэнгэр уул нь бөө мөргөлтөн түрэгүүдийн хувьд шүтээн уул нь байсан тухай зарим эх сурвалжид дурьдсан байдаг. Иймээс түрэгүүдийн шүтдэг дээд Тэнгэр болох Отукенээр Отгонтэнгэр уулыг нэрлэсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл Отгонтэнгэр уулын Отгон нь Монгол хэлний айлын бага гэсэн утгатай биш, харин Отукен буюу бөөгийн дээд тэнгэрийн нэр бололтой. (Отукен Тэнгэр – тэнгэр нь монгол ба түрэг хэлнээ ижил)
Тэгэхээр орчин цагийн туркүүдийн хувьд заавал аялж үзэх ёстой, эцэг өвгөдийнх нь түүх домгийг өгүүлэх өнө эртний дурсгал бүхий газрууд Монгол Улсад байна.
Дэлхий дээр түрэг гаралтай буюу Turkic хүмүүс 140–160 сая байдаг гэж үздэг. Үүнээс Туркэд 60 орчим сая хүн амьдардаг байна.
Харамсалтай нь Турк улсын вики хуудсанд тэдний гарал үүслийг төдийлөн нарийвчилж дурьдаагүй байна. Харин нилээн хойно Грект нүүдэллэн очиж, Грекчүүдийг шахаж өөрийн нутагтай болсон тухай ихэвчлэн бичжээ. Туркчүүд ер нь Монгол Улсад байгаа Түрэгийн нэн эртний үеийн дурсгал, хөшөө, бичээсийн тухай мэддэг болов уу?
Гэтэл Туркчүүд гадаадад аялахдаа жилд 5 орчим тэрбум доллар зарцуулдаг байна. Нийт гадагшаа зорчдог урсгал нь 6 орчим сая хүн ажээ.
Бид нэг бол жуулчид өөрсдөө ирэхийг хүлээгээд суугаад байж болно. Эсвэл баримтат кино хийгээд Туркийн телевизээр цацаж болж байна. Мөн туркийн сошиал медиа орчинд идвэхжүүлэлт хийж болно. Туркчүүд өөрсдийн гарал үүсэл, хөшөө дурсгалаа үзэхээр Монголд аялж болно шүү дээ. Ирэхэд нь харин Мэлхий хадныхаа дэргэд бие засах газар барьсан байх хэрэгтэй.
Өлзийбаярын Ганзориг
Сэтгэгдэл0
Demii demii bid tsoohuulee .end tendhiin zolbin ymnuud ircheed yavahgui horgodchuul yahiin.
Unen tal bii.Manaid juulchidaa saaj surah heregtei.Mongold aylsan juulchid mongo uregdeegui gej tomordog
Туркийн жуулчид хэрэггүй
Эдийн засагч англи хэлтэй хүн аргагүй. Отгон гэдэг гал сахигч гэсэн утгатай. Өөр хэлбэрээр монгол үгэнд "удган" гэж бий. Эр хүн голомтоо цахиаж, эмэгтэй хүн гал манадаг учраас тэр. Түрэг биш перс үг юм аа. Айлын бага отгон хүүг хуучин хэлээ отчигин гэдэг. Өөрөөр хэлбэл голомт залгагч гэсэн утгатай. Харин охиныг отгон гэнэ. Тиймээс бүр 1960-аад оныг хүртэл отгон нэрийг голдуу эмэгтэй хүнд өгдөг байлаа шүү дээ. Отгонцэцэг, отгончимэг гэх мэтээр. 1970-аад оноос эрэгтэй хүүхдэд өгч эхэлсэн байдаг. Буруу зөв нь хаашаа юм, хэл өөрчлөгдөж л байдаг зүйл. Түрэгүүдийн тухайд онгоц нь нисэж байна, зам байна, харьцангуй бусад орноос боломжтой ч ирэхгүй байна. Хоёр шалтгаан бий. Нэгд Түрэгүүд эндээс гаралтай ирэлтэй гэдэгтээ итгэдэггүй, хоёрт монгол буддын орон, харин Түрэг муслим. Яагаад өвг дээдэс ньбудист байсныг ердийн хүмүүс нь яагаад ч ойлгодоггүй юм. Ер нь өнөөгийн Түрэг бол сельжук хэмээх жижиг овгоос үүсэлтэй төр улс. Яахав Түрэгүүдийг найрч болохл байх, гэхдээ цаадуул чинь ч Оросын жуулчингүй болчихоод мааниа уншиж байгаа улс. Тиймээс ийм явцуу хөтөлбөр ч дээ. Тэрэндээ тулбал Түркмэнүүд харин бидэнтэй садансах байх шүү. Шүүмжилсэнгүй, уучлаарай, гэхдээ юмыг нэг л углуургаар нь харахгүй байх шиг. Боловсрол хэрэгтэй л дээ. Боловсрох гэдэг сургууль төгсөхийн нэр биш л дээ. Хүн болохыг л хэлдэг.
TYYX мэддэг хун бичиж, унэн биз, харин туркууд туухээ мэдэх гэж монгол руу цувах нь юу л бол, ер нь жуулчдыг татах хэдхэн зуйл энэ дэлхий дээр байдаг бол уу, байгаль бутээсэн гайхамшиг, хуний гараар бутсэн гайхамшиг,одоо цагт ч унэлэмжээ алдаагуй шашин туух соелын эртний дурсгалт газрууд/ Мекке, Иурасилим г.м /, эсвэл дэлхийд алдартай амралт зугаалгын далайн хевеенууд, тоглоомын газрууд, эсвэл Амс мэтийн хориотой зуйлээр уйлчилдэг жимснууд, эсвэл секс аяллын Филиппин, Тайланд, эсвэл одоо ч хун иддэг хэвээр байгаа Амазоны шугуй, Гвинейн арлуудын жунглийн аборигенуудыг узэх гэсэн екстрим аялал гэх мэт... Дээрхуудээс монголд таарах нь хамгийн суулийнх нь болж таарах гээд байнаа.... 21- р зуунд нуудэлчин аж ахуйгаа хадгалж амьдарж байгаа, амьд улдэхийн тулд тэмцдэг маш хатуу уур амьсгалтай орныг узэх, монголчууд шиг амьдарж узэж цусан дахь адреналинаа ихэсгэх гэсэн , тайван соел иргэншилтэй амьдралаас тур зуур холдох гэсэн екстрим аялалынхан монгол руу ирнэ, тиймээс энэ цеехен улсаа алдчихгуйн тулд алаад дээрэмдээд байдаг гэмт хэрэгтнуудээ угуй болгочиход л бусад нь аяндаа болно, хээр гадаа хундэрж сарьдгаараа байж л байна биз, улам л ориг ш дээ
hunii setgel tataj ooriin erhgui gaihah baharhah ium baihgui gazar. baidag l iunuud. ooriin geh yner amtgui tegeed deer ni bie zasah gazar ch baihgui, baigaa ni muuhai ynertei, oo-iin tsaasgui. hunii gaihal toryylsen bichig yseg ch baihgui Baidag l orosod baidag krill yseg, sonin sodon barilga geh ium baihgui, baidag l negenuitgartai baishin, gandan metiin tovdiin shahshin soiliin zuls bol ulig domog. hool und ni aziin busad ornii hool und shig galzuu hiamd, galzuu amttai bish. uurtai utsaartai tsaraitai humuus.
Odoo gertee hari daa .juulchnii chn hugatsaa duuschaa biz de
Setgelgee, soel, bodlogo, stratek ni bygd zerchiltei. Juulchidiig saana gedeg oilgoltiig Mongol bydyyleg oilgoltoor avdag. Yumii emne alivaa sain muu argaar mengii ni av gej oilgono. Hamagiin ehleed amttai hool, aya tuntai orchin, saihan orchin, soelyoi yilchilgee g bodoh. Ene talaar hsmagiiin sul taldaa shyy dee.
Туркууд нэг ирвэл явж өгдөггүй, шунал тачаал ихтэй, бүдүүлэгдүү гарууд шүү. Тэднээс олигтой юм хүлээгээд хэрэггүй. 200 саяын орлого оруулж байгаа жуулчид түшнээс их экологийн хохирол учруулж байгаа шүү.
unuugiin Turk uls deer uyed Mongol nutagt baisan Tureg nartai hamaagui shuu.solongos Turk zereg gazar nutgiiin ungelzeltei uls ornuudiin Dald bodlogiig tanih heregtei. Chingis haanaas Mongol nutagt mongolchuudiin hereglej baisan uvug mongol hel n ertnii Tureg Mongol hel baisan yum.
Үхсэн бааёны чинь туркийн зарцуулж байгаа 5 тэрбум. Додооддоо үйлчилгээгээ сайжруулаагүй байж юун гадаадын жуулчин. Тэгээд ч мөнгө зарцуулангуут л баахан жуулчин ороод ирдэг гэж бодоод байгаа юмуу. Зан сайта айлд хүн болног цугладаг гэдэг шиг л үйлчилгээгээ чимээгүйхн шиг сайжруулах талаар бодох хэрэгтэй байна. Сайхан соёлтой үйлчилгээ үзүүлээд ихлэвэл цлсаас мбнгб гаргахгүйгээр жуулчид нь цуваад ирнэ.
Монголыг зорих жуулчдын тоо хязгааргүй биш. Нэг ирснийг нь буцаж ирхээр, найз нөхөддөө эерэг суртчилгаа хийхүйц үйлчилгээ үзүүлэхгүй бол хичнээн төлөвлөөд хашгираад нэмэр байхгүй. Ядаж л хүний хамгийн энгийн хэрэгцээг хангахуйц үйлчилгээ үзүүлэх хэрэтэй ш дээ. Бие засах газраас эхлээд
toviig sahih n oor hereg hervee toviig sahih n peodaliin ueiin asuudal bolvol juulchidaar oros hyatdaas horongo nuuj tosovt oruul
Irsen hunii mungiig saahaa bodood bval neg ch hun ierehgui mal min ehleed uilchilgee zan haritsaa zam hargui taniltsuulga bie zasah gazar yzyyleh haruulah yumaa beld tegeed daraa n juulchdaas mungu ol
ayalal juulchlald gol ni yu bdag ve geheer zamyn zardal ter dundaa ongotsny bilet, manaih bol delhiid mash unetei ongotsny bileteer irdeg uls, zardal ih bhad yamar ch bodlogo noloogui yum shuu dee, medeej bayachuud ni mongold yu gj ireh ve, delhiid gaihamshigtai saihan yumyg hyamdaar uzeed ochood bolood bn shuu dee
turk hun bish hereggui naash ni avchirch
Turkuudiin etseg ovgodiinh n nutag mgl genuu.yahlaaraa.herev oiraduud tiishee nuusen geed bgm bol halimag shinjaan 2 l ovog deedsiinh n nutag .ternees mgl bish
Монголыг хорвоод хаа ч байхгүй бүдүүлэг зэрлэг омог болго. Жуулчид шавна. Араг түшиж төрдөг том заал багуулж жуулчдад үүдийг нь нээ. Араг түшиж төрчихөөд шууд барилдаж хөөмийлдөг тэгээд биелгээ хийчихээд нүцгэнээрээ морь унаад давхидаг болго. Өөр юу ч хэрэггүй. Ёстой шавна.
Ayalj yavaa hunee nuhchihaad baihaar hen Mongoloor ayalah yum be? Huduunii buduuleg hun durstei adguusnuudaas juulchid aij baina.