Монгол Улсаас морины мумми олдсон тухай “National Geograpchic” сэтгүүл өнгөрсөн сарын дугаартаа нийтэлжээ. Энэ талаар Үндэсний музейн археологич Ж.Баярсайхантай ярилцлаа. Тэрээр Ховд аймгийн Мянгад сумын нутагт үргэлжилсэн археологийн малтлагад багийн ахлагчаар оролцсон юм.
-Танай малтлагын баг Монголоос анх удаа морины мумми нээж илрүүлсэн байна. Та бүхэн хэзээ Ховд аймгийг зорив. Малтлага хэр хугацаанд үргэлжилсэн бэ?
- Үндэсний музей рүү Ховд аймгийн цагдаагийн газраас мэдээлэл ирүүлсэн байдаг. Хэсэг иргэд эртний дурсгалыг тонож сүйтгээд зарим эд өлгийн зүйл нь цагдаагийн газар хураагдсан байна гэж мэдээлсэн. Удалгүй мэргэжлийн судлаачдын баг Ховд аймгийг зорьсон. Өнгөрсөн тавдугаар сард тэнд 10 гаруй хоног ажиллаж, морины маш сайн хадгалсан мумми орсон байгаа.
-Нутгийн иргэд тоносон байсан гэлээ. Мэргэжлийн багийг очиход байдал ямар байв?
- Хамгийн эхлээд Ховд аймгийн цагдаагийн газарт хураагдсан эртний эд өлгийн зүйлтэй танилцсан. Эртний модон эмээл, нум сум, вааран сав зэрэг зүйл байсан. Тэдгээрийг харахад нэлээд сайн хадгалагдсан агуйн оршуулга гэдэг нь тогтоогдсон.
Органик материалууд ингэж сайн хадгалагдана гэдэг нь газар дор биш хаданд хадгалагдаж байгаа гэдэг нь тодорхой байлаа. Тэгээд цагдаа нар, нутгийн удирдлагуудаар заалган тухайн агуйд очиж ажилласан. Мянгад сумын нутаг Урд улаан үнээт гэдэг томоохон уулын баруун урд энгэрт тухайн агуй байрласан. Биднийг очиход зарим эд өлгийг буруу гартнууд сүйтгэсэн байсан. Агуйн аман дээр ширэнд боосон адууны мумми буюу толгой, хүзүү, дөрвөн туурай, сүүлтэйгээ байсан. Энэ бол яалт ч үгүй түүхэн олдвор гэдэг нь тогтоогдсон.
-Тухайн агуйнаас өөр ямар олдворуудыг нээн илрүүлсэн бэ?
-Сүйтгэсэн байсан учраас зарим эд өлгийн зүйлийг тогтооход хүндрэлтэй байлаа. Дээл хувцасны тасархай тухайн орчинд тарсан. Агуйн ам руу ороход хүний хагас хатсан шарил, модон авс, гахайн ширэн дээл, хоёр ширэн ууттай зүйлс гарсан. Нэг ширэн уутанд нь дугуй модон тоглоомууд байлаа. Нөгөөд нь нунтаг, шингэн зүйл хадгалж байсан болов уу гэмээр наалдаад хатсан байсан. Тэрийг одоо хүртэл задлаагүй байгаа. Лабораторийн төвшинд судалгаа хийсний дараа юу байсныг нь илрүүлэх боломжтой. Бид олдворуудыг гаргаж, агуйн шорооноос дээж авч нягталсан. Мөн Цагдаагийн газар хураагдаад байсан эд өлгийн зүйлийг хууль журмынх нь дагуу Улаанбаатар хот руу шилжүүлсэн байгаа.
-Тухайн үедээ та бүхэн яагаад мэдээлээгүй юм бэ. Адууны мумми олдсон талаар саяхнаас л олон нийтэд цацагдаж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард та бүхэн олдворыг олсон байна?
-Ер нь археологийн олдворуудыг олон нийтэд сүр дуулиан болгон цацах нь сүүлийн үед сөрөг зүйлийг үүсгэж байна. Эртний эд өлгийн зүйлс их байдаг. Тэднийг зарахаар мөнгө олдог юм байна гэсэн төсөөлөл олон нийтийн дунд байна. Сүржин мэдээлэл нь ховдог шунахай сэтгэлтний тэрхүү төсөөллийг улам асааж байна. Алт мөнгөндөө гол нь биш, тухайн олдворт байгаа жижиг ваарны хагархай, даавууны тасархай ч судалгаа шинжилгээний ач холбогдолтой гэдгийг хүмүүс мэдэхгүй байна. Энэ байдал маань хүмүүсийг соёлын өв рүүгээ шуналын нүдээр хардаг болгоод байна. Тиймээс бид тухайн үед сүржин мэдээлэхийг зориогүй.
-Ер нь соёлын өвийн хамгаалалтын асуудал манайд сул байна уу гэж хардаг. Та үүнд ямар бодолтой байна вэ?
-Үнэхээр сул, бараг эзгүй байна гэж хэлж болно. Одоогоор говь, тал, хээр цаашлаад хүн нутагладаггүй зэлүүд газрын соёлын өвүүд бүрэн тоногдож дууссан. Үүнд сэтгэл эмзэглэж явдаг. Соёлын өв рүүгээ дайрч давшилсан, ямар ч хараа хяналтгүй байдал энэ салбарт үүсээд байгаа. Тиймээс төр засаг анхаарах цаг нь болсон гэж судлаачийн хувьд боддог. Шинээр хэлэлцэгдэж буй соёлын өвийн хуулинд энэхүү тонож сүйтгэсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байгаа. Тэр нь хэрэгжээд эхэлбэл байдал арай дээрдэх болов уу гэж хардаг. Одоо бол тоносон этгээдийг олсон ч хуулийн зүгээс хариуцлага хүлээлгэх тогтолцоо байхгүй байна.
-Морины муммиг хотод шилжүүлэн авчирсан гэлээ. Одоогоор хаана байгаа вэ. Судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна уу?
-Дээл, хувцас, хатмал шарил зэрэг маш эмзэг эд өлгийн зүйл дээр судалгаа хийхээсээ өмнө сэргээн засварлах бэхжүүлэлтийн ажил хийж байна. Бусад олдворыг бүрэн вакумжуулан, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалсан. Авс, эмээл зэрэг эд өлгийг Соёлын өвийн төвд сэргээн засварлаж байна.
-Судалгааны эхний мэдээллүүдээс хуваалцахгүй юу. Хэдий үеийн олдвор гэж тогтоогдсон бэ?
-Он цаг тогтоох шинжилгээг удахгүй гадны оронд хийлгэх төлөвлөгөөтэй байгаа. Бид 400 жилийн өмнөх үетэй холбогдож магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байна. Ерөнхийдөө авсны мод, эмээл, хазаар зэргийг харахад Түрэгийн үед буюу тэрнээс арай хожуу үетэй холбогдож болно. Үнэ цэнэ, түүхэн мэдээлэл, хадгалагдсан байдлынхаа хувьд маш үнэтэй эд өлгийн зүйл юм. Нум нь хөвчтэйгөө, эмээлийн жирэм оломных нь сур бараг хэвээрээ байлаа. Ингэж сайн хадгалагдсан эд өлгийн зүйл үнэхээр ховор юм.
-Энэхүү эд өлгийн зүйлтэй ойролцоо олдвор манай орноос олдож байсан юм болов уу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дундад эртний үе буюу VI-X зууны үед хүнийг агуйд оршуулах соёл дэлгэрсэн гэж үздэг. Хуурай сэрүүн орчинд анхны байдлаараа хадгалагдан үлддэг учраас эдгээр олдворын судалгаа шинжилгээний ач холбогдол их юм. Газар доор булсан олдвороос хэзээ ч олж чадахааргүй мэдээллийг агуйн олдворууд хадгалж байдаг. Ер нь дэлхийд археологийн ач холбогдлоороо агуйн олдвор, мөнх цэвдэгт байх эд өлгийн зүйлс тэргүүлж байна.
Мөнх цэвдэгт хүний гар хүрч чадахгүй учраас маш сайн хадгалагддаг. Мөн хүний шарил хэдэн мянган жил тэнд байхад арьс нь хэвээрээ, бие дээрх шивээс нь хүртэл мэдэгддэг тийм алдартай олдворууд дэлхийд бүртгэгдсэн байдаг. Харин манай оронд агуйн олдворууд их бүртгэгдэж байгаа. Өмнө нь Баянхонгорын нутаг, Бөмбөгөрын Арцат дэлийн агуй зэргээс дундад эртний монголчуудын эд өлгийн зүйлсийг олж байсан. Тухайлбал, XX зууны үеийн эмээл, хазаар нум сумтайгаа иж бүрэн агуйн эд өлгийн зүйл олдсон нь одоо манай музейд хадгалагдаж байна.
-Тэгвэл энэ удаагийн морины мумми олдворын гол онцлог, үнэт зүйл нь юу вэ?
-Харьцангуй эртний гэдэг нь тогтоогдсон. Тухайн эринд Ховд аймгийн Мянгад сумын ойролцоо амьдарч байсан эртний хүмүүсийн зан үйл соёлын мэдээллийг хадгалсанаараа чухал ач холбогдолтой байна. Мөн морины мумми гэдгээрээ хүмүүсийн анхаарлыг татаж байна. Адууг дөрвөн шийр, хүзүү толгойг нь арьсанд нь үлдээж хадгалах зан үйл монголчуудын дунд байсан гэдгийг энэхүү олдвор маань бас батлан харуулж байна. Дундад эртний үе, хэргэсүүр буган хөшөөний соёл болон Хүннүгийн үед ч адуугаа дээдэлж, хүндэлж байсан гэдэг нь тогтоогдож байна.
Энэхүү олдвор нь маш сайн хадгалагдсан учраас адууны зүс, генетикийн судалгааг мэдэх чухал ач холбогдолтой. Мөн тэнд байсан гахайн арьсан дээл гэхэд урьд өмнө Монгол нутгаас олдож байгаагүй. Хэв хийцийн хувьд Дундад эртний монголчуудын хэв маягаас арай өөр юм билээ. Одоо тасархай хэсгүүд байгаа. Тэднийг нийлүүлэн бүрэн сэргээн судалсны дараа дүгнэлтээ хэлэх нь зүйтэй болов уу. Бид дээлний үснээс дээж авч амьтан судалдаг лаборатори руу явуулсан байгаа.
-Ховд аймгийн Мөнххайрхан сумаас “Адидас” брэндийн гутал олдсон талаар өмнө нь мэдээлсэн. Энэхүү олдворын судалгааны ажил ямар шатандаа яваа вэ?
-Соёлын өвийн төвд олдворыг сэргээн засварлаж байна. 2017 оны нэгдүгээр улиралд сэргээж дуусна, тухайн үед мөн судалгааны эхний мэдээллүүдийг өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Энэхүү олдворыг Монголын судлаачид нээж илрүүлсэн. Гэтэл цахим сайтуудаар гадны судлаачид нээсэн, Монголд судлаач байхгүй юм шиг л мэдээллэж байсан. Морины мумми, “Адидас”-ын олдворт ямар ч гадны археологичид оролцоогүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Маш сонин олдвор байна. Даанч нь зурагнууд нь гарсангүй |бодвол олдворынх байх| Уул нь энд гарсан зурагнаас нөгөө мумми зураг нь гарсан бол сонирхолтой байхсан.Судалж дууссаны дараа дахин дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдэгт найдаж бна
on tsagaa anduuraad naagaad baih um
Манайханл болсон хойно пул пал гээд энгийн яриа огоходоо хуртэл ямарч эмх замбраагуй,хойно урдтайнь холион бантан хэндч ойлгомжгуй юм яриад явчдагнь энэ!
Эрдмийн мөр хөөсөн хүн гэхэд ярьж хэлж байгаа нь ямарч ойлгомжгүй бүдүүлэг яриатай , өгүүлэх гэсэн санаагаа үг хэлээрээ бүрэн гаргаж чадахгүй. Адгийн наад захын малчин өвгөн ч энэнээс дээр ярьна. Юм ярих болгондоо төгсгөлд нь "тэгсэн байгаа, ингэсэн байгаа" гээд л балайраад байх юм хөөрхий чааваас. Энэ яриагаараа сайхан олдворийг ямарч үнэ цэнэгүй болгож байна даа энэ залуу.
Үнэхээр галзуу хүний өдрийн тэмдэглэл ч ийм байхгүй болов уу. Таны түмэн зөв. Ингэж ойлгохоор болж...
Үүнийг бичсэн сэтгүүлч бичсэн зүйлээ ганц ч гэсэн унчшиж үзээгүй бололтой. Бичсэн зүйлээ харахгүй байгаа хүн дуу хураагуураас хэрхэн буулгах нь тодорхой шүү дээ. Би Монголын сэтгүүл зүй ийм ядмаг болсныг сая л ухаарлаа.
Тоносон хүмүүсийн овог нэр хөрөг зурагийг үзүүлэх хэрэгтэй шүү.
ene tonodog ulsuudiig shiitgeech!
Дуракууд минь ээ, олдвороо туркуудээр шинжлуулэхээ боль, ер нь туркуудийн оролцоог хязгаарла. Эс тэгвэл туркууд монголын туухэнд Монголчуудад орон зай улдээхгуй шуу.
Туркууд чинь шууд л турэгийн эзэнт улсын уед хамаарах эд байна л гэж дугнэдэг. Уйгар юмуу кыргызийн уе гэж хэлэхгуй, турэгийн уе л гэнэ.Амбици унэртэхгуй байна уу.
Он цагийг нь тогтоочихоор аль үеийнх нь хэнд хамааралтай нь аяндаа мэдэгдэнэ судалгааг гуйвуулж болдоггүй юм
Суулийн уед турэг гаралтай гэгддэг ундэстэний нэгтгэх барих гэсэн эрдоганы тоглоом хучтэй явагдаж байгаа. Юм болгоныг ашиглаж байгаа шуу.
Турк морьны муми байгүй юу. Би үзсэн байхгүй юу.Атаатурк рүү шинжлүүлхээр явуулцан байхгүй юу.монглоос анх удаа олдсон байхгүй юу."тэгсэн байгаа, ингэсэн байгаа" байхгүй юу.
За тийм байхаа даанч тэр морины муми дээрнь made in Turkey гээд бичцэн байсан гэсэн!
400 жилийн өмнөх гэхээр манжид орон алдаж байсан үеийнх болж байдаг гэтэл түрэгийн үеийн гээжд байх юм түрэг гэвэл мянга хол илүү жилийн өмнө байх гээд байдаг эль нь вэ
Би уг нь 6-10-р зууны хоорондох 400 жилийн хүрээнд хамааруулан таамагдаж байгаа гэж ярьсан юм. Гэтэл сэтгүүлч маань бичихдээ шууд л өмнөх тайлбарыг хаяад 400 жил гээд л туучихаж...
Судалгаанд ер турк-ын оролцоог хязгаарлаж цаг болсон шуу. Маш эвгуй эвгуй тайлбар хийж эхэлж байгаа.
Энэ сэтгүүлчид үнэхээр хэцүү болжээ. Хүний ярьсан зүйлийг зүгээр нэмж хасалгүй зөв бичиж сураасай. Сэтгүүл зүй үнэхээр доройтож байна даа. Би арай ч ийм ойлгомжгүй утга учиргүй юм яриагүй дээ
Миний яриаг аудио хэлбэрээр тавихыг хүсч байна
zugeer oilgomjtoi bna shdee yaatsan uhernuud ve
Sain baitsgaana uu? Mongol archeolochid minee, Ta buhen olson, hyamgadsan ov boloh ed olgiin zuilsiinhee talaarhiin tuhaid medeelj baij boldog bolvuu, #onoo haa saigui baidag hulgaichuudaas tserveed buig chini medeed, oilgood bui ch#, bas tegeed oldvoriinhoo zurag horgiig ni bolomjtoi bol taviad, hehehe mon ch ihiig shaardchihlaa baina. Manii huvid iimerhuu medeellig sonsoj duulah chagnah durtai negen. Bayarsaihaan, enehuu medeelleesee buur ch orgon delger medeelel, sonin saihniig duulgaarai hemeen ooroos tani husie. Shinjilgee sudalgaag ni duusgachihaad sonin sonsgoj duulgaarai ho.
Баярсайхан сайн судлаач хүн Буруу зөрүү юм ярих хүн биш нилээд нухацтай залуу даа
Тийм байхаа. Өөрөө ажилласан, гараараа бүтээж оролдсон хүн ийм юм ярихгүй байх. Сэтгүүлч гэхээрээ л хаа хамаагүй өөрөө мэдэхгүй юм оролдохоор л ядаж юу яриад байгааг нь ойлгохгүй хүн л ийм юм бичих байх
teneg yhryyded hairlah baharhah ium baihgui. hezee ch iugaa ch heniigee ch sohor zoosoor solij ariljaj chadna. uls ni guilgachin irged ni guilgachin
Манайхан чинь бүгдээрээ түүхч археологич болсон юм бишүү сайн мэдэхгүй байж нэг л их шүүмжилсэн хүмүүс. Туркуудтэй хамтрая гэж Яам нь л тохиролцсон байж таараа ш дээ.Яг цагаа тулахаар өв гэж юу байдаг вэ гэж асуувал энд сэтгэгдэл бичсэн хүмүүсээс цөөхөн нь л мэднэ дээ.
Ene setguulch nariin bichsen zuiliig hyanaj baihgui bol hetsuudedgiin negen jishee ene belgee. Minii medehiin MUIS-iin stguul zuin angiin surgalt mash muu, chadvargui bagsh nartai, hazgai buruu hellegtei, mongol hel ch sain medehgui kazak hurtel bagshildag.