sonin.mn
Сонгууль өгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, Англи Америкад сонгууль өгөхгүй бол шоронд хийдэг, Африк Арабад цаазаар авдаг, Монголд хэрэгжүүлэх хэрэгтэй гээд л дарга нар бичүүлээд байна. Сонгууль өгөөгүй хүмүүсийн нэрсийг намуудад тушааж байна гэнэ.
 
Сонгох хүн байхгүй бол яах юм? Монгол улсыг сөнөөх архаг хулгайч урвагчдыг дэвшүүлэхээ л больчих л доо. Ард түмнээ хайрладаг, Монгол улсынхаа төлөө амь амьдралаа зориулах баатруудыг гаргаад ир! Сонгох бүү хэл, сонгуулийн кампанид нь үнэ хөлсгүй зүтгээд өгье! Харваас үл бүтэх амьтад дэвшүүлчихээд сонгохгүй бол шоронд хийнэ гэж байгаа чинь таалагдахгүй байна. Итгэл үнэмшил төрүүлчихээд дараа нь донгос!
 
Иргэний хөдөлгөөний нэг мундаг хүн постолсон байна. Иргэний үүргээ биелүүлэх гээд очсон чинь МАНАН-гаас өөр юм алга, нүдээ аниад л зурчихлаа, хэнийг ч сонгочихов, бүү мэд гэж. Шударга зантай нэгэн дүү хүү постолжээ, өгөх нь өглөө, гэхдээ хуудсыг нь хоюуланг нь дугуйлж эсэргүүцэв гэж.
 
Сонгууль ийм байх ёстой юм уу?
 
Сонгууль өгөөгүй хүнийг хорь гэж шаардаж, нэрийг нь ил болгож, сонгуулийн үеэр дарамталж шахдаг нь Монгол улсын хуурамч ардчиллын үнэн нүүр царайг харуулж байна. Харьд нэгдэх л зорилготой харгисуудын дарангуйллын мөн чанарыг илчилж байна. Сонгууль шиг сонгууль зохион байгуулчихаад сонгогч шиг сонгогчийг хүсэх хэрэгтэй шүү дээ.
 
Дараахи нийтлэлд 2008 онд 7-р сарын 1-ний эсэргүүцлийг цус урсган дарж, дэмжсэн нам нь эсэргүүцсэн намтай нь хуйвалдан бялуу хувааж, нэгэн хөнжилд орсон тул ард иргэдийн итгэл үнэмшил алдарч, орон нутгийн сонгууль дампуурах маягтай болсон, сонгуулиа өг гэж порножүжигчний зурагтай плакат хадаж байсан, үүнд дургүйцсэн нэгэн иргэн порножүжигчинд ил захидал бичиж байсан, тухайн сонгуульд ирц хүрээгүй зэрэг сургамжит учралуудыг үгүүлжээ.
 
Ч.Мөнхбаяр