sonin.mn
АНКАРА. /Weednews/. Марихуан нь маш олон талын хэрэглээтэй ургамал билээ. Тиймээс хэдэн зууны турш уг ургамлын үнэ цэнэ нэмэгдсээр ирсэн.
 
Энэ ургамал нь хоол тэжээл, эм болох зэрэг олон төрлийн увидастай. Хэдэн арван жилийн туршид марихуаны хэрэглээг хориглосоор ирсэн нь энэ ургамал нийгэмд ямар хэрэгтэй вэ гэдгийг мартахад хүргэсэн байна.
 
Тэгвэл саяхан Туркийн зарим мужуудад марихуаны тариалалтыг хууль ёсны болгосон байна. Үйлдвэрлэлийг маш нарийн журмын дагуу явуулах ажээ.
Өндөр хяналттай, яамнаас тавьсан хязгаарлалтын дагуу каннабис буюу олсны ургамлыг Туркийн тодорхой хэдэн мужид эмнэлгийн болон шинжлэх ухааны судалгааны зорилгоор тариалах эрхийг олгох үүднээс “Каннабис буюу олсны ургамал тариалах журам ба хяналт” гэсэн тогтоолыг баталлаа гэж “Official Gazette” сэтгүүлд есдүгээр сард мэдээлсэн байна.
 
Уг тогтоолын дагуу, тариалагчид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах гурван жилийн хугацаатай эрхийг Засгийн газраас авна гэж Туркийн “Hurriyet” сонинд мэдээлжээ.
Мариухан тариалах эрхийг авах гэж буй аж ахуйн нэгж болон хувь хүмүүс өмнө нь хууль бусаар олсны ургамал тарьж байгаагүй, мансууруулах бодисын үйлдвэрлэл эрхэлж байгаагүй гэдгээ батлах ёстой аж.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг