sonin.mn
Замбуу тивийг анх Монгол хүн нээснийг мэдэх үү? Олон мянганы өмнөөс бидний өвөг дээдэс их нүүдэл суудал хийж явахдаа газарзүйн энэхүү томьёолол дэвшүүлж амнаас ам дамжин Монгол хүн айл өрх, овог аймаг, улс гүрнээрээ хэвшмэл хэллэг дуудлага болж байснаа нэгхэн жаранд мартагдан орхигдож оронд нь тектоник хөдөлгөөний онолоор европоос тэнэж эхэлсэн Пангей хэмээх үгийг академик ном зохиол, бүр сурах бичигт орогнох боллоо. 
 
Гэтэл бид чинь бусдын амнаас будаа иддэггүй, оюуны болон аж төрөх үр цацаж дэлхийн хамгийн олон мянган лам хуврагатай, иогийн дасгал бясалгалын ухаанаар өөр хэмжээс орчлоор орчлон ертөнцөөр хэрэн хэсэж хүн төрлөхтөнг аврах, урагш давшуулах олон чухал үйлс бүтээсэн домогт Монгол биш гэжүү!
 
Ардын оюун ухаан руу аялахуй дор та тэнгэрт тэмүүлж тал нутагтаа тайвшран оршмой. Хүн байгалийн хүйн холбоог хөгжмийн нот гарахаас өмнө “Уяхан замбуу тивийн наран” дуундаа магтан дуулсан билээ. Замбуу тив гэдэг нэршил ганга мөрний хөвөөнөө монгол хүний чихэнд тэнгэрээс шивнэсэн авиа санскрит, Монгол хэлний үг болжээ.
 
Хинди домгоор бурхан тэнгэр оддын дундуур ганга мөрөнг урсган газар дэлхийд хүргэсэн учир Энэтхэгчүүд бурханы хишиг, ариун ус хэмээн шүтэн бишрэх болсон аж. Их халалтын үед энэтхэгийн баруун хойд өндөрлөгөөр нутаглаж байсан Монголчууд ганга мөрний усанд Галбадрүма модны навчис унахдаа “жам, жам" гэсэн чимээ гарч байснаас тэр газар нутгийг бүхэлд нь замбү тив хэмээн нэршжээ. 
 
Энэ нь амьдрал тэтгэх бүхэн бүрдээд бурхад цугларч хүмүүн ихээр хурах ариун дагшин газар буюу эх дэлхий гэсэн утга илэрхийлнэ. Монголчуудын оюун ухаан дэвшүүлсэн замбуутив гэсэн ойлголт МЭӨ бий болсон, гэтэл өрнөдийн эрдэмтэд саяхнаас тэр үеийн дэлхийн тогтоцийн хойд хэсгийг Пангей, өмнөд хэсгийг Хондван /энэтхэгийн нэг овгийн нэр/ бодит байдалд дөхсөн боловч европоо бие даасан тив байсан гэдгээ зөвтгөсөн оролдлого юм.
 
Замбуутив нь гурван эх газрын тэнхлэг, төв азийн түшиц, соёл иргэншлийн зангилаа Энэтхэг, Египет, Перс, Герег, Ром, Вавилон, Ассир, Скиф, Шүмер, Финик, Төв, Дунд Азийн нүүдэлчин овог аймгуудын хэлхээ холбоо, Дорно Өрнийн харилцаа хөгжих газар нутгийг хамарч бичиг соёл, уран барилга, анагаах ухаан, хууль цааз, усан тээвэр, мал аж ахуй, газар тариалан, төмөр зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж хөгжиж Мессопотам, Энэтхэг, Египет, Итали, Герегийн суурин соёл бий болжээ. Төв Азийнхан Монголчуудын хувьд баруун зүгийг эрхэмлэдэг нь маш нарийн учир холбогдолтой:
 
1. Наран их бурханы илч ивээлд ойртох, тэнгэрийн хаяанд хүрэх мөрөөдөл; 
2. Салж одсон газар нутгийн талаарх таамаг зөн совин; 
 
3. Нүүдлийн соёл, аж амьдрал, мал сүрэгт тохирох нутаг ус, өвс ургамал зөөлөн уур амьсгал зэрэг хүчин зүйл нөлөөлсөн буй за;
Манай гариг 240 сая жилийн өмнө бүхэл бүтэн нэг тив байснаа чанх урагш, баруун урагш, баруун зүг хэсэг хэсгээр салбарлан 200 сая жилийн турш их нүүдэл хийсээр өнөөгийн өнгө төрхөө олж тогтсон нь Африк, Хойд өмнөд Америк, Австрали тивүүд болой. 40 орчим сая жилийн тэртээ энэтхэгийн хавтан ази-европийн хавтантай уулзан Гималай, Харакорум , Иран, Альпийн уулсын бүслүүр босгож дэлхийн тэнхлэг, уур амьсгалын зангилаа
 
-Гималайн өндөрлөгийг бүтээж өгчээ. Забуутивийн сүр хүч хийморь болсон Кайлас хайрхан бол ухаант амьтан гайхан бишрэхгүй байхын аргагүй дээд хөх тэнгэр бурхад бүтээсэн гэмээр аврага том монгол гэр
 
- Ордон, сая живаа жилийн бурхадын суварга, бүхний дээр оршихуй сансарын байгууламж гэлтэй. Эндээс замбуутив-дэлхий тэнхлэгээ авч од эрхэстэй найрамдан манай гаригийн уур амьсгалтай холбогдоод Кайлас хайрханы хөл дороос дэлхийн хүн амьтны 60%-г ундлах Ганга, Шар.Хөх, Меконг, Кашмир их мөрөнүүд эх аван урсана. 
 
Кайлас хайрханы оргилд замбуутивийн бүх шашины бурхад цугладаг домог бий. Энэ бол зүй ёсны хэрэг: 
Нэгд, бүх шашины эх үүсвэр нь энэтхэгийн оюуны ундарга, монгол бөө мөргөл, хөх тэнгэрээ шүтэх ухаанаас улбаалсан. 
Хоёрт: Замбуутивийн хүн байгалийн зохицол шүтэлцээ. 
Гуравт: Хүмүүн олноор аж төрөх хандлага. 
Дөрөвт: Замбуутивийн амар амгалан төрх аяс. 
Тавд: Дэлхийн төв, Шамбалын ороны тухай цуурай, энергийн мөнхийн урсгал нөлөөлж байдаг бололтой.
Шамбалын орон гэсэн ухагдахууныг тайлж мэдэх үзэж харах хүсэл эрмэлзэл дэлхийн улс түмэн хүн зоны анхааралд ямагт байж эрж хайх сурвалжлах эрмэлзэл унтрах шахам боллоо. 
 
Монголчуудын дунд замбуутивийн хамт үүссэн энэ нэршил Монгол Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулсад байх талтай. Их шар мөрөн, тэнгэр уул, үхэр уул, Ли орон гэх мэт олон янзаар яригддаг. Шамбалын орон гэдэг нь бүх шашин үзэл бодлыг нэгтгэн эцэг тэнгэр эх байгалиа хамгаалах хүн хүндээ нөхөр, хүж дэлхийдээ энх амгалан аж амьдрах мөрөөдөл байх. 
 
Их гэгээрсэн хэт ухаантан нэвтрэх агаад дээрхийн гэгээн 14-р Далай лам: Шамбал өөр хэмжээст оршдог болохыг айлдсан байдаг. 
Замбуутив ойлголт бол монгол хөх тэнгэрээ шүтэх ухааны салбар ухаан юм. Хөх тэнгэр гэсэн ухагдахуунаар Монголчууд хэдэн бум, саяын үеээс гүн ухаан, ёс зүй, сүсэг бишрэл, зан үйлийг цогцоор боловсруулж эхлэн орчлон ертөнц юмс үзэгдэлд эх үүсвэр, цаг хугацаа, төв үйл хөдлөлийг нөхцөлдүүлж байдгийг таниж мэдсэн учраас эцэг тэнгэр эх дэлхий хэмээн хүндэлж байдаг.
 
Хөх гэдэг нь нар ус хоёрын амьдрал хайрлах илч хүчний билэгдэл бас дээд ариусахуй явагдсан цэвэр тунгалаг, амар амгалан, агаар мандалын өнгө-туяа, чин сэтгэлийн ерөөл хайрын үг билээ. Хөх тэнгэр өөд өгөгдсөн монгол хүн өдөрт жаран мянган бодомж боловсруулах чадамж эзэмшин хөх тэнгэр минь өршөө хэмээн хөх толбот хөх монголын залбирал мөргөл эгц дээшээ цойлдог ажгуу.
 
ТЭНГЭР гэсэн монгол ойлголт бол бүхний дээр оршин олон мянган тэрбум их наяд бээр хязгаар үл орон зайд тус бүр 100 гаад тэрбум одтой 100 гаруй тэрбум галактикийн хөгжил хөдөлгөөнийг зохицуулж шинээр үүсгэн, тамын хар нүхрүү илгээх, манай нар дэлхий бидний амьдралд нөлөөлж байдаг, аварга их төв хүчийг хэлэх бөгөөд аугаа их сартваахь Чингис хааны “мөнх тэнгэрийн хүчин дор” алдарт томёолол дэвшигдсэнээс хойш 500 гаруй жилийн дараа Английн хөлөг баатар, аугаа эрдэмийн хүн И.Ньютон, А.Энштейний нээлт нотолж өгсөн юм. 
 
Монголчууд хөх тэнгэрээ таньж мэдэхийн төлөө “сүүн зам”, “тэнгэрийн оёдол” хэмээн нар, cap, марал, мичид, алтан гадас, улаан нүдэн гаригийг өдөр cap жилээр шинжиж уур амьсгалын төлөв өөрчлөлтийг урьдчилан мэдэж ахуй амьдралаа зохицуулна. Монголчуудын хөх тэнгэрээ шүтэх ухаанаас бөөгийн мөргөл үүсч дэлхийд түгэн бүх шашины угтвар болсон юм. 
 
Тийм учраас бүх шашин сүшэг бишрэлийг монголчууд хүндэтгэн “аливаа шашин суртахууныг хүндэтгэмэй. Ямар нэгэн шашин онц эрхийг эдлэж үл болмой” гэж Чингис хаан хэлсэн байна. Замбуутив —эх дэлхийг хайрлаж хамгаалж хүн байгалийн тэнцвэр бүрэн бүтэн үзүсгэлэн төгөлдөр байлгахын төлөө хүн төрөлхтөн нэгдэж нягтрах нь зайлшгүй бөгөөд бүх шашин үүнийг дагаж мөнх тэнгэрээ шүтэх монгол ухаанаар замнах буй за.
 
Гурван аварга том яст мэлхийн нуруун дээр манай дэлхии тогтдог монгол домог замбуутив задарсаны дараа тектоник үйл явцыг гадарласан биш биз? Яст мэлхийн нуруу бат бэх, зузаан байгаль эхээс үүсч тогтсон.
 
Яст мэлхий залхуу хүрмээр удаан боловч хөдөлсөөр хаа хүрэхээ сайн мэднэ, таньж мэдэхгүй газар явна гэж үгүй. 1925 онд Германы эрдэмтэн А. Вегенер тивүүд нүүдэг онолоо дэвшүүлж дэлхийн геологийн хөгжлийг ойлгоход эргэлт болсон юм. Магмын дээд талын царцдасын нягтрал зузаан зэргээс хамааран Ази-Еврогийн, Африк-Энэтхэгийн, Номхон далайн гэсэн гурваг том хавтан байснаа зургаа болсон байж мэднэ. 
 
Олон сая жилийн турш манай гаригийн дотоод эрчим, салхи усны хүч сансрын нөлөө явагдсан билээ. Замбуутив-дэлхийн тулгуур багана араг яс нь A3 гэсэн монгол үгнээс АЗИ гэдэг эрхэм нэрийг олжээ.
 
Дэлхийн хуурай бүх газраас илүү их талбай эзэлдэг номхон дөлгөөн далайн хүчирхэг түлхэлт нөлөө үзүүлж тивүүд салан оддог байж мэднэ. Европ бол Ази тивээс гулсаж байгаа газар нутаг тул бие даасан тив биш Азийн баруун хэсэг мөн. Бичгийн хэллэгээр Ази-евро гэх нь зөв. Бас эртний МОНГОЛЧУУД ДЭЭД, ДУНД, ДООД ТИВ гэж байсан нь дэлхийн өндөгөн хэлбэр эсхүл сансар огторгуй гаригийн хөрсөн дээрх амьдрал, газрын гүний физик химийн үзэгдпийг төсөөлж байв уу?
 
Манай гаригийн дундаж голчийг 12642 км гэж үздэг. Дундаж гэдгийн учир нь дэлхий бөмбөг шиг биш “Өндөг” шиг хэлбэртэй дэлхийн гадаргуу 511 сая ам дөрвөлжин км талбайн 361,3 сая нь далай’ тэнгис, 149,7 сая буюу (29хувь) нь хуурай газар эзлэх бөгөөд бөмбөрцгийн умард хагаст эх газрын үлэмж хэсэг 100,5 сая км2 ногдоно. 
Дэлхийн бөмбөрцөг 1083 тэрбум шоо км эзлэхүүн, 6 тэрбум их наяд тонн жинтэй гадна талын өндөгний хальс мэт нимгэн давхаргыг дэлхийн царцдас гэнэ. Түүний зузаан дунджаар 33 км, бидний ашиглаж байгаа бүх махбодиуд мөн 2500 гаруй эрдэс “хамтран" оршино. 
 
Дэлхийн царцдасын дараах өндөгний цагаан уураг шиг давхаргыг манти /цаваг/ гэж нэрлэн 2920км хүртэл гүнд оршиж дэлхийн эзэлхүүний 83, жингийн бараг 67 хувийг эзэлнэ. Мантийг пиролит хэмээн найрлаганд нь цахиур-Si, магни-Mi зонхилон 02, Fe бага хэмжээтэй хэт суурилдаг.
 
Ус бол хөрс шим мандалд амьдрал хайрлагч, ертөнцийн бидэнд өвлүүлж хүртээсэн аугаа их хишиг учраас монгол ёс заншилд “Ус гурван эрдэнэ” хэмээн шүтэн биширч цэвэр ариун байлган бохир зүйл хүргэхээс ямагт болгоомжилж “Мөнхийн ус”-амьдрал шийдэгч, рашаан-анагаах, сайн ус-зөв хооллож ундлах зэрэг олон агуулгаар үлгэр туульсаа зохиож иржээ. 
 
Лусын хаан, дагина гүнж, баатар дайчин, лусын савдаг гэх мэт домог үлгэртээ хүнчлэн биширч байжээ. Усгүй бол алив амьтан ургамал ‘‘хатаж үхнэ”. Ид шидийн энэ шингэний молекул бусадтайгаа секундэд тэрбум удаа хосоо солилцож нягтарч сарниж чаддаг. Ус хөгжим сонсч кадрил бүжиг хийн, гутарч гомдоно. Ус нь уур болон дэгдээд бороо болж дуслана эсвэл хөнгөн цас бас хатуу мөс болж хувирна. 
 
Дэлхийн гадаргууны 71 хувь Н20 ус хоёр шингэн атом нь хүчилтөрөгчийн атомд наалдсан байдалтай хүний 65 хувь, үхрийн 75 хувь, төмсний 80 хувь, улаан лоолийн 98 хувь нь ус байдаг. Усны хаант улсыг олон улсын хэмжээнд гидросфер гэж нэрлэн 1,3 тэрбум шоо км усыг захируулдаг. Монголчууд эрт үеэс нутаг усаа шинжин ус хуримтлагдах газар, шүү хужир эрдэсийг тогтоон мал, амандаа хэрэглэх гар худаг шанд булаг гаргаж цэвэр ариун байлгахаар хашлага таг, ховоо онгоц, хэрэглэж усанд бохир зүйл, үнс хог, мэс сэг хүргэхгүй онголж тархлана.
 
Дэлхийн хэврэгхэн амьтан бид руу сансраас хуйлран ирдэг хорт цацраг, цэнэгт бодис, хэт ягаан туяанаас хамгаалж дулаан байлгадаг 190км өндөр агаар мандал эхний 10-15 км-т озоны давхрага байрлаж нарнаас ирэх хэт ягаан туяаны 90 хувийг сорж өөртөө шингээх ба бидэнд ойр цаг уурын ихэнх үзэгдэл 16км-ын дотор болж чийг дулааныг дахин хувиарилаж байдаг. Тропосфер хүрээнээс жаахан халин гуравдахь үед хасах 90 болж цааш термосферт агаарын хэм цельсийн 1500 хүрч шатам халуун болно.
 
Экваторын чийглэг дулаан агаар дээш хөөрч тодорхой бүсэд тулж тэндээсээ тал тал тийшээ тархаж экватороос холдох хусам агаар хүнд болж доошоо суун даралт багатай газар руу тэмүүлж дахин экваторт хүрч энэ цикль байнга давтагдана. Цаг агаарыг метеорологи, халуун хүйтэнг термометр хэмжих бөгөөд нарнаас ирж байгаа дулаан жигд бус тархсанаас агаарын даралт өндөр нам байна.
 
Агаар ямагт өндөр даралттай газраас бага даралт руу урсаж даралт хоорондын зөрүү хэдий их байна, салхины хурд их боловч тэнцвэрээ олно. Агаарын хүнд хөнгөн бөөмс үүлэнд хөөгдөж аянгын гялбаа цагт 435 мянган км хурдтай цахилах ба дэлхий даяар өдөрт 40000 орчим аянга цахиж, нэг удаагийн аянга аж үйлдвэр хот тосгон жигд хөгжсөн 300 сая хүнтэй орны дөрвөн өдрийн эрчим хүчтэй тэнцдэг, нарны аймагт хэдэн зуун мянган солир, их бага биет эргэлдэх ба нэг жилд 30000 тн тоос дэлхийд буудаг байна.
 
Бидний өвөг дээдэс тэнгэр од гариг, уул усандаа хандан ахуй бүхнээ гал ус, салхи шуурганаас хамгаалж амгалан энх, үржил шимээ хайрлахыг тогтмол гуйн шившлиг айлтгал хийснээр байгаль эх тайвшран эерэг уур амьсгал тохионо. Монголчуудын хувьд од гаригийн тохиол, амьтан ургамалын зан үйл хувирлыг ажиглан уур амьсгалыг өдөр cap жилээр урьдчилаад мэдэж ахуй амьдралаа зохицуулдаг. Салхи гэж хэлж ирдэггүй хийсэж ирдэг, хуй салхи гэхэд л цунами үүсгэн гэр байшин, машин тэрэг, үнээ тугал, загас жараахайг авч одно. 
 
Хаврын саарал салхи хавирга нэвт, зуны салхи зулай амраана, намрых тосоор, өвлийх жавраар гэх мэт зүйрлэн ярилцана. Зуны аагим халуунд Монгол хүн исгэрэхэд сэрүүн оргиод, салхи хүрч ирнэ. Амнаас гарч буй исгэрэх хий агаар зүсэн одохуйд тэр суваг дагуу агаарын урсгал бол юу. Өвөл хавар зун намрын улиралд нутаг усаа сонгохдоо уур амьсгалын олон хүчин зүйлийг нарийн тооцож ухаан заран бодит шийдэлд хүрнэ. 
 
30-аад жилийн өмнө салхи хавар цагт л гардаг байлаа. Гэтэл одоо 4 улирал бараг өдөр бүр агаарын даралт тогтворгүй болжээ. Үүний язгуур хүчинг дэлхийн дулаарал гэсэн ерөнхий зүйлд тохох бус өвөг дээдсийн бэлэгдэл өндөр уулс намсч, өтгөн ой шингэрэн, газрын гүн хөрсний ус хэмжишгүй ихээр сорогдон өргөн их далай тэнгис дээшилсэнээр саарал салхи дэлхийг хийсгэж байна.
 
Дэлхий ээжийн бие чилээрхэн жин, зам мөр нь юу болж байгаа бол? Баялагын хараал, усны өш авалт нэмэгдэв. 2012 онд НҮБ, дэлхийн улс түмэнд хандсан миний уриалга санал, 2015 оны Парисийн гэрээ, суулийн 3 жил эх байгаль өөрөө нөхөн сэргээлт хийж байхад бид юу хийв? Ангарагт ус байна, эмэгтэй хүн байна, тийшээ нүүнэ г.м хачин үгс, хэт суурьшил, нүсэр том хотуудаа яах гэж байна? Хэзээ нэгэн цагт Монгол хөх тэнгэрээ шүтэх ухаан, нүүдлийн соёл иргэншил эргэж ирэх нь лавтай.
 
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, зохицон амьдрах монголчуудын замнал орчин үед онцгой ач холбогдолтой болж байна. Эрхэм дээд оюунт уншигч таньтай санал бодлоо солилцохоор хүн төрөлхтөний өмнө  монголчуудын буй болгосон оюун ухааны их баян бүрдюүгээс эрдэнэс түүж танин мэдэхүй бахархалын аврага хүрдэнд оруулан, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулахаар  2015 оноос 20 гаруй нийтлэл бичээд байна. Чухал санаа нээлтүүд гэж болохоор хүн төрлөхтөн бахархах зүйл Монголд их байна шүү. Тэр аугаа зүйлүүдийг бид л дэлхийн сонорт хүргэх дутаад байна.
 
2016.09.15
Эх дэлхий агуаа их бөгөөд ус мөрөн ЧХДА-ийн жинхэнэ гишүүн, олон бий.
Чингис хаан судлаач Н.Баатар