Хятад улсын 2000 оны хүн амын 5 дахь удаагийн тооллогын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Юньнань мужийн монголчууд 28,110 байгаа бөгөөд, уг мужийн 42,360,000 хүн амын 0.066%-ийг эзэлдэг байна.
Мөн Юньнаний 25 үндэстний цөөнхийн дотор, тэд хүн амын тоогоороо 19-рт жагсаж, үндэстний цөөнхийн нийт 14,150,000 гаруй хүн амын 2%-ийг эзэлсэн байна.
Юньнаний Монгол үндэстний түүх соёлын үзэсгэлэнгийн ордонд тахиж байгаа Чингис хааны хөрөг Юньнань мужийн үндэстний цөөнхүүдийн доторхи цөөнхийн цөөнх болсон Юньнань монголчууд тархай бутархай байдлаар оршин сууж, 16 газар, жөү, хотын харьяа 128 хот, шяньд тус тус оршин амьдарч байгаа боловч, голцуу Юньнань мужийн төв-- Күньмин хот болон Чюй-жин, Юй-ши, Вэнь-шань, Хун-хэ, Жао-түн, Сы-мао зэрэг газар, жөү, хотод оршин сууж байна. Тэдний угсаа гарлын хувьд, умар зүгийн тал нутгийн монголчуудаас үүдэлтэй нь зонхилж байдаг.
Юньнаний Монгол үндэстний түүх соёлын үзэсгэлэнгийн ордонд тахиж байгаа Чингис хааны хөрөг
Юньнань монголчуудын өвөг дээдсийн Юньнаньд ирсэн цаг үеийг их төлөв 4 ангилан өгүүлж болно. Тухайлбал: Анх удаа нь: Манай тооллын 1253 онд Их Монгол улсын хаан Мөнхийн зарлигаар Хубилай их цэрэг дайчлан баруун өмнөш Юньнанийг дайлсан үе ба Их Юань улс байгуулагдсаны дараа, Юньнаньд үлдэж хамгаалалтын алба хашиж байсан монгол цэргүүд болон ноёд түшмэд.
Хоёрдугаарт: Мин улсын Хун-үгийн 14-р он тухайлбал манай тооллын 1381 онд Мин улсын цэргийг дагалдан Юньнань орсон цэргийн болон засгийн алба хашиж байсан монголчууд. Гуравдугаарт : 20-р зууны 40-ээд оны үеийн Японыг эсэргүүцсэн дайны үед дайны хөл үймээнээс зайлан Күньмин хот орсон монголчууд.
Дөрөвдүгээрт: Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, цэрэг ангийг дагалдан өмнө зүгийн нутагт очсон цэргийн болон засгийн алба хааж байсан монголчууд ба эдийн засгийн байгуулалтын үед Юньнаньд хүрч ажилласан хүмүүс болно.
Юньнаний Монгол үндэстний түүх соёлын үзэсгэлэнгийн ордонд тахиж байгаа Хубилай хааны хөрөг
Ялангуяа өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлснээс хойш, нийгэм хөгжиж зам харилцаа хөгжихийн хэрээр, орчин үеийн мэдээлэл холбоо, бараа таваарын логистикийн ажил төрөл өрнүүн хөгжиж, хүн амын шилжилт түргэсч, умар зүгийн тал нутгийн монголчууд олноор Юньнаньд очиж ажиллаж амьдрах болсон билээ.
Юньнань монголчууд "Гурван богд"\Чингис, Мөнх, Хубилай\-д тахил өргөж байгаа нь
Эдгээр монголчууд болон тэдний үр ач нар нь Юньнань монголчуудын нийт цогцыг бүрдүүлсэн юм. Үүнээс гадна, түүхийн учир шалтгааны улмаас монголчуудын үр ач нарын зохих хэсэг нь бусад үндэстэнтэй нийлж ууссан ажээ. Эрдэмтдийн хийсэн судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, Юньнаньд монгол удамтай 50,000—60,000 хүн өөрсдийгөө монголын үр ач нар, монгол угсаатан гэж үздэг байна.
Тэд бол үндэстнээрээ бахархаж үндэстнээ хайрладаг монгол сэтгэлгээтэй хүмүүс байдаг юм.
Юньнань монголчууд бол Хятадын 56 үндэстний доторхи Монгол үндэстний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын 30 муж, хот, өөртөө засах районы 5,814,000 монголчуудын дотор, Юньнань монголчууд хүн амын тоогоор 11-р байранд жагсаж, монголчуудын нийт хүн амын 0.48%-ийг эзэлж, Гүйжөү, Сычуанийхаас бага байдаг. Гэвч баруун өмнөд нутгийн Юньнань, Гүйжөү, Сычуань, Чүнчин зэрэг 4 муж, хотын нийт 125,800 монголчуудын дотор, Юньнань монголчууд 22.34%-ийг эзэлдэг байна.
Тэдний тархан сууршиж байгаа газар нутаг нь их төлөв 700 гаруй жилийн өмнөх Их Юань улсын үед байгуулсан Юньнань мужийн харьяа газар нутгийг хамарч, баруун өмнөд нутгийн монголчуудын тархан сууршсан түүхэн байдал ба тэдний нүүдэл шилжилт, хүн амын өсөлтийн үндсэн байдлыг харуулсан байдаг.
Күньмин хот: Уг хотод одоогийн байдлаар 4000 гаруй монголчууд оршин амьдарч байна. Күньмин хот нь Юньнань мужийн улс төр, эдийн засаг, соёл, зам харилцаа, мэдээллийн төв болсны хувьд, олон салбар чиглэлийн мэргэжил эзэмшсэн Монгол үндэстний зохих тооны чадварлаг хүмүүс тухайн муж, хот, шянь, дүүргийн нам засаг, соёл, боловсролын байгууллагууд, үйлдвэр худалдааны салбарууд, аж ахуй нэгжүүд, олон нийтийн байгууллагуудад тус тус ажиллаж, орон нутгийн эдийн засаг, худалдаа, соёл, урлагийн үйлсийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байна.
Юньнаний монгол бүсгүйүүд
Монголчууд Их Юань улсын жи-юаний 11-р он тухайлбал манай тооллын 1274 онд Юньнаньд муж байгуулснаас эхлэн, Юньнань нь мужийн нэрээр Хятадын түүхэнд анх тэмдэглэгдсэн юм. Жи-юаний 13-р он тухайлбал манай тооллын 1276 онд мужийн төвийг Да-лигээс Жүнчин\Одоогийн Күньмин\-д шилжүүлснээс хойш, Күньмин нь албан ёсоор Юньнань мужийн төв болж эдүгээд хүрсэн аж.
Юньнаний монголчууд
Их Юань улсын Шизу Хубилай цэцэн хаан Юньнань мужийг байгуулсны дараа, олон мэргэжлийн эрдэмтэн чадвартан нар болон хэсэг монгол ноёд язгууртнууд, зохих тооны цэрэг ангийг тэнд илгээн, Сүн-хуа хашлага, Жиньши гол зэргийг хамарсан Күньмингийн Дяньчи нуурын ус ашиглалтын барилга байгуулалт хийсэн төдийгүй бас сүм хийд, хөшөө дурсгал зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг их олноор байгуулж үлдээсэн билээ.
Дяньчи нуурын үзэмж
Дяньчи нуурын ус ашиглалтын барилга байгууламж нь Күньмин Юньнань мужийн төв болсны дараа хийгдсэн анхны том барилга байгууламж байсан юм. Пин жан жэн ши хэмээх төрийн хэргийг тэгшлэн засагч том түшмэл Сай-ид Ажалл Шамс ал-Дин нарын зэрэг хүмүүс уг барилгын ажлыг удирдан хийж гүйцэтгэсэн байна.
Юньнаний монгол бүсгүй
Хубилай цэцэн хааны үед монгол нутагт ирж жуулчилсан Италийн нэрт жуулчин Марко Поло өөрийн замын тэмдэглэлдээ, Юньнань болон Күньмингээр аялахдаа өөрийн үзсэн сонссон зүйлсийн тухай сонирхолтой тэмдэглэлүүдийг бичиж үлдээсэн байдаг билээ. Күньмингийн баруун уулны үзэмжит бүс болон Хуа-тинсы хийд, Тай-хуасы хийд, Сань Чин-гэ харшийг их хааны усгааны Лян вангийн зуслан, зуны орд болгож байгуулсан байв.
Жү-жүсы хийдэд түүх соёлын үндэсний хамгаалалтад орсон "Үн нам ун ганжуур номыг дэлгүүлэхийн хөшөөний бичиг" болон дөрвөлжин үсгийн сийлмэл дурсгалт зүйлс бий. Дяньчи нуурын хажуу дахь уулын хамгийн өндөр оргил болох "Лян ван-шань" хэмээх нэгэн уул бий. 1381 онд Мин улсын хаан Жү Юаньжан 300,000 их цэргээр Юньнанийг довтолж, их хааны угсааны Лян ван Базарвармийн 100,000 цэргийг дайрав. 1384 онд Лян ван Мин улсын их цэрэгтэй байлдан дарагдаж, Дяньчи нуурт үсэрч амиа юүтгэсэн үйл явдлыг дурсгаж тэр уулыг ийнхүү нэрлэсэн аж.
Юньнаний Шинмэн шянгийн Монгол үндэстний 2011 оны наадмын талбай
Ши-линь шяний Зы Юйшань ууланд Их Юань улсын Шунлибө Булухайя\хятадаар Шуань ли бө пу лу хай я гэдэг\ хэмээх нэгэн жанжны бунхан хадгалагдсаар ирсэн ба түүний үр ач нар хожим нь "Я" гэсэн үгтэй ойролцоо авиа болох "Ян"-гаар овоглох болжээ. Жи-юань, Жи-дагийн онуудад Юньнань мужийн лянь-фан-фү-ши, лянь-фан-ши хэмээх түшмэлээр ажиллаж байсан Дорж гэх нэг том ноён Күньминд 60 насандаа бие барсны дараа, түүний үр ач нар нь Күньмин болон Юньнань мужийн олон нутагт тархан сууршижээ.
Наадам сонирхогчид
Ань-нин хотын Янь-та-ли-и тосгон бол мөн Монгол үндэстний оршин суугаа газар юм. Ечибух\хятадаар Е Чи Бү Хуа\ жанжны бунхны хөшөө тэнд бий. Ечибухын хөвгүүн Масухухутуг\хятадаар Ма Сү Хү Гү Дү гэжээ\ болон түүний үр ач нар нь "Ма"-гаар өөрсдийн овгоо болгосноор, тэд "Ма" овогтой монголчууд болжээ.
Наадмын ёслолын жагсаалд оролцогч Юаньнань монгол залуу
Тай овогтны Тайжя тосгоны иргэд бол Лян вангийн үр ач нар болох бөгөөд тэд Тай овог соёрхогдсон болохоор, Тай овгоор өөрсдийн овог болгосон байв. Ваньжя тосгоны иргэд бол Лян вангийн баруун гарын чинсан Өлзийт\хятадаар Вань Зэ-дү гэжээ\-ийн үр ач нар болох бөгөөд Мин улсаас хойш "Вань" овгоор овоглох болсон аж. Тэд бол Күньминд оршин суугаа монголчуудын зонхилох хэсгийн өвөг дээдэс нь болно. Үүнээс гадна бас бусад үндэстэнд уусан шингэсэн хэдэн мянган монголчууд бий.
Наадмын талбайд орж байгаа Юньнань монгол бөхчүүд
Юй-ши хот: Уг хотод одоогийн байдлаар нийт 7000 гаруй монгол хүн оршин сууж байгаа бөгөөд тэд Юньнань мужийн нийт монголчуудын 25%-ийг эзэлж, монголчуудын хүн амын тоогоор уг мужийн 16 газар, жөү, хотын дотор нэгдүгээр байранд ордог байна. Түүнд 86.7% нь Тун-хай шяньд төвлөрөн суудаг бөгөөд тэнд мөн Юньнань мужийн Монгол үндэстний цорын ганц шян\сум\--Шинмэн\монголоор Монголоо мандуулах гэсэн утгатай\ шян байдаг юм.
Наадмын талбайд орж байгаа сурчид
Их Юань улсын үед Линь-ань цөлгөө\хятадаар Лү гэдэг\-ний Шуаньвэйсы хэмээх дэлгэрэнгүй тохинуулах хэлтсийн Дү Юаньшуай\монголоор бүгдийг захирагч маршал гэсэн үг\-н ордыг Чюйтүө хэмээх Юньнаний төв хэсгийн өртөөний зам дайран өнгөрдөг цэрэг дайны чухал газарт байгуулжээ.
Тухайн үед Монгол, Өнгөт нүдтэн\баруун хязгаарын хүмүүсийг тухайн үед ингэж нэрлэж байжээ\, Хань зэрэг олон үндэстнээс бүрдсэн цэрэг засгийн их олон хүн тэнд засаглан дарангуйлж сууж байсан ба Жи-юаний 13-р он тухайлбал 1276 онд тэндэхийг цэрэг дайны чухал түшиц газар болгон өргөтгөн байгуулсан байна. Одоог хүртэл хадгалагдаж ирсэн Да-зы-ин, Нажя-ин, Хүө-жя-ин, Шуай-фү-ган зэрэг газруудын нэр нь тэдгээрээс улбаатай аж. Хятадаар "Ин" гэж цэргийн хуаранг хэлдэг юм.
Юй-ши хот нь Юньнаний Монгол үндэстний түүх соёлын дурсгалт зүйл нэлээд олон хадгалагдаж байгаа хот юм. Уг хотын Шинмэн шянд 5600 гаруй монголчууд оршин амьдарч байгаа бөгөөд уг шянгийн иргэдийн 98% нь Монгол үндэстэн юм. Их Юань улсын үед Дү Юаньшуай түшмэл агсан Ал-төмөр, Зандан болон тэдний харьяа цэргийн үр ач нар бол Шинмэн шянгийн монголчуудын өвөг дээдэс нь болно. Тэндэх нь Юньнаний монголчуудын оршин суугаа гол газар нутаг болох бөгөөд Юньнаний Монгол үндэстний соёлыг харуулдаг төв нутаг нь болдог байна.
Хундаган бүжиг бүжиглэж байгаа Юньнань монгол бүсгүйчүүд
Их Монгол улс, Их Юань улсын үед Монголчууд өөрийн үг хэл, үсэг бичигтэй байсан боловч, Шинмэн шянгийн монголчууд өөрийн эх нутгаасаа алслагдаж, олон зуун жилийн ороо бусгаа түүхэн замналыг туулж ирсэн болохоор, тэдний үг хэл, үсэг бичигт нь асар их өөрчлөлт гарчээ. Тэд одоо ханьзы үсэг бичиг хэрэглэж байгаа бөгөөд үг хэл нь ч бие даасан нэг зүйлийн "Юньнаний монгол хэл" болж хувирсан байлаа.
Тэдний хэлэлцдэг "Монгол хэл"-ийг нь бид ойлгодоггүй, манай хэлдэг монгол үгийг тэд мөн мэдэхгүй. Хэл шинжлэлийн эрдэмтэн нарын хийсэн судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, Шинмэн шянгийн монголчуудын хэл нь Ли Сү, Хани, И, Хань, Монгол зэрэг 5 үндэстний хэлний нэг зүйлийн "холимог хэл" болох бөгөөд тэдний үгсийн сангийн 10% нь монгол хэлнийхтэй ойролцоо төсөөтэй үгнүүд байдаг аж. Тэд өөрийн хэлж буй "монгол хэл"-ээ "Кажүө хэл" гэдэг.
Шинмэн шянгийн дарга Гуань Шюечин\Монгол үндэстэн\ наадмын нээлтийн ёслол дээр үг хэлж байгаа нь
Сүүлийн жилүүдэд Шинмэн шянгийнхан хүмүүсээ хэдэн удаа Өвөр Монголд илгээн монгол хэл суралцуулсан боловч, уугуул монгол хэлээ дэлгэрүүлэн хэрэглэж чадаагүй, зөвхөн онцгой тохиолдолд тухайлбал зар сурталчилгаа, уриа лоозон зэрэгт хятад бичигтэй зэргээр хэрэглэж байна. Тэд хятад хэлний Тун-хай аялуугаар ярьдаг бөгөөд бас хятад хэлний төв аялууг ч сайн ойлгодог тул, бид зөвхөн хятад хэлээр тэдэнтэй хэл амаа ололцох боломжтой байдаг.
Савхан бүжиг бүжиглэж байгаа Шинмэн шянгийн монголчууд
Түүхэн учир шалтгааны улмаас Шинмэн шянгийн монголчууд хэдийгээр үг хэл, үсэг бичиг, хувьцас өмсгөл зэрэг монгол соёлынхоо зонхилох өв уламжлалыг алдсан боловч, өөрийн үндэс угсаагаа мардаагүй бат цээжилж, Чингис хаан, Мөнх хаан, Хубилай хааныг "Гурван богд" хэмээн хүндэтгэн дээдэлж, үеийн үед тасалдуулалгүйгээр өөрсдийн өвөрмөц зан журмаар тахил өргөц өргөн мөргөл үйлдэж, уламжлалт зан зуршил болгон өвлөн залгамжилсаар ирсэн билээ. Энэ тахилын арга хэмжээ нь жил болгоны билгийн улирлын 6-р срын 20-нд болдог байна.
Зочдод ая дуу өргөж байгаа Юньнаний монгол охид
Чюйжин хот: Уг хотод 5000 гаруй монголчууд оршин сууж байгаа бөгөөд тэд Юньнань мужийн нийт монголчуудын 18%-ийг эзэлж байдаг. Их Юань улсын үед тэнд Чюйжин цөлгөө\хятадаар Лү гэх үг. Энэ нь одоогийн Фү-юань, Шуаньвэй, Хүй-зэ зэрэг газрууд болно\-ний дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс\хятадаар Шуаньвэйсы гэдэг\, Үса-үмэн\хятадаар Ү са ү мэн гэдэг\-гийн дэлгэрэнгүй тохинуулах хэлтсийг байгуулжээ.
Лян ван Базарварми Мин улсын цэрэгт ялагдаж амиа хорлосны дараа, Юньнаньд байрлаж байсан монгол цэргүүд бутран сарниж, овог нэрээ нууж хувцас өмсгөлөө халж зан заншлаа өөрчлөн амьдарсан ба яваандаа бусад үндэстэнд уусч шингэсэн байна. Үүнд зөвхөн Чюйтүө боомтыг сахин хамгаалж байсан хэсэг монгол цэргүүд дайны дараа Чи-лү нуурын баруун эргийн дэнжинд хуран цугларч аж төрсөөр эдүгээд хүрч иржээ.
Тэд бол Шинмэн шянгийн монголчуудын өвөг дээдэс юм. Ялангуяа Юань улсын сүүлчийн үед Юаньнаньд руу ухран тэндэхийг сахиж суусан чинсан Төмөржин\хятадаар Тэ-мү-жянь гэдэг\-гийн үр ач нар нь Юньнань, Гүйжөү, Сычуань 3 мужийн уулзвар нутгаар оршин амьдарч, хожим нь "Юй" овгийг өөрийн овгоо болгосон байна.
Шинмэн шянгийн монгол бүсгүй
Вэньшань жөү: Уг жөүд 6400 гаруй монголчууд оршин амьдарч байгаа бөгөөд тэд Юньнань мужийн нийт монголчуудын 23%-ийг эзэлдэг байна. Тэндэхийн монголчуудын доторхи Зань, Хүө, Шянь овогтой иргэд бол бүхнээрээ Ал-төмөр, Зандан, Худаг-төмөр\хятадаар Хү дү тэ мү эр гэдэг\ жанжин, төмөржин чинсан нарын үр ач нар байгаа юм. Тэдний удам угсааны бичигт өвөг дээдсээ "Умард нутгийн иргэд булай, говийн араас ирсэн бөлгөө" хэмээн тэмдэглэсэн байдаг.
Шинмэн шянгийн монгол эмээ
Хун-хэ жөү: Уг жөүд 1200 гаруй монголчууд аж төрж байгаа бөгөөд тэд Юньнаний нийт монголчуудын 4.3%-ийг эзэлж байдаг. Тэд голцуу Мэн-зы, Кай-юань зэрэг хэдэн хотод оршин сууж байна. Үүнд Кай-юань хотын "Ү" овогтой монголчууд бол Шуан-дэ\монголоор дэлгэрэнгүй ёст хэмээх үг \ вангийн үр ач нар юм.
Эдгээрээс гадна, Баошань хотын Тэнчүн шянь, Лижян хот, Чүшюн жөүд бас цөөн тооны монголчууд оршин амьдарч байна. Баошань дахь "Ли" овгийнхан Мин улсын эхний үед Юньнаньд сууж байсан том түшмэл Ли-хэй-си-бөгийн нэрийн эхний "Ли"-гээр, Лянжин хот дахь "Юань" овгийнхан Юань улсын "Юань"-ар, Чүшюн дэх "Дай" овгийнхан Их Юань улсын үеийн Дотоод Бичгийн Яам\хятадаар Жүн-шү-шэн гэдэг\-ны баруун гарын чинсан Удай\хятадаар Ү Дай гэдэг\-н нэрийн энхний "У"-гаар тус тус өөрсдийхөө овог болгож ирсэн түүхтэй билээ.
Зочин угтаж байгаа Шинмэн шянгийн монгол охид хөвгүүд
Юньнаний монголчууд уугуул нутгаасаа алс зайдуу оршин амьдарч, мандалт—бууралт—хөгжлийн олон зуун жилийн түүхэн замналыг туулах явцдаа, бусад үндэстнүүдтэй эв найртай зэрэгцэн оршиж харилцан суралцаж өөрийгөө хөгжүүлэн, өвөрмөц соёл уламжлалыг бүрдүүлсэн төдийгүй, бас Юньнаний үндэстний цөөнхүүд тэрчлэн Хятадын үндэстнүүдийн дэвшил, соёлын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. \
Мэдээ, гэрэл зургийг сурвалжлагч О.Дарамбазар, Сарантуяа\
Сэтгэгдэл0
бугдииг нь АР Монголд авчрах хэрэгтэи
болохгүй, байгаа газарт нь ар монголоо танин мэдэх талаар соёлын харилцаа тогтоон, түүхийн санамжыг нь ил болгож, монголоороо бахархаж баярлаж явдаг болгох нь зөв байхаа
hazara shig tendhiin baidaldaa buren uuschee.
132.182.129 цус нь ойртсон эргүү үхэр байна даа.
ed nar bol uusaad hyatad hvn boljee. uguul nutagtaa baij baibal deeree. harin obormongol bolon baruun mongol, bas hoh nuurd bii mongolchuud bol jinhen mongolchuudaa. ted nariig abchirah heregtei bna..
Юньнань монголчуудаас Хятадын Колумба гэж алдаршсан Африкийн эрэгт хүрч байсан нэг агуу далайн аялагч төрсөн байдгийн Хужаанууд өмчлөөд байдаг болохоос ...Тэр аялагчийн нээсэн далайн зам Мин улсыг дэлхийн гүрэн болгох байсан Мин улсын шуналыг Эсэн тайжийн удирдсан Монголын цэргийн ялалт зогсоосон түүхтэй
Mongol tsarai alga aa. Uy gej ar mongold avchirdag um be?boliy
ХҮН БОЛГОНЫГ МОНГОЛ БОЛГОЖ МАНАЙ УРУУ ЧИХЭЖ ГАЗАР НУТАГТ МААНЬ САНААРХДАГАА ОДОО БОЛЬ
Монголын удам сударт Юньнань гэсэн хужаа нэртэй үндэстэн түүхэнд байхгүй. Хятад улс ард түмэндээ монгол дээл хувцас өмсгөчихөөд өөрсдийгөө Монголын удам угсаа гэж сурталчилж гэнэн итгэмтгий үхэр Монголчуудын тархийг угаах гэсэн хорт бодлого хэрэгжүүлж байна. Хятад улсад, Монгол улстай удам угсаа нэгтэй ямар ч үндэстэн байхгүй гэдгийг хатуу анхааруулая. Харах царайны 100% хужаа хүмүүс байна.
harin tiin
Medeej Hytad bolson l baigaa sh dee huurhiis. 700 jil ungurchee.
Зүгээр нэг сайхан нийтлэл байна. Заавал ингэж улс төржих шаардлага байна уу. Наад улс чинь одоо монголд ирээд амьдарч, идээшиж дасахгүй. тайван байл даа. 2 туйл харагдаад байна.
Монголоор нэг тарсан Ан-н гамингуудын дэргэд тэд чинь монголоо гэсэн халуун сайхан сэтгэлтэй байгаа шүү.Ан-н гамингууд бол монголын буяныг цусалж байж хүйтэн сэтгэлтэй,монголыг яаж ийгээд хорлочих санаа сэдэл агуулсан сэжиг хүрэм өтнүүд л байна.Монголыг дотроос нь хорлон сүйтгээд бах таваа хангаж байна даа.Хамгийн эмгэнэлтэй нь тэдэнтэй нийлчихсэн яваа эргүү тэнэг монголчууд, ялангуяа эх оронч гэж цээжээ дэлдээд байдаг мөртлөө гаминтай ханьссан ойрдууд байна.Галдан бошигт та нар шиг сэжгийн шаарнуудыг харсан бол бүгдийн чинь илжгэн толгойг тас цавчих байсан даа.Гаминтай нийлсэн хараал идмэрүүд.
чи тэр хятаддаа очиж амьдар. чи монгол хүн биш.
Гамингийн Ан-н гишүүн ойрд гэхээр инээд хүрч байна уу, уйлмаар болж байна уу.Уг нь жинхэнэ ойрд хүн бол уйлах багадана, үхэх ихэднэ.
эдгээр хүмүүс нэг дэлхий дээр амьдарч байгаа учир адил талууд байгаа байх шууд монгол гэж хэлэхэд хэцүү л байна.Одоо даяршиж байгаа үед бид хамтадаа энэ дэлхий дээр амьдарч аж төрөх нь туйлын үнэн учир тэр хятад монгол гэдэг өнгөрсөн нийгмийн үзэл бодлоо санаанаасаа авч хаях хэрэгтэй байх
ХҮН БОЛГОНЫГ МОНГОЛ БОЛГОЖ МАНАЙ УРУУ ЧИХЭЖ ГАЗАР НУТАГТ МААНЬ САНААРХДАГАА ОДОО БОЛЬ
ЗҮГЭЭР Л МОНГОЛ ДЭЭЛ ӨМССӨН ЦЭВЭР ХУЖАА НАР БАЙНА ШҮҮ ДЭЭ. МУУСАЙН ХУЖАА НАР ГАЗАР НУТАГТАА БАГТАЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР МОНГОЛ ДЭЭЛ ӨМСӨӨД ӨӨРСДИЙГӨӨ МОНГОЛ ГЭЖ СУРТАЛЧЛААД ГАЗАР НУТАГТ МИНЬ ИРЖ АМЬДРАХ САНААТАЙ ХУЦВАА. ХЯТАДЫН ГАЗАР НУТАГ ДЭЭР МОНГОЛ УДАМ УГСААТАЙ ЯМАР Ч ҮНДЭСТЭН ХҮМҮҮС БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ХЭЛЬЕ. ОДОО ТЭР ӨВӨРМОНГОЛ ЧИНЬ Ч ХЯТАДАД АЛЬ ХЭДИЙН УУСААД АЛГА БОЛЧИХСОН. ЭНЭ ХҮМҮҮС 100% ХУЖАА БАЙГАА БИЗ ДЭЭ.
Би бас ягл монгол хувцас номорсон гаднааснь харваас луухайнууд байна гэж хэлэх Гэсэр Чинь дээрх нохор туруулчихлээ!Бээжинд юннаны монгол гээд монгол 3 уг хэлж чадахгуй луухайтай танилцаж байсан санаанд орчихлоо!Эдгар бол одоо дуусчихсан,монгол гэж хэлэхээсч ичмээр болчихсон,ярьж хэлж,бодож байгаа идэж ууж байгаань 200% хятад болчоод уусчихсан хумуус
sain hyadaj dee 28000 myangan hun uusna uu gehees hezee ch tsusaa hadgalah bolomjgui
тэнэг хүн хуурч байгаа биш 100% хужаа нар байна шүү дээ.
erguu tenegee gaihuulaad yahav yun nani gedeg chin mujiin ner ! er n neleed gazar orond baidag yum 800 jiliin oigoor heden gaigui bolovsroltoi uvgud beejind elchin saidiin yamaar damjuulj irj oroltsoh huseltei baisan ch manaihan ach holbogdol uguuguigees irj chadaagui yum bn lee,odoo hudlaa surjigneed too barimt gargaad yah yum?
Эд нарын монгол угсаа гарал марал ч естой яамай л биз!Худлаа унэн монголоороо ярьдаг овор монголчуудаас хужаагийн дур авир сунс буур холоос ханхлаад сэжиг хургээд байдаг.Оворлогчидтэй зуйрлэвэл эд нар 300% монгол хувцас омсож монголчуудын дурд тоглох гэж ядсан луухай жужигчингууд
Чингисийг залгамжлагчид ын тараан цолсон монголчуудын уугуул ус нутгаа гэх ой санамж нь будгэрсэн ч гэсэн дурсах сохоотэй байгаа монголчуудын ур удамыг буу басамжил! Газар нутгаа худалдаж, хулгайлагчидаас сэтгэл нь ариун сонсогдож байна....
90-д оны эхээр Монгол улсаас БНХАУ-д сууж байсан Элчин сайд Юньнань мужид үлдсэн монгол гаралтай ахан дүүсээ эргэн очсон.
Монголын нутаг бол үнэндээ Туркийн нутаг. Бүгд турк нэртэй. Хөвсгөл, Увс, Буйр, Орхон, Сэлэнгэ, Хангай, Говь гээд бүгд турк үгнүүд. Монголчууд хятадын хойд хэсгээс нүүн ирж суурьшсан. Одоо өвөг дээдсийн нутаг явах цаг нь болсон.
Bitgii shaa jooxon yum unsh
Умхий хасагууд олон 7юм хуцацгааж байж Монголоос бурмосон ул ундэсгуй хоогдоно шуу!Наад умхий ам хамараа хамхиж яваарай!
Өвөг дээдсийнхээ нутгаар аял гээд жилд нэг 10000-ийг нь нааш нь авчирч 7 хоног амраагаад буцаагаад байж болох юм. Өнгөрсөн түүхийг бид өөрчилж чадахгүй. Тиймээс жаахан зоос олох арга бодох хэрэгтэй.
Sain baitsgaana uu? Sonirholtoi l sonin saihan medeelel baina. Zarim maani edniig #naash tsaash ni bolgoh# zuil helj. Yahnavdee, ono udaan suuj, amidarch aj toron suusan tednii huvid "bidnii geh aj torolt, yos, zan zanshil, uil ni" bii baij bui baina. Er ni henbe guai ch nadad baigaa minii geh ooriimshson hereglee, zan, uileesee holdoj salah durgui, duramjhan shuudee. Huvigaliinhaa ulmaas humuus nuudel suudal hiitsgeej urgelj l hol hodolgoond baij suurishih gazar nutgaa etseslen olj songodog, hereg zorigoor ch yumuu, husleeree ch yumuu, temuulleeree ch yumuu, ali esvel huvi zayanii erheer ch yumuu, ugui bol tavilangaaraa ch yumuu, toorgooroo ch yumuu gehchlen. nutagshsan, suurishsan gazar orondoo l baitsgaaj baig, gol ni ugsaagaa garlaa, uuslee medetsgeej bainaa gedeg uchirtai.
Суулиин уед хятадын бага ундэстнуудииг Монгол болгож тархи угаах ажиллагаа их хииж баинаа, зохион баигуулалттаи, санхуужилттэи л хиигдээд баина даа, Хазара мазара ч гэсэн бидэнд огт хамаагуи , тэруугээр явсан гаиг энуугээр дуудаад юухэв, модхон Монгол Хан ундэстэн ,Солонгосууд нэг ундэстэн баисан гэх гээд баисан а
Монгол улс гадаадын иргэдэд Монгол иргэншилтэй хавсарсан хоердогч иргэншлийг зовшоорсон хууль ердоо баталж болохгуй юм байна гэдгийг энэ луухайнуудыг хараад ойлголоо.Зовшоорсон хууль гарангуут Монголруу гарал уусэл нь монгол гэдгийг шалгах ямарч боломжгуй энэ Юнань болон овор монгол шинжаанаас баахан луухайнууд сая саяараа цувчихна.Дараань Афганистан Пакистаны халтарууд хазаранууд дайраад ирнэ.,оросоос халимаг буриад,,тува гэсэн баахан оросоор ярьсан онин нудтэй оросууд цувна.Боон замраагаа алдсан заваан юм болоод дуусна
Дээрх мэдээлэлүүд таалагдлаа.3 богдын зураг байвал өгч туслаач