Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы Доктор, Профессор Г.Чойжамцтай элэгний өвчлөлийн талаар ярилцлаа.
Манай улс элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг, монголчуудын 70-80 хувь нь элэгний өвчтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Элэгний өвчлөл их байгаагийн шалтгаан юу вэ?
Манай улсад элэгний өвчлөл их байгаа нь хэд хэдэн том шалтгаантай. Нэгдүгээрт, нэг удаагийн тариур зүүний хэрэглээ хожуу нэвтэрсэн. 1960, 1670-аад он хүртэлх хугацаанд нэг тариураар олон хүнийг тарьж, дахин дахин хэрэглэж байсан. Энэ нь элэгний вирусын халдварт өвчинг нэгээс нөгөө хүнд дамжуулж тараах том шалтгаан болсон. Хоёр дахь шалтгаан бол манай монголчуудын хорт хэрэглээ өндөр байна. Элэг нь хүний бие махбодод орж ирсэн хорыг хоргүйжүүлж хамгаалдаг эрхтэн.
Хүний бие махбодод хэрэггүй хоол хүнс, хорт нөлөөтэй аливаа бодисыг цэвэрлэх физиологийн үйл ажиллагааг элэг гүйцэтгэж байдаг. Тиймээс хортой бодисыг хоргүйжүүлэх явцдаа элэг өөрөө бас гэмтдэг юм. Хортой бодис гэдэгт ганцхан архи, тамхи ч биш өөх тос, чихрийн өндөр хэрэглээ, гадаад орчны хортой нөхцлийг ч хамруулна.
Архи уудаггүй хүн, хортой нөхцөлд ажиллаж байгаа хүн ч элэгний эмгэгээр өвчилж болно. Үйлдвэрүүд янз бүрийн химийн бодис хэрэглэж байгаа нөхцөлд тэнд ажиллаж байгаа хүмүүс хордох эрсдэлтэй нь ойлгомжтой. Маш энгийн жишээ хэлэхэд, машины кузов засварын газрууд бохир агаарыг татаж авах төхөөрөмжгүй, ажилчид нь ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр будгийн мананцар дотор машин будаад зогсч байдаг. Энэ бол элэгний өвчлөл их байгаагийн биеэ даасан том шалтгаан. Гурав дахь шалтгаан бол эмийн хэрэглээ. Манай улс эмийн маш өндөр хэрэглээтэй орон.
Жилд улсын хилээр 100 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний эм импортлогдож байна. Эм хүний эрүүл мэндэд сайн нөлөөлөхийн зэрэгцээ муу нөлөө ч үзүүлдэг. Эм болгонд гаж нөлөө бий. Эм бол химийн бодис шүү дээ.
Элэгний халдварт өвчин ямар замаар дамждаг вэ?
Гол зонхилох хоёр зам байна. Нэг нь хавьталаар, нөгөө нь цус, цусан бүтээгдэхүүнээр дамждаг. В, С, Дельта вирусын гепатит бэлгийн замаар ч халддагийг шинжлэх ухаан нотолчихсон. В, С, Дельта вирусын гепатитаар халдварласан нь тэр бүр хурдан мэдэгддэггүй, ил хурц зовиур шаналгаа өгдөггүй удаан явцтай. Хамгийн хурдандаа хоёр сарын дараа, бүр 20 жилийн дараа ч илрэх нь бий.
Бас манай эмнэлгийн ажилтнууд тариурыг хоёр гараар угсарч, бохир зүүгээр өөрийгөө хатгаж халдвар авч байна. Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдийн сувилагч нарын дунд хийсэн судалгаанаас харахад эмнэлэгт ажиллаж буй сувилагч нарын талаас илүү хувь нь В, С вирусын халдвар авчихсан, түүнийгээ өөрсдөө мэдээгүй явж байх жишээтэй. Хумсны хэрэглэлээр хүртэл дамждаг гэдгийг тогтоочихсон. Тиймээс шивээсний зүү, сахлын татуурга, хумсны хэрэглэл зөвхөн нэг хүнийх байх ёстой гэдгийг анхаармаар байна.
Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах вэ?
Элэгний архаг өвчтэй хүнд ядрах сульдах гол шинж тэмдэг илэрнэ. Ерөөсөө юу ч хиймээргүй, хэвтмээр болдог. Үүнийг өөрөө ч тоохгүй, гэр бүлийнхэн нь ч анзаардаггүй. “Аргагүй би хоёр жил амраагүй ажиллаж байгаа учраас ядралгүй яахав” гээд яваад байдаг. Тиймээс хэвийн биш ядралтаа сайн анзаарах хэрэгтэй. Мөн элэг орчмоор илт өвдөөд байхгүй ч хоолны шингэц өөрчлөгдөх, цусан дахь өөх тосны глюкозын хэмжээ өөрчлөгдөх, элэгний эсийн дотор байдаг ферментүүд /АлАТ, АсАТ/ захын цусанд их болох, шинжилгээгээр В, С вирусын РНХ, ДНХ илрэх зэрэг гол шинжүүдээр оношилно. Зарим хүн турж эцдэг, зарим нь жин нэмдэг. Элэгний үйл ажиллагаа муудаад эхлэхээр хүний арьс өнгө зүсээ алдаж, толбо үүсдэг. Үүнийг ч гэсэн анзаарах хэрэгтэй.
Элэгний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Ер нь элэгний өвчнөөр өвдөхгүй байхын тулд юуг анхаарах ёстой вэ?
Хорт хавдар олон шалтгаантай. Орчин үеийн шинжлэх ухаан хоёр зүйл дээр илүү төвлөрч байна. Нэгдүгээрт, В, С, Дельта вирусын халдвараас болоод элгэнд хавдар үүсдэг. Хоёрдугаарт, уургийн дутагдлаас болж хавдар үүснэ. Монголд элэгний хавдар ихэсч байгаа нь элэгний вирусын гепатит их байгаатай л холбоотой.
Жишээ нь, С вирусын гепатитын халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хавдарт шилждэг, үлдсэн 80 хувь нь дархлаа сайтай учраас хавдар үүсгэхгүй байна гэж үздэг. Нэгэнт өөрчлөлт өгөөд архаг гепатит, элэгний хатуурал, цирроз гэсэн онош тавигдсан бол элэг бүрэн төгс үйл ажиллагаа явуулж, хоргүйжүүлдэг функцээ гүйцэтгэж чадахгүй болсон. Тиймээс элгэнд хортой юм ерөөсөө хэрэглэж болохгүй.
Архи тамхи, муудсан хоол хүнс гэх мэт. Үүнийг бид гэдэс дотор, элгэндээ найдаж хэрэглэдэг. Тэгвэл одоо элэг эрүүл биш учраас найдсаны хэрэггүй. Шарсан, хуурсан хоол, амьтны гаралтай тос өөхнөөс татгалзаж, тослог багатай сүү хэрэглэхийг зөвлөе. Өрөмийг нь авчихсан сүү 10-аас дээш хувийн тослогтой. Өндөр хөгжилтэй орны стандартад 3-аас доош хувийн тослогтой сүү хэрэглэдэг.
Гэтэл манайхан өтгөн сайхан цэвэр сүү гэж рекламдсаныг нь хэрэглээд байдаг. Өтгөн сүү гэдэг чинь тослог өндөртэй байна гэсэн үг. Тиймээс тослог багатай сүү хэрэглэж, шар буурцаг, гүнжидын тос, оливын тос зэрэг ургамлын тос хэрэглэвэл сайн. Элэгний өвчтэй хүн чихрийн шижин тусах өндөр эрсдэлтэй тул цусан дахь сахарын хэмжээгээ үргэлж хянах хэрэгтэй. Мөн элэгний өвчтэй хүн элгээ доргихоос хамгаалах ёстой. Элэг доргих гэхээр мориноос ойчих гэх мэт том доргилтын тухай боддог. Гэтэл автобусанд явж байхад хүчтэй тормослох дайтай доргион л элгийг ноцтой доргиодог. Тиймээс элгийг үргэлж хайрлан хамгаалж, би элэгтэй хүн шүү гэж ямагт бодож байх хэрэгтэй.
Элэгний В, С вирусын эмчилгээнд хэрэглэгдэх Харвони, Софосбувир зэрэг эмийг АНУ-аас оруулж ирж байгаа. Энэ эмийн үйлчлэл, үр дүн хэр байна?
Харвони, Софосбувир гэдэг 2 эм бол элэгний С вирусын нуклейн хүчлийн хувилалыг зогсоох үйлдэл үзүүлдэг эм. Сайн үр дүнтэй байна. Вирус элэгний эсийн дотор шимэгчлэн амьдарч, элэгний эсийн бөөмийн нуклейн хүчил хуваагдахад дагаж өөрийгөө хувилдаг. Ингэж элэгний эсийн дотор хамгийн түрүүнд глюкоз, липидын солилцооны гүнзгий алдагдал үүсгэдэг. Эдгээр эм нь вирусын өөрийгөө хувилдаг биологийн процесийг зогсоочихож байгаа юм.
Ингэснээр В, С, Дельта вирусгүй болно гэдгийг тогтоочихсон. Энэ сайн хэрэг. Ийм үр дүнтэй эмчилгээний арга гарсан нь шинжлэх ухааны асар өндөр хөгжлийн үр шим. Үүнийг монголд авчирч хэрэглэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тухайн хүний вирус устсан ч элгэнд нэгэнт өөрчлөлт орсон учраас элэгний өвчтэй хэвээр үлдэнэ гэсэн үг. Зөвхөн вирус өөрийгөө хувилдаг үйл ажиллагааг л зогсоож байгаа болохоос элэгний өвчинг эмчилж байгаа хэрэг биш.
Тиймээс вирусын хувилал зогсоосны дараах эмчилгээнд маш их ач холбогдол өгөх хэрэгтэй. Элгийг эрүүл болгох асуудалд хувь хүн өөрөө их анхаарал тавих ёстой. Элэг эрүүлждэг эрхтэн. Ер нь хүний бүх л эд эс солигдож байдаг. Эд эс солигдож, эрүүлжих процесийг дэмжих эмчилгээг хийлгэж, элэг хамгаалах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Элэг хамгаалах европ эм ч бий, монгол тан ч бий.
Монгол эм тан элэгний өвчлөлд хэр үр дүнтэй байна. Манба Дацан эмнэлгийн хувьд элэгний хүнд өвчтэй хүмүүсийг эмчилж байсан гэсэн. Уламжлалт анагаах ухаанаар элэгний өвчинг бүрэн эмчлэх боломжтой юу?
Манай Оточ Манрамба Их Сургуулийн дэргэдэх Манба Дацан эмнэлэг хэвтэн эмчлүүлж байгаа бүх өвчтөнүүдээсээ иж бүрэн шинжилгээ авч байж эмчилгээгээ эхэлдэг. Тэгээд эмчилгээ дуусахад дахин шинжилгээ авч гарсан үр дүнгээ лабораторын багажийн шинжилгээний аргаар үнэлж хэвшиж байна. Ингэхэд уламжлалт эм, эмчилгээ маш үр дүнтэй байна. Уламжлалт анагаах ухаанд ч гэсэн элэг хамгаалах эм бий.
Энэ анагаах ухааныг их эртний анагаах ухаан, хуучин юм, шашин гээд янз бүрээр хардаг. Гэтэл уламжлалт анагаах ухааны эмийн сан хөмрөгт элэгний сайн эм байна. Энэ бол нэг боломж. Үүнийг үйлчлүүлэгчид маань тэр бүр мэддэггүй. Шинжлэх ухааны хүрч тайлбарлаж чадахгүй байгаа зүйл уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээнд бий. Хүн төрөлхтөн байгаль дээр байгаа бүх юмыг хэрэглэж байж “энэ үнэхээр эм юм байна” гэдгийг олж мэдэж, бичиж хойч үедээ үлдээсэн түүхтэй.
Уламжлалт анагаах ухааны эмийн өв сангийн талаарх мэдээлэл, ном судрыг зүгээр нэг хүн таамаглаад биччихсэн юм биш. Энэ бол хүний нийгмийн хөгжлийн түүхээр шалгагдсан үнэн. Одоогийн бидний үе хүртэл хадгалагдаад ирсэн энэ их мэдээлэл бол хүн дээр хийсэн туршилтын үр дүн. Уламжлалт анагаах ухааны эх сурвалжийн мэдээлэл бол нотолгоонд суурилсан анагаах ухааны ололт, үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Эх сурвалж: "Уламжлалт Анагаах ухаан" сонин
Сэтгэгдэл0
За баярлалаа!Их сайхан тодорхой ойлгомжтой ярилцлага Орсон байна!Нэмэж хэлбэл миний бодлоор монголчууд дунд элэгний архаг оровсолтэй,тэрийгээ эмчлуулэн эдгэрч вирусгуй болсоныхоо дараа элгэнд тохиолдсон даралт овчлолтийг эмнэхийн тулд тодорхой хэмжээнд удаан хугацаагаар хурц оох тостой хоол,суунээс татгалзан макробиотекийн ураг тосгуй диет хоолоор тэжээл хийвэл сайн гэж бодож явдаг!Дээрх хуний хэлснээр монголчууд тос ихтэй сууг их хэрэглэдэгнь угаасаа манай монголын нохцолд монгол малын суу манай цаг уур мал тэжээх тэжээлийн нохцолоо дагаад маш их уураг тостой байдаг шалтгаантай!Учирнь бол нуудэл отор бэлчээрийн аргаар тэжээгддэг монгол малын мах суу бол европын хиймэл аргаар тэжээгддэг малын дэргэд хэдэн прав дахин илуу тослог уурагтай байдагт гол шалтгаан байгаа!Ялангуяа монгол хонины мах бол маш халуун,тун их уураг тостой,манай хуйтэн эрс ТЭС уур амьсгалтай тохирон гол илч хучийг монгол мах суу оох тосноос авч амьдардаг.Ийм учраас Монголд амьдарч байгаа элэгний ямар нэгэн хууч овчтэй хумуус уураг том ихтэй монгол мах суунээс татгалзан,тахиа,цацгт хяруулын мах хэрэглэж амьдрвал тур зохимжтой!Хун бол торол бурийн хоол цайнд тун амархан дасаж явдаг сониуч амьтан учраас уураг том багатай диетический хоолонд дасах тийм хэцуу зуйл биш!Туунээс гадна макробиотиекийн диетээр (уураг тосгуй оороор хэлбэл мах,суу,ондогноос татгалзсан диет!Хоолыг зовхон хунсний торол бурийн ногоо жимсээр шарсан,чанасан,туухий салат зэрэг торол бурийн аргаар хэрэглэнэ!)хооллохоос гадна одор бур 1 литр олон торлийн хунсний ногоо жимсний жуус хольж заавал уух хэрэгтэй(улаан луувангийн шуус 150грам,улаан манжингийн шуус 100гр,оргос хэмх100гр,апельсины шуус 150гр,байцааны шуус 100гр,Алимны шуус100гр,туухий томсний шуус100гр,сонгино,манжингийн шуус тыс тыс шууж нийлуулээд одорт 2 удаа оглоо 500гр олон гэдэсэнд,орой унтахын омно 500гр уух хэрэгтэй)Энэ диетыг дор хаяж 6 сарын хугацаанд барих богоод эхний 1,5 сард одор бур содтой клизм тавьж гэдэс дотроо бурэн цэвэрлэвэл хуний мах бодиос гэдэс дотор болон бусад эрхтэнуудэд уурэлсэн от хорхойнууд мохон сонож цэвэрлэгдэнэ!Гэдэс дотроо цэвэрлэх бол макробиотекийн диет барьж элэгээ эмчлэхэд хамгийн гол уурэг гуйцэтгэдэг асуудал,яаагаад гэвэл торол бурийн от хорхойнууд хун болгоны дотоод эрхтэнд уурлэн бидний бие мах бодийг дотрооснь хэмлэж амьдардаг.Ингэснээр дотоод эрхтэнуудийг эмчлэхэл тун их товог учруулж байдаг учиртай!Дор хаяж дээрх заавараар дотоод эрхтэнээ химийн эм тан хэрэглэлгуй цэвэрлэж диет барьсаны ур дунд таны элэг эруулжин нохон шинчлэгдэж эд эс нь шинээр Урган нохдог.Содтой клизмыг тавихдаа учиртай!Юуны омно аптекаас 2литрын клизмын гуурстай бургуй худалдаж авна.Оглоо босонгуутаа 10хоногийн турш 1 стакан буцалсан халуун усанд 1цайны халбага хунсний соод хийж хутгаад цай шиг сорж ууна.Ууний дараа 30 минут болоод шуус шахагчаар хийсэн олон торлийн хунсний ногоо жимснээс шахсан шуусээ (500гр 2-3 таслан 1цагийн дотор ) ууна.Энэ шуус более таны оглооний цай!Одрийн хоолоо 13 цагт 1-р хоол ердийн ногоотой шол(махгуй!),2-р хоол ямар нэгэн кааш (цагаан будаатай юмуу гурвалжин будаатай тосгуй завсалж хийсэн кааш.3-р хоол буюу ундаа нь аяга компоот.Оройн хоол торол бурийн бууз чанахад хэрэглэдэг уураар чанасан ногоотой хоол,буурцаг,уураг тосыг орлохын тулд атга самар иднэ,самар бол хушга,эсвэл газрын самар,хушын самар аль альнь болно.Орой унтахаасаа омно клизм лавина.Энэ бас эрэмбэ дугаартай,одор хоолоо идсэнийхээ дараа 5литр ус буцалгаад хоргоод тавьчих!Оройн хоол идэхээс 2 цагийн омно 5литр хорсон орооний температуртай уснаасаа 2 литрийг тасалж аваад хоолны том халбагаар нэг давс хийгээд сайн хутгаж уусгаж клизмын бургуйнд хийгээд угаалгын ороонд гогцоонд олгоод тавьчихна.Гуурсыг богсондоо углан урьдчилан наран цэцгийн тосоор тослоод углаж кранаа онгойлгон 2 л усыг гэдсэндээ богсоороо оруулаад 10 минут нуруун дээрээ хэвтэн тэвчинэ!10 минутын дараа жорлонд орж усаа асгана.30 минуутын дараа клизмын бургуйнд 1 литр усанд 3 том халбага хунсний соод уусган хийгээд дээрнь давс нэмэлгуй давсны оронд 1халбага лимоны шуус шахаж хольно!Энэ бэлдмэлээ гэдсэндээ бургуйдаж оруулаад Энэ удара хэвтэхгуй Харин босоо зогсож 30минут холдээрээ тэвчээд дараань жорлонд асгана.30 минутын дараа улдсэн 2 литр усаар ещё дахин нэг удара цэвэрлэсэн бургуй хийж улдэцийг гаргана.30 минутын дараа оройн хоолоо идээд эхний одрийн цэвэрлэгээ дуусна.Ингээд 1 одор алгасан,хэрэв давала гаригт эхэлсэн бол лхагва,Баасан,ням гаригуудад хийж цэвэрлэсээр 1,5сар ургэлжлуулнэ.Ингэж урт хугацааны турш та цэвэрлэгээ хийвэл таны гэдэснээс бургуй хийх болгонд очноон тумэн от хорхой Боон бооноор цуван гмина.Уунийг та зориуд бургуйгаа гэдэснээсээ усаа гаргахдаа жорлондоо дуршлаг буюу жижиг нухтэй торон шанага тавин тосож авбал очноон аймаар том жижиг хорхойнууд гарахыг оорийнхоо нудээр харж.болно.Иймэрхуу маягаар гэдэсээ цэвэрлчихээд цаашнь 6сарын турш макробиотекийн хоол идэн ногоо сокол цуг 6сар уувал таны элэг цос,боор,цус бурмосон цэвэрлэгдэн эруулшинэ гэдгийцг Америк Европы один эмнэлгийн унэтэй том клиникууд баталж байгаа юм!Хийгээд узээрэй таньд ямарч хор болохгуй бугд натураль ингридент химии байхгуй
Дээрх эмчилгээ цэвэрлэгээ хийх 6 сарын хугацаанд 1 ч удаа мах,ондог,суу,суун бутээгдэхуун,Махан бутээгдэхуун,архи дарс,пиво, ууж хэрэглэж болохгуй!Хэрэв нэг удаа тэвчилгуй,махтай хоол идэх юмуу,суутай цай уучихсан бол бугдийг шинээр эхлэх учраас та тэвчээр муутай хан бол ероосоо анхнаасаа эхлэхгуй байсан нь дээр!Цэвэрлэгээ клизм хийж 1,5 сам онгорсний дараа макробиотекийн диет хоол ногоо жимсний шуус 6 сар хэрэглэхнь бурэн бутэн эд эсний товшинд явагдаж буй эмчилгээнд тооцогдох учраас гайхах хэрэггуй!Америки зарим клиникууд зовхон макробиотекийн хоол шуусний эмчилгээгээр 1-1,5 жилийн хугацаанд ургэлжлуулэн олон торлийн хорт хаврдрыг эд эсний товшинд эмчлэн эдгэруулсэн один туух бой!Япон улсад энийг ашиглан профессор Ниши оорийн клиникдээ олон торлийн хорт хавдруудыг эмчилсэн натурпатын амжилттай туршлагуудыг дэлхийн олон улсад одно мэддэг болсон
Чойжамц эмчийн холбоо барих утасыг яаж олох вэ