sonin.mn
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн хөрөнгөөр аливаа баяр ёслол тэмдэглэхгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг болгов.
 
Өмнө нь төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, өмнө нь ийм зориулалтаар гаргасан зарим шийдвэрийг эргэж авч үзэхийг Засгийн газрын хуралдаанаар төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаад байсан юм. Төсвийн хөрөнгөөр баяр ёслол тэмдэглэхгүй, санхүүжүүлэхгүй байх нь багагүй төсөв хөрөнгө хэмнэх боломжтой аж.  
 
Харин онцгой нөхцөлд дайчлагдан ажилласан иргэд, албан хаагчдын урамшуулал, томилолтын зардал, улсын нөөц нөхөн бүрдүүлэх, түймрийн хохирол арилгах, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцин үйлдвэрлэх, малын эм, тарилга зэрэгт зориулж энэ онд таван тэрбум гаруй төгрөгийг зайлшгүй санхүүжүүлэх юм.
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг