Намайг бүүр багад л ээж аав хоёр минь энэ яаж амьдарна даа ,манай энэ ямар хүнтэй суух болдоо яанаа гэж ирээд л ахын маань тухайд хоорондоо ярьдаг байсансан.
Ах минь дүрсгүй, сэргэлэн цовоо гэж жигтэйхэн. Хүн хүний хайр хүргэсэн хүүхэд байж билээ.
Манайд хүн ирвэл ээж аав ахын тухай л ярина. Манай хүү ингээд ,манай хүү тэгээд гээд л .
Ах минь аав ээжийн минь хувьд ганц бахархал, бас ганц найдвар нь байсан ч юм шиг.
Гэхдээ яагаад ч юм бүү мэд дандаа л яанаа энэ манай энэ гэчихсэн байдаг байж билээ.
Ах минь 10 - р ангиа онц ,алтан медальтай төгссөн ч бас л аав ээж хоёр яанаа одоо хүү минь ямар хүнтэй суудагийн бол доо, яанаа миний муу хүү яажшуу явах бол гэх үгс нь урссаар л.
Харин би бол хувьдаа ахыгаа үнэхээр мундаг явна даа миний ах, миний ах ийм сайхан хүн юм чинь азтай хүн л миний ахтай суух байх даа гэж боддог ч тэгж хэлж яримаар байх ч аав ээжээс айгаад дуугүй л байх.
Ах минь Герман гэх улсад их сургуульд явах боллоо. Охинтой ч үнсэлцэж үзээгүй, архи ууж ,тамхи ч сорж үзээгүй ах минь байсан юм шүү дээ.
Ах минь хоол сайхан хийнэ, хэдэн охин дүү нараа бөөцийтөл үсийг нь самнах, хувцасыг нь индүүдэх гээд л ер нь ээж шиг ,аав шиг минь байдагсан.
Ах минь дээд сургуулиа ч онц төгслөө. Сайхан ах минь улам сайхан нүд унам гоё эр болжээ.
Ээж ,аав хоёр бас л хөөрцөглөн яанаа миний муу хүүтэй ямар бүсгүй таарч суудагийн бол доо, яанаа миний хүү гэж уулга алдах нь хэвээрээ л.
Сайхан ах минь харин нэг өдөр харахад бол ёстой л ээж аавын яанаа гэмээр л бүсгүй дагуулаад ирэх нь тэр.
Үнэндээ бол тэр эгч миний сайхан ах хоёр газар тэнгэр шиг ялгаатай харагдах.
Хархаас л сайхан ах минь энэ намрын хожуул шиг харагдах эгчтэй суух нь гэхээс л гол харалмаар.
Тэгсэн ч хэнийг ч гомдоохыг хүсдэггүй сайхан ах минь Заяа гэх тэр эгчийг хүүхэдтэй болсон тул сууна гэж хатуу шийдсэн юм.
Ээж аавын минь яанаа миний хүү ямар юмтай суудаг бол гэж хэлдэг байсан үгсийг чөтгөр аваасай гэмээр харуусан би уйлсансан.
Ах минь олон эмэгтэй дүүтэй тул хүнд их зөөлөн, бас тусархуу. Хэдийгээр гадаадад сургууль төгссөн ч ах минь архи гэгчээс хол байж амьдралаа авч явах гэж зүтгэдэг жинхэнэ эр байсан юм.
Заяа эгч зүс царай бүгээн шигээ зүрх сэтгэл ч бас царцуухан хүн шиг надад санагдах.
Хаа нэг ахынхаа гэрт очиход орон гэр нь ундуй сундуй, хүүхдийн шээс үнэртүүлсэн. Үс гэзгээ ч самнаагүй , гал тогооных нь өрөөнд дүүрэн угаагүй аяга таваг өрөөстэй байх.
Аргаа ядаад ханцуйгаа шамлан цэвэрлэх гэхэд
- Миний дүү хэрэггүй ээ, ах нь ажлаасаа ирээд хийчихнэ гэхэд чаддагсан бол алгадаад авмаар санагдаж билээ.
Миний сайхан ах минь ийм ч хүнтэй суучих гэж дээ. Манай ангийн хамгийн хөөрхөн охин Хорлоо хүртэл ахад минь ямар их хайртай байлаа даа гэж бодохоос л гол харлах.
Ах минь удалгүй 3 хүүтэй болсон ч орон гэр нь урьдын хэвээр.
Ах минь гадаа гарч эр, гэрт орж эм болсоор.
Автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал нэг л их танил хүн харагдах нь тэр.
Сайн харвал гуйвж дайваад яваа ,согтуу хүн ,үгүй ээ ах минь байх нь тэр.
Ахаа, ахаа гэсээр хажууд нь очвол
- Аа миний дүү ,миний хайртай хөөрхөн дүү минь үү дээ.
- Ахаа та чинь яагаад архи ууж байгаа юм бэ, та чинь архи уудаггүй шүү дээ гэхэд
- Дүү минь хайртай хүнтэйгээ л суугаарай, ах шигээ хариуцлагатай хүн байх гэсний хэрэггүй шүү.
Хариуцлага, хариуцлага гэж...юу юм бэ .
Ах нь Заяа эгчийнх нь өмнө хариуцлагаа хүлээж эр хүн шиг эр хүн байх гэж хүүгээ өнчрүүлэхгүй гэж суусан юм.
Гэтэл, гэтэл дүү минь мэдэж байна уу? Анхнаасаа том хүү минь миний хүүхэд биш байж. Тэр намайг хуурчихаж. Гэхдээ дүү минь би хүүдээ ямар их хайртай билээ дээ, одоо биш гэж мэдсэн ч би хайртай хэвээрээ л байх болно.
Гэхдээ яах гэж намайг хуураа вэ? Ах нь танай ангийн Хорлоо байна ш дээ тээ, түүнд ,түүнд би хайртай байсан юм шүү дээ. Одоо тэр их цаг хугацааг юугаар ч нөхөхгүй.
Миний дүү хэзээ ч битгий ингээрэй, Заяа эгч шигээ өөрт нь хайргүй хүнийг хуурч бүү суугаарай гээд уйлахад эргэн тойрны хүмүүс ах бид хоёрыг ихэд сониучирхан харж, зарим нь ахыг минь нэг муу хар архичин гэсэн маягаар харах нь надад мэдрэгдэнэ .
Түүнээс хойш ах минь байнга архи уудаг болсон юм.
Сайхан ахын минь амьдрал яана даа ,яана даа гэх тэр байнга хэлдэг байсан үгс шиг л бутарч, хагарч байлаа.
Ахын минь бүх хүсэл мөрөөдлийг үгүй хийх мөрөөрөө хийхгүй хайртай хүүг нь хүртэл нэг хэрэлдэхдээ чиний хүүхэд биш , өөр хүний хүүхэд чамтай суух гэж тэгж хэлсэн юм хохь чинь, заяа чинь тэр за гэж хэлсэн Заяа эгчийг би үзэн яддаг.
Ах минь улам л архинд донтсоор, нэг л өдөр өвлийн хүйтэнд хөлдөж үхсэн юм.
Яана даа ,миний хүү гэж дандаа мууг ёролсон юм шиг үгэлдэг байсан та хоёрын гай, хариуцлага, хариуцлагатай бай гэж сургасан та нарын буруугаас хайран хүү чинь үхсэн, хайран хүү чинь архичин болсон гэж нэг өдөр би ээж аав хоёр луугаа хашгирхад ганц хайртай хүүгээ алдаад нэг л өдөр гэнэтхэн зэрэг өтөлчихсөн хоёр жижигхэн хөгшин өөдөөс минь юу ч хэлэхгүй уйлж зогсохыг хараад би алчуураа шүүрч аван гэрээсээ гүйхэд өөдөөс өвлийн тасхийм жавар алгадаад авах шиг л ороолгож байлаа. Би гүйсээр л ,уйлсаар л ,цас унасаар л байлаа.
Хулганайн Тэргэл
Чикаго хот 2016
Сэтгэгдэл0
өө тэгэлгүй яахав тэр нэг муу эмээс л болсон хэрэг
Энэ нийтлэлийн төгсгөл хэсгийг уншаад цурхиран уйлалаа. Унтаж буй эхнэр, хүүхдээ сэрээчихнэ гээд мэгшин мэгшин уйллаа. Миний амьдрал үүнтэй маш төстэйлдөө. Ингээд бодоод үзэхээр эртний монголчуудын ээж аав нь хүүхдийнхээ ирээдүйг шийддэг байсан нь хичнээн холыг харсан ухаантай зүйл байсан юм гэж боддог. Балчир залуу явахад даанч түүнийг нь тоосонгүйдээ. Одоо дүүрсэн, өнгөрсөн, ингээд гүрийгээд энэ насны амьдралыг хүн шиг харагдаж байгаад дуусгая гэсэн бодлоор архинд арай оролгүй явж байнадаа, муу хүү чинь. Ээж аав минь, тэнэг хүүгээ уучил.
бурхан хүнд бүгдийг тэгш өгдөггүй
Yostoi amidral sanasnaar bolokhgyi yum daa! Ikh l saikhan amidral morodoj bsan. Neg medekhed ..... Za yakhav burkhan bdag bol saikhan khanitai uchrakh bailgyidee! Er ni khaniaa l sov songokhgyi bol boldoggyi yum bna...
Амьдрал үнэхээр баян. Хүмүүсийн ярьдаг бурхнаас заяасан зүг чиг гэж байдаг бололтой. Ямар сайхан сайхан хүмүүс бүтэхгүй хүмүүстэй суучихаж байна. Ямарч арчаагүй хүн аль сайхан ханьтай учрахыг алийг тэр гэхэв. Үнэхээр л хүний хувь тавилан юм даа.
Ezeg eh n medej l baij tegeed l yanaa geed sanaa zovood baihgyi yu Iim Zaya shig hyyhnyyd baigaa shyy
Би өмнө нь хүмүүс яагаад архи уудаг юм болдоо гэж их гайхдаг байж билээ. Харин одоо бол ойлгосон. Сэтгэл хоосрохоор.
Муусайн зальтай эмсээс болгоомжилж амьдарцгаа эрчуудээ!Амьдралдаа амжилттай,ухаалаг,авьяаслаг,эрчуудийн эргэн тойронд заавал энэ Заяа шиг матарууд эргэлдэж байдагийг ургэлж санаж чиний орчинд юуун бусгуйчууд эргэлдээд байгааг сайн тунгааж шууж явах хэрэгтэй
харин тиймээ, иймэрхүү гэхдээ л нэг бүсгүй намайг гээд байхаар нь суутал, эд мөнгөний шуналаар хандаад, эцэстээ тусдаа болчихсон. гол нь хүүгээ л эхгүй амьдруулж байна.
Йим явдал хоронготон ертонцод маш тугээмэл (манай улс чинь оноодор хоронготон ертонцийн нэг хэсэг!)байдаг богоод олон зуун жилийн хотжилт уйлдвэрлэл иргэншилийн зам туулсан барууны нийгэмд оноодор бол залуучууд эхнэр авах гэж нэг их яардаггуй!Юуны омно заавал дээд боловсрол олж эзэмшин баттай хол дээрээ босож аваад дараань дэлхийн олон улсуудаар аялал жуулчлалаар эсвэл ондор цалинтай ажилд экспатаар холслогдон явж юм узэн нуд тайлангуутаа байр орон сууц болон бусад бух материалаг асуудлаа шийдсэнийхээ дараа асар их амьдрал ажлын туршлагатай болсон хойноо 35-40 настайдаа сайн хангалуун амьдралтай ондор боловсрол хумуужил сайтай,оортоо зиндаа таарсан бусгуйтэй гэрэлдэг.Манайхан болохоор нээх хам хум энэ хорвоо дээр ганцхан жил амьдраад ухэх гэж байгаа юм шиг яараадл нудэндээ туссан болгонтойгоо суухад бэлэн ариун цэвэр гигиен контроцепт жирэмслэлтээс хамгаалалтын анхны мэдлэггуй хайнга ханддаг учраас дээрх Заяа мэтийн матар шиг муухай хуухнуудийн арга залинд орж амьдралаараа тоглуулж байдагнь ердийн узэгдэл.Залуучуудад захихад албан есоор гэр бул батлуулах гэж яараад дэмий.Наад захнь.3-4 жил зугээр батлуулалгуй цуг амьдраад уз!Тэр урт хугацаанд ямарч хуний тарнь танигдана,тэр хооронд заяаныхаа ханьтайгаач таарах юм билуу!санаанд чинь 100% таараагуй бусгуй ганц 2 уулзаж унтчихаад кондом хэрэглэж унтсан байсанч гэсэн жирэмсэн болсон суу муу гэвэл шууд зугатаа!Ердоо угэнднь орж болохгуй тийм бусгуйчууд бол зальтай анчингууд!Зориуд чамайг сонгож ,болзоотоод кондомыг чамд урьдчилан цоолоод огсон байх ондор магадлалтай!Аборт хийж ур хондохийг шаардаад зардлыгнь толоод чамд эхнэр гэр бултэй болох ямарч толовлогоо байхгуй гэдгээ шууд хэлэх хэрэгтэй!
Bolson yavdal umuu?zohiol umuu?
Даанч гэмээр арилсан дотортой хүүхнүүд байдаг юм билээ.Мөн ч хэцүү шүү. Гэхдээ нэг сайхан цаг ирнээ гэдэгт л найдахаас. Орой гэртээ харих өглөө сэрэх хоёр мөн онцгүй шүү.
Oroi kharikh ogloo serekh!
yu yum be uneheer bolson yavdal yumuu
Zohiol.sain bichsen bna.neeree l uhaalag saihan erchuudiin zamiig alduulj arhichin bolgoson avgai huuhnuud zondoo.archaaguu hun chanarguu shunahai huuhnuudees bolj uum boldog ni olon shuu.yuch gehev.
20s doosh nasnii ohiduudad sanhuugiin butsaltgui tuslamj ugnu.companii zahiral 9910 8891
садар самуунд уруу татаж байн уу шоронд орно шуу, тэид чамайг хошногдож өгнөө
Худлаа, энерги муутай юм бичээд битгий хүмүүсийн сэтгэл санааг үймүүлээд бай.
Амьдралд ийм асуудал их байдаг,хүүхдүүд их сайн судалж хань ижлээ сонгох хэрэгтэй юм билээ шүү.Ийм амьдрал үнэхээр хэцүүг биеэр мэдэрсэн хүн л мэднэ.
surgamjtai l um. unen bol kino shig l um
Одоо тэгээд бүх бурууг эмэгтэйчүүд рүү чихэх сайхан шалтагтай боллоо. Бүх хүн өөрийнхөө амьдралд өөрөө хариуцлага хүлээнэ. Хэн нэгэн хүнийг буруутгах нь утгагүй хэрэг.
ХҮҮХЭНТЭЙ СУУХААС ӨМНӨ ЭЭЖИЙГ НЬ ХАРЖ СУУ. ТЭР ХҮҮХНИЙ ЭЭЖ НЬ БҮДҮҮН ЗАЛХУУ АВГАЙ БОЛ ААВ НЬ АРХИЧИН ТУРАНХАЙ БОР ЮМ БАЙГАА. ЗА ТИЙМ ХҮНИЙ ОХИНТОЙ СУУВАЛ ХЭЦҮҮ ЮМ БОЛНО ШҮҮ
Заавал албан есоор сууж салаад байх шаардлагагуй!Зугээрл нэг гэрт батлалгуй хэдэн жил цуг амьдраад узэхэдл бух юм ойлгомжтой болно..Жирэмслуулж болохгуй,баталлгаа щаардвал эхнэр гэр бултэй болох толовлогоо алга гэж хэлдээ...
одно үеийн хүүхнүүд хүн төрхөө алджээ дэлхийн бүх улсыг хэсэж зан ааш эвдэрч ширүүн дориун болж байнга нөхрөө араар нь тавиж утсаар худлаа яриж жүжиг тавиж мөнгө цагаан нүд улаан нэгийг харж нөгөөг солиж .........мэдэх чадах юмгүй сурсан сургуулигүй багшаар дүнгээ тавиулна тавина одоо бүр байтлаа хужаа нар нь монгол эрчүүдийн эсрэг хүчирхиййллийн хуули гаргуулна эрчүүлээс юм үлдэх үү
Tanai ah arhichin bolood hulduj yhsen n emegtei hynees ogt boloogyi yum baina gej harlaa. Setgeliin hatgyi usuj undiisun hyn baina daa gej. Iimerhyy olon myangan mongol erchyyd baigaa. Yumal bol daraa n ehnerluu n hamag buruug chihdeg. Biee huvaagaad 3 iin 3 hyyhed turuuleel ugsun baina. Tejeej chadahgyi archaagyiteed, setgeliin hatgyi belen zelen ussun hyn, amidraliin jijig sajig guilgaa uhaan baihgyi hymyys l ingej tugsdug yum shdee. Yur n amidrald SETGELIIN hamt AMIDRAH UHAAN 2 yumiig l yr hyyhdedee zaaj ugsuuchee hymyysee. Ter bolovrsol charai zys alban tushaal bol tuu door bichigdene
Yag zuw heljee
Heleh zuilee tom humuust ch helj surahiig mongolchuud hyyheddee zaaj meddeggui. Baga hyyhed tom hunii oodoos yu ch helj bolohgui gesen yzel baidag. Zaya shig humuus bol yamar ch surgaaliig toohgui, ah shig chin uhaantai humuus bol aav eejiinhee ygeer yavjee. Daanch aav eej dyy shigee humuustei amidralaa holboh uguig hen ch medehgui. Ahiin dyy n ter muu ber egchiigee zagnaj bolohgui ch gesen yarij heleh zyrh gargasan bol yah baisan bol? Nemergui baih baisan baih daa, iim amidral mongol gadaad geltgui elbeg tohiolddog, hyn gedeg muu bol muu, sain bol sain, adil sanaatai
Зөөлөн сэтгэлтэй эрхийн тэнэг нэгэн байжээ зайлуул. Эрхийг сурахаар бэрхийг сур гэсэн эртний сайхан сургаалыг дагсан бол амьдралын хатуу ширүүн тэмцэлтэй тулж ухаан хат суух байж дээ.Хэтэрхий эмзэг байна жинхэнэ эр хүн туг ч барина тугал ч хариулна юун нялцгай зөөлөн амьтан бэ?Амьдралд няц даруулж дээ хөөрхий
Уул нь хүнд сургамж өгхөөр л нийтлэл юм, даан ч найруулга , үгийн алдаа нь авдаг юм байхгүй,бөөлжмөөр
3-n khuukhed gargasan khun geree tseverlej amjikhgui baij bolno.Er ni yagaad zaaval emegtei khun khiikh yostoi gej?Odoogiin okhiduud khiideggui gesen ter ni zob.Ter gert chin tseverlegsheer ajild oroogui biz dee.Khenii ch khuukhed bai khun gargaj zadaj l baival sain l baina,Yu ch gargaxgui zaluu nasiig barbal taarna.
Энэ яруу найрагч Тэргэл бна яаг унэн ах нь их гое залуу байсан тэр Уед ТУУЛ ресторанд. Архи уудаг залуу байсан юм туулын зоогч нар гэж их зантай хэдэн баньд нар байсан одоо саналаа