sonin.mn
МҮАН-ын дарга М.Энхсайхан Монгол Улсаас Шведийн Вант улсад суух элчин сайдаар томилогдоод буй билээ.
 
Тэгвэл өнөөдөр дипломат албанд томилогдохтой холбоотойгоор М.Энхсайхан үүрэгт ажлаа МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлд шилжүүлсэн байна.
 
Дашрамд дурьдахад тус намын үүсгэн байгуулагчдаас  Д.Батцогт, Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-д,  Ц.Цолмон МАХН-д, Г.Уянга ТТЭНН-д элссэн билээ.
Ийнхүү Б.Цогтгэрэл МҮАН-ыг удирдахаар болж байна. 
 
Э.Мягмар