sonin.mn
ОУ-ын фашизмтай Оросын хийж буй тэмцлийн дипломат фронтоос сайн мэдээ ирлээ.
Үйл явдлыг тоймлоё. Хотын захиргаанаас зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээн дээр монголын “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амармандахыг дуулсных нь дараа Монголын нийслэл дэхи Оросын элчингийн ажилтан зодсон байна.
Амармандах концертоос явж байхад элчингийн согтуу ажилтан араас нь очиж, архитай лонхоор цохиж хөгтжээ. Дуучинг ухаан алдан унахад дипломат найзуудаа дуудаж, толгойд нь онолдуулахыг хичээн, өшигчин хэмхэчжээ. Үүний дараа рэпчин сэхээн амьдруулахад хүргэгдсэн байна.
Орос дипломатын халдлагын шалтгааныг тодруулахыг оролдоход, тэр фашист монголчуудыг үзэн яддаг, ялангуяа рэп стилээр дуулдаг, дуудахад хэцүү нэртэйг нь бүр ч үздэггүй болохоо мэдэгджээ. Дараа нь хэргийн газар ирсэн хууль сахиулах байгууллагынханд оросууд Берлинийг эзэлсэн бөгөөд, хүсвэл Улаанбаатарыг эзлэх болно гээд, их орос хэлээр бүгдийг нь ...(цээртэй хараал. орч) руугаа тонил гэж хараажээ.
 
Тэндхийн сэтгүүлчид халдлагын шалтгаан нь дипломатын буддизмд хас нь амьдрал, бүтээлийн бэлгэ болохыг мэддэггүй боловсролгүй байдал, уусан архи юм гэж үзжээ.
Фашизмтай тэмцэгч оросын дипломат эх орондоо ирээд эсвэл уухаа болих, эсвэл эр орныхоо фашистуудтай тэмцэхийн тулд байнга лонх барьж явах хэрэгтэй болоод байна.
Зураг дээр: “Оросын дипломатууд энх тайвны төлөө тэмцэж байна!” гэжээ.