Үндсэн үндсэн хууль тогтоогчдын нэг, академич Л.Дашнямтай ярилцлаа.
-Үндсэн хуулийн 25 жилийн ой тохиож байна. Энэ өндөрлөгөөс эцэг хуулийг дүгнээч гэвэл, та юуг нь тодотгож хэлэх бол?
-Үндсэн хууль миний ойлгож байгаагаар түүхэн бүтээл. Яагаад түүхэн бүтээл гэж хэлэв гэвэл, бид ийм Үндсэн хуулийг нэмэлтийн хууль гаргана, өөрчлөлт оруулна гэж ярина уу гэхээс дахин шинээр бүтээн баталж чадахгүй.
Түүнчлэн Монголын бүх ард түмний оюуны гайхамшигт баялаг гэж ярьдаг нь ч үнэн. Учир нь хэдхэн хүн боловсруулж, тогтоочихсон юм биш. Үндсэн хуулийг боловсруулахын тулд маш их ажилласан. Олон ажлын хэсэг байгуулсан. Гадаадын олон хуулийг судалсан. Гадны том мэргэжилтнүүдийг урьж ирүүлсэн, санал бодлоо солилцсон. Хамгийн гол нь дараа нь бүх ард түмнээрээ хэлэлцүүлсэн. Бүх ард түмний оюуны өмч гэдэг нь хэчнээн их санал ирэв, хэчнээн өөрчлөлт оров гэдгээс аяндаа харагдана.
-Үндсэн хуулийн тухай, түүнийг тогтоогчдын тухай янз бүрээр хэлдэг. Энэ тухайд?
-Үндсэн хуулийг тогтоосон 430 гаруй депутат одоо зарим хүний бичиж байгаагаар улаан коммунистууд, нэгдлийн хэдэн дарга ч байсан юм биш л дээ. Тэд маш их ажлын туршлагатай, Монголын амьдралын гүнд олон жил ажилласан янз бүрийн мэргэжлийн, өөр өөр үзэл бодолтой хүмүүс байсан. Тэр үеийн депутатууд жинхэнэ ардчилсан сонгуулиар гарч ирсэн юм шүү дээ.
Нэг хүн л гэхэд 20-30 хүнтэй өрсөлдөж, нэрээ өөрөө дэвшүүлж гарч ирж байсан. Одоогийнх шиг мөнгө төгрөгөөр хуурч зальдаж орж ирээгүй. Төрийн төлөө би юу хийж чадах вэ, би хэн бэ гэдгээ ойлгуулаад сонгогдсон. Үндсэн хууль тогтоосон тэр танхим түүхэнд дахиад бүрдэхгүй. Ийм л хүмүүс Үндсэн хууль тогтоосон. Нөгөө талаас, Үндсэн хууль тогтоох үйл явц нь маш их ардчилалтай байсан. Жинхэнэ олон ургальч үзлийн тухай, ардчиллын тухай, хүний эрхийн талаар ярьдаг үе байсан. Ийм учраас депутат болгон саналаа хэлэх эрхтэй. Зөвхөн саналаа хэлэх биш бусад нөхдөөрөө саналыг нь өгүүлэх эрхтэй. Хууль тогтоох үйл явц ийм маягаар явсан.
-Эрх баригчид, төр засагт алба хашиж буй хүмүүс, улс төрийн намууд болохгүй, бүтэхгүйгээ Үндсэн хууль руу чихдэг. Алдаа нь юундаа байна?
-Үндсэн хууль 20 гаруй жил хэрэгжиж байгааг харахад олон зүйл Үндсэн хуулийн буруу, эсвэл муугаас болж байгаа юм байхгүй. Үндсэн хуулиа одоо болтол ойлгоогүй Их хурлын гишүүн нэг бус хэдэн ч удаа сонгогдож байгаа нь харагдаж байна. Ийм хүмүүс Их хуралд сууж байдаг юм байна шүү дээ. Нөгөө талаас Үндсэн хуулийн юу нь болохгүй байгаа гэдэг ард түмэнд тов тодорхой байгаа. Юу өөрчлүүлэх гээд байна гэдгээс харахад шүү дээ. Юу өөрчлүүлэх гээд байна вэ гээд харахаар хэсэг бүлгийн эрх мэдэл, намуудын эрх ашиг, эрх мэдэл, төрийн тогтолцооны олон зүйл хаагдаж боогдоод байхаар тэрийг задалж чөлөөлье гэсэн гол санаа яваад байдаг.
Үндсэн хуулийг өөрчилье гэсэн санааг харахад төрийн байгууламжуудыг өөрчлөх, тогтолцоог өөрчлөх, харилцан хяналт, ажил үйлийн харилцаа холбоог өөрчлөх гэсэн зүйлүүд л яваад байдаг. Түүнээс ийм зүйлээс нь болж нийгмийн хөгжил урагшлахгүй байна гэсэн юм алга. Иймд Үндсэн хуулиас болоод байгаа юм биш, хэрэгжүүлэгчдээс болсон зүйл байна гэсэн дүгнэлт хийх бүрэн боломтжой. Өнгөрсөн хугацаанд Монголын төрд жинхэнэ улстөрчийн оролцоо байсангүй. Улстөрч гэдэг улс төрийн бодлоготон. Гэтэл бодлоготон байсангүй, суудлын төлөөх шуналтангууд, хүсэлтэнгүүд байлаа. Үйл ажиллагааных нь үр дүн өнөөдрийн нийгмийн амьдралаас харагдаж байгаа.
-Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, судлах ажлын хэсгийг УИХ, Засгийн газраас гаргаад байна. Юуг нь өөрчилж шинэчлэх шаардлагатай вэ ?
-Нийгмийн амьдралыг өөрөөр тусгадаг, өөрөөр зохицуулагч том хүчин болдог, эрх зүйн орчныг бүрдүүлдэг учраас Үндсэн хуулийг 25 жилийн дараа эргээд харахад бодох юм бий.
Тэгэхээр тэр нэг бодох юмыг эргэж харах ёстой. Бид аливаа юмыг сайн сайхан утга төгөлдөр болгоё, болохгүйг нь орхиж гээе гэсэн хандлагатай байдаг. Тэгэхдээ Үндсэн хуулиа сайн болгоё гээд байгаа хандлага надад сонин санагддаг. Үндсэн хуулийг үнэхээр сайн болгоё гэж байгаа бол бид маш амьдралтай судалгаанууд олныг хийх хэрэгтэй юм. Юу нь болохгүй, юу нь хэрэгжихгүй байгаа вэ, тэр нь нийгмийн хөгжилд ямар саад тотгор болж байна вэ гэдэг судалгаанууд хийх ёстой. Тийм судалгаа зөндөө хийгддэг. Гэвч маш бага анхаардаг. Үндсэн хуулийг өөрчилье гэж байгаа бол өөрчлөлт оруулах тухай хууль хүртэл баталсан шүү дээ.Тэр хуулиа баримтлах ёстой. Өнөөдөр хууль байхад баримталдаггүй,Үндсэн хуулийн хэрэгжүүлэлтэд бодит хэсгүүд нь зөрчилдсөн юм хийгээд байдаг. Ийм хууль маш олон бий. Бүр нэг хүний сонирхлыг хүртэл хамгаалаад хийчихсэн заалт явж л байдаг.
Тэгэхээр өөрчилье гэж байгаа нь, өөрчлөх гэж байгаа ажлын хэсгүүд бас сонин харагдаж байгаа. Тэр ажлын хэсэг чинь өөрөө мэргэжлийн, мэдлэгтэй, магадгүй Үндсэн хууль тогтооход оролцсон хүмүүсээс оролцуулсан юм уу, ийм мэргэжлийн ажлын хэсэг гаргах ёстой. Гэтэл намын эрх ашгийг харсан, намын төлөөлөл, өөрөөр хэлбэл өөрчлөх гэж байгаа тэр зүйлээ хамгаалагчийг тавьсан маягтай байх юм.
-Үндсэн хуулиа өөрчлөхийг ард түмнээс асууя гээд байгаа. Энэ зөв үү?
-Наадахыг чинь би гайхаж байгаа. Ер нь бол Үндсэн хуулийг өөрчлөх, эсэхийг ард түмнээс асууя. Ард түмэн өөрчил гээд байна гэдэг далбаан дор өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхийн оронд ард түмэнд ийм зүйлүүдийг өөрчлөхгүй бол болохгүй байна, ингэж өөрчилье гэдгээ хэлэлцүүлж, шүүлгэх хэрэгтэй. Анхны Үндсэн хууль тогтоосон шиг тийм байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандах хэрэгтэй. Бид Үндсэн хуулиа маш олон ажлын хэсэг гаргаж боловсруулчихаад, ард түмнийхээ саналыг авч тусгачихаад, ийм хууль батлах гэж байна шүү гэж эргээд ард түмнээрээ хэлэлцүүлсэн.
Одоо ийм өөрчлөлт хийх гээд байна шүү, үүнийг ард түмэн минь юу гэж үзэж байна гэж ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой. Хэлэлцүүлэх үү, үгүйюу гэдгээ асуух биш. Юу өөрчилчихөөд, тэрийгээ тогтоох гээд байгаагаа хэлэлцүүлэх ёстой. Түүнийгээ урьдчилж боловсруулсан байх ёстой. Үндсэн хууль боловсруулах, өөрчлөх эрхийг ард түмэн итгэлээрээ өгчихөөд байгаа шүү дээ, сонголтоороо. Ерөнхийлөгч, УИХ-ыг сонгосон. Тэд нь Засгийн газраа байгуулчихсан. Бидний итгэлийг хүлээж гарсан тэр улс ажлаа хийж, ард түмэндээ тайлагнах учиртай. Гэтэл тэрийгээ хийхгүй эсрэг зүйл хийгээд байна. Үүнийг би их гайхаж байгаа. Дээр нь Үндсэн хууль түүх болж байгааг төрийн зүгээс ойлголт өгч байгааг, тэрийг хийсэн хүмүүсийн зүгээс бас өгч байгаа мэдээллийг харахад сонин юм их бий.
-Тэр нь юу билээ?
-Бид байнгын ажиллагаатай парламент үүссэний түүх гээд ярьдаг. Анхны ардчилсан сонгууль гэвэл Үндсэн хууль баталсан 430 гаруй депутатын үед бий болсон. Хоёр танхимтай, Их, Бага хуралтай, зэрэгцээд ажиллаж байсан. Тэрийг зарим хүн Бага хурал нь хэдэн нэгдлийн дарга байсан. Тэгэхээр Их хурлаа л ярья гэдэг бололтой. Өнөөдөр төрийн үйл ажиллагааны харилцаа, холбоо, тэнцвэржилт Үндсэн хуульд тодорхой заагдсан байгаа. Их хурал нь Засгийн газраа байгуулна. Эхлээд Ерөнхий сайдаа зөвшилцлөөр томилно.
Ерөнхий сайд нь танхимын системээр ажллах тул өөрийнхөө багийг бүрдүүлж оруулна гэдэг. Гэтэл одоо тийм юм алга. Сайд нь өөр өөр намынх юм уу, танхим бүрдэж чаддаггүй. Их хурал бүрдүүлж гаргадаг. Тэнд янз бүрийн сонирхол бүрдэх жишээтэй. Их хурал өөрөө Засгийн газрын хөтөлбөр, хэрэгжүүлэх төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавих ёстой. Гэтэл мөнгө тэнд байгаа учраас Их хурлын гишүүд дотор нь орж давхар дээл өмсөнө, мөнгө хуваалцана гээд Засгийн ажлыг самраад сууж байдаг. Тэрийгээ хууль руугаа ярьдаг.
Өөрсдөө болохгүй юм хийчихээд тэрийгээ болгох гээд явж байдаг. Түүнийгээ том том өөрчлөлт гэдэг. Үүнийг харж байгаа олон нийт, үйл ажиллагаанд нь дүгнэлт хийх ард түмэн байгаа болохоор нэмж юу хэлэх вэ. Ард түмнийхээ төрийн эрх барих эрхийг намууд аль эрт булаагаад авчихсан хуулийг дураараа тогтоодог, дураараа хэрэгжүүлдэг, дураараа зөрчдөг. Нийгмээ сонсох чих нь хатуураад байдаг. Энэ зүг рүүгээ яваад байгаа учраас өнөөдрийн Үндсэн хуулийн 25 жилийн ой бол эргээд юу болчихов гэдгээр дүгнэх ой болгох ёстой юм.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж:"Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
1992 оны үндсэн хууль бол утгагүй буруу хууль шүү МОРИНЫ ГЭДЭС ДОТОР ТӨРИЙН СҮЛД ХИЙЖ ЗУРДАГ тэнэг хүмүүс хууль баталсан хүмүүсийн нэг бол энэ дашням юм ТЭР БНМАУ ын төрийн сүлд бол ЗӨВ БАЙСАН давхиж буй морио унаад төрийн сүлдтэй тугаа өргөөд улсаа мандуулах БИЛЭГДЭЛ ЗӨВ БАЙСАН ЮМ ЭНЭ 1992 оны төрийн СҮЛД бол цэнхэр морь төрийн сүлдийг амаар нь гэдэс дотроо хийж ТЭГЭЭД БӨГСӨӨР НЬ БААНА ГЭСЭН УТГА АГУУЛЖ БУЙ гэсэн өмхий САНАА ЮМ
Иймэрхуу Дэвсэвтэй нэртэй 430 социалистуудын хуулбарласан хууль енее цаг уед таарч тохирохгуй байгаа юм бишуу. Жбэл: бугд сонгох сонгогдох эрхтэй гэдэг мертее хунийг нас хуйсээр нь ялгаж бур Еренхийлегчид хуртэл сонгогдож болохооргуй энгийн зерчил харагдаад л Байна.
UGUR HUGSHIN DUGTSUG. MANGAR PIZDA. HOTSROGDSON HOSHNOGO.
Усан тэнэг л ийм юм ярина.
Хуулж,холион бантан хутгасан,хэнч яажч тайлбарлаж болдог ундсэн хууль баталсан этгээдууд цаг хугацааны шалгуураар тар нь танигдаад байгаа хуулииг оорчлохииг хамгиин их эсэргууцэж байна.Тэд жил бур одон медаль цол гуншин авдаг байснаа чамлаад орон сууц авцгаадагболсон суулдээ бур давраад 60 сая тогрог хун болгон авцгаасан/тэднии зарим нэрс :элбэгдорж мэнхболд сбаяр почирбат багабаньд баярцогт/.Ичих булчирхайгуй хог шаарнууд
1992 онд монголчууд одоог бодвол шуналгуй, шудрага, хүнлэг байсан да. 1992 оны ҮХ зөв хууль
1992 оны Үндсэн хууль цагийн шалгуурыг давж гарсаар л байна.
tenegt baas mini
Ундсэн хууль гэж ямар хууль болохыг мэддэггуй улс донгосч л байдаг юм Гол нь хуулиасаа биш энэ шунахай олигархиудаас бух юм болоод байгааг ойлгох сегее байна уу угуй юу? Туунийг л энэ хун хэлээд байгна шуу дээ
Нийгмийн оорчилолт хогжийн жамаар хийгдсэн суурь оорчилолтуудийн ( хуний эрх, омчийн асуудал гм ) санааг эс тооцвол; соц- ын уеийн нэгдэл, уйлдвэр, АА- н дарга нарын хэдэн сар шоно нь буудалд архидаж, мушкадаж, одор нь маргалдаж, туунийгээ К. Зардыхан аар ( оорсдоо Б. Чимид гэж зарласан ) шийдуулж байсан элдэв зуйлсийн ( гадаад, дотоодын хуулийн ) эвлуулэг болсо учраас оноодор учраа олохоо больж байх шив дээ! Эдугээ эрх биш ХОЕР ТАНХИМ ТАЙ парламент бухий хууль боловсруулчих шинэ уе бойжоо биз?!
Та нар шиг тэнэгүүдийн баталсан гэж жонхууруулсан хог хуулийг чинь багабанди шиг новшнууд ашиглаад ЕС-ийг 7 томилуулахгүй 7 удаа буцааж монголын төрөөр тоглож байсан юм. Өөр ч олон балаг бий. Хог шиг муухай сүлд ч та нар шиг тэнэгүүдийн балаг.
Matematik argachlal oruul
Sain baitsgaana uu? 1992 onii Undsen Huuliar Suldee oorchilson ni hamgiin huumgai hereg yavdal. Bi geech etgeed ene Suldend uneheeriin durgui, buur shal durgui. Alivaag hetiiduuleheeree, yumiig hetiilgeheeree l buruu zamaar orj baigaa ni ter. bi geech etgeed Huuchin Suldendee durtai.
Ene huultaigaa dald or ene ubuu.
энэ хуний ам удахгуй мурийна Хараад л байгаарай!
Singapur uls togtoltsoogoo oorchilson busad n shaardlaggui
Хуулиасаа болж муудсан юм байхгүй. Харин хуулиа баримтлаагүйгээс болсон