sonin.mn
Нэн цөөнхи олонхи биднийг дарангуйлж байна. Нэн цөөнхи бол олигархиуд юм. Олонхи бол ард түмэн бид юм. Ард түмэн бол үүрд оршин тогтнодог. Авилгад идэгдсэн цөөнхи удаан оршин тогтнодоггүй. 
 
Ард түмэн ядуу байхыг үзэн яддаг юм. Ард түмэн хүчирхэг байхыг л хүсдэг юм. Бидний хүчирхэг байх хүсэлд садаа болж байгаа тэр авилагжсан цөөнхийг устгаж байж л сая хөгжил дэвшил ирнэ. Ард түмний засаглал байнгийн хөгжил дэвшил тэмүүлж түүндээ хүрч байдаг. Авилгад идэгдсэн цөөнхи эрх мэдэлдээ дулдуйдан хийсэн нүгэлт хэргүүдээ нээн дарагдуулах гэж дарангуйлалыг тогтоодог юм. 
 
Өнөөдөр Монголын ард түмэн цөөнхийн дарангуйлалын тамд амьдарч байна. Цөөнхийн дарангуйлалыг үүсгэж байгаа авилгад идэгдсэн олигархиуд нэн цөөхүүлээ Монголын ард түмний эсрэг хийж байгаа дээрэм, хулгай, хуйвалдаан, дарангуйлал ёс суртахуунтай шударга хүмүүсийг тэсэхэд бэрх болгож байна. 
 
Нэн цөөнхи өөрсдийгөө ард түмний хүү, нутаг усны бурхан, эх оронч, ардчилагч хэмээн итгүүлж байна. Тэд өөрсдийгөө нутаг усныхаа шилдэг нь, ард түмний хамгийн шилдэг нь гэж өөрсдийгөө тунхаглан төөрөлдсөөр явна. Тэрэнд итгэх хэрэггүй. Өөрөө л тэрэндээ итгэг. Тэрэндээ тойрон хүрээлдсэн долдой нар нь л итгэг.
 
Авилгажсан олигархиуд Монголын ард түмний татварын мөнгийг, газрын хэвлийн баялгыг, бүүр газар шороог хүртэл тонон дээрэмдэж байна. Үндэсний бахархалт түүх, бунхан, тусгай хамгаалалттай газар, өв соёл, оюун санааг хүртэл утсган үгүйрүүлэх санаархал өвөрлөж байна. Эцсийн эцэст бидний хамгийн чухал эрх чөлөө болох сонгох эрх чөлөөг хүртэл луйвардан дээрэмдэж байна. Авилгажсан цөөнхи эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхдүүдийн амьдралын ирээдүйг хүртэл булааж байна.
Монгол ард түмний сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэл хог мэт гудамжинд хаягдаж байна. Монгол улсын оршин тогтнол аюул учруулж байна.
 
Монгол улсын мандан бадралын гол ундарга нь ард түмэн. Ард түмний ухаан дутаагүй. Эрх баригчдын ухаан дутчихлаа. Тэдний ухаан дутсан буруу бодлогын үйл лай ард түмний нуруун дээр л ирж байна. Хамтдаа буруу бодлогын эсрэг зөв бодлогын хувьсгал хийцгээе. 
 
Харийн гал хөл болж, харийн үзэл баримтлал хуулбарлан хэрэгжүүлэгчдийн эсрэг таны үнэ цэнэтэй бүхнийг чинь хамгаалалцахаар Монгол Крнсерватив үзэл амилсан юм. Үнэ цэнэтэй бүхнээ хамгаалахгүй бол цөөнхөөр дамжуулж хэн нэгэн булайхаар шунаж байна. 
 
Үр хүүхдүүдээ, ач зээ нартаа  ямар ирээдүй үлдээх вэ гэдэг зөвхөн таны гарт л байгаа. Олонхи бол та.  Одоо ТА бид хууртагдаж болохгүй. Авилгачдын савраас үр хүүхдийнхээ ирээдүйг аврах, тусгаар тогтнолоо авч үлдэх том үүрэг бидний өмнө тулж ирээд байна. 
 
Монгол улсын үсрэнгүй хөгжлийн саад бол авилгачид. Олонхийг 27 жил дарангуйлсан цөөнхи юм. Бид авилгачдыг цэвэрлэхээс Монголын ирээдүй эхэлнэ. 
Монголын ард түмэн өөрийгөө удирдах болсон уу?  ...БОЛСОН ГЭДЭГТ БИ ИТГЭЖ БАЙНА. 
 
Н.Дашдаваа