sonin.mn
Зураач М.Амартүвшин нь чөлөөт уран бүтээлч ба Европын 10 гаруй орноор аялж 3 жил гаруй хугацаанд этюд судалбарын ажил хийж "Европ дахь миний аялал" анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Тус үзэсгэлэнд 70 гаруй бүтээл орсон ба үзэсгэлэнгийн гол онцлог нь бүх зургууд нь тухайн орчин байгалийн агшин уур амьсгалыг тухайн газарт нь зурснаараа онцлогтой юм. Тус үзэсгэлэн нь Монголын урчуудын эвлэлийн хороонд 2017.01.07-14 хооронд гарах юм.