Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон Автотээврийн үндэсний төвийн холбогдох албаныхантай өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Автотээврийн техникийн хяналт, үзлэгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэд автотээврийн техникийн үзлэг, хяналтыг хэрхэн зохион байгуулж байгаатай биечлэн танилцаж, автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, хорт утаа ялгаруулах хэмжээ, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс, цаашид анхаарах, сайжруулах асуудлын талаар харилцан санал солилцлоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлд хяналт тавих танилцуулга хийсэн. Мөн үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЗТХЯ-аас анхаарч, хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байгаа талаараа салбарын сайд танилцууллаа. Тэрээр “Автомашинаас ялгарах утааг багасгах, автомашины хяналтын үзлэгийн чанарыг сайжруулах үүднээс шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Монгол Улсад нийт 284 суудлын вагон ашиглагдаж байгаа бөгөөд жилд 1000 гаруй тонн нүүрс ашиглаж байна. Тиймээс утаагүй түлшийг ашиглах тушаал шийдвэрийг гаргалаа” хэмээн мэдээллээ.
Түүнчлэн баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашиныг хязгаарлах, татварын бодлогоор зохицуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй 400 мянган тээврийн хэрэгслийг судлаад үзэхэд баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашинууд дийлэнх хувийг эзлэж байгааг бодлогоор зохицуулах шаардлагатай байгааг энэ үеэр албаныхан онцолж байв.
Харин үүнийг цэгцлэхийн тулд иргэдийг хохироолгүй, баруун талдаа хүрдтэй автомашин эзэмшигчдийн эрх ашгийг хөндөлгүй шийдэх арга замыг олох юм байна. Мөн өндөр насжилттай автомашинуудад техникийн үзлэг, шалгалтыг зохион байгуулж, зөвлөн туслах үйл ажиллагааг тогтмолжуулах аж.
Учир нь автомашинаас ялгарсан утаа хүйтний улиралд хүний амьсгалах түвшинд тархдаг учир хорт утаа шууд нөлөөлөх эрсдэлтэй талаар албаныхан хэлж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн хяналт, үзлэгийн арга хэмжээг эрчимжүүлэх бодлого барьж, үүрэг өгч ажиллаж байгаа юм.
Түүнчлэн баруун талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлах бус үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих эсвэл тухайн үйлдвэрлэгч оронд нь жолооны хүрдийг шилжүүлэх зэрэг асуудлыг оновчтой хувилбараар шийдэх арга замыг эрэлхийлж байгаа талаараа салбарын сайд онцлов. Тэрээр “Баруун талдаа хүрдтэй автомашинууд дийлэнх хувийг эзлэж байгаа ч эзэмшигчдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх арга замыг бид олно. Эдгээр машиныг зах зээлээс шахаж, хориглож байгаа зүйл огт биш. Үүнийг төр засаг маш сайн ойлгож байгаа. Тиймээс бодлогоор зохицуулах арга хэмжээг авна” гэлээ.
Сэтгэгдэл0
Юуг нь зохицуулдаг байна аа?
Монгол улс хууль дүрэмтэй юм бол түүнийгээ мөрд. Зүүн гарын дүрэмээ өөрчилж замбраагүй болгох гэж байгаа бол түүнийгээ тунхагла. Буруу жолоотой машиныг шууд хорих хэрэгтэй. Би ч гэсэн буруу жолоотой гэхдээ яая гэхэв. Машиныг зөв жолоотой болгодог бизнесийг дэмж дор нь шйдээд л эхлэнэ. Эсвэл шинэ машины татварыг бууруул. Манайхаас өөр ийм замбраагүй газар дэлхийд хаана ч алга. Ганбат сайдыг дэмжье.
ter olon mashinii joloonii hurdiig oorchilno gej yu baihav. mashin mashin bish bolno. yer n hetdee hyatadaas mashin importloh gesen zali meh baih shuu.
Д.Ганбат ардчилсан намынхнаас албан тушаалд томилсон шигээ албан тушаалын наймаа панзаа үсэргээд явж байвал барав...Юун дэмий балай юм хуцаад байгаа юм.Ганбат бол Б.Алтанцом гэдэг нисэхийн анхны ардчилагчийг нисэхэд даргаар томилсон Ардчилсан намын нууц тагнуул мөн шүү..Энхболд гэдэг долир үхэр суган доор нь АН-ын тагнуул ажиллаад байхад гөлийчихөөд мэдсэн мэдээгүй юм шиг чимээгүй суугаад байдаг..
hehe.booj uhlee yu
Хориглох юм бол эртхэн хориглоод замын дурмэндээ зохицуулаад шуурхай шийдээд явах хэрэгтэй яах гэж байгаа нь мэдэгдэхгуй баахан шоудаад явсаар ийм боллоо
Манай дарга нар бодлого бодохдоо ч гаргуун л даа бодоод л бодоод л.Даанч хариулт нь хачин юм гараад байдгийм доо,мань мэт нь ойлгох ч юм биш.
neg musun baruun tal ruugaa shiljvel yasan yum be. yopponchuud shig chanartai hyamd mashin hiigeed ogchih oirhon uls bna uu.
2021 оноос хотын товд одрийн цагаар явуулахгуй байх, 2025 оноос хилээр оруулахгуй байх . ингээд л болоо
За, энэ хүн хятад, солонгосын машин үйлдвэрлэлийг дэмжээд эхэллээ.
Харах царайны Гунаьдун чигийн цэвэр ногоочин хятад байгаа биз дээ.
ЗТХЯ ИНЕГ шинэ буудлын нисэх захиргаа гэдэг байхгүй албыг шинээр бий болгож 200-д хүн ажилд авсан сураг байна.
ЗТХЯ ИНЕГ Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлын захиргаа гэдэг байхгүй албыг шинээр бий болгож 200-д хүн ажилд авсан сураг байна.Ажилд орсон зарим нэг хүн 3-4 сая төгрөгний хахууль төлсөн гэдэг яриа ч гадуур хүчтэй тархаж байгаа.
Юм хийхгүй байна гэж зад шүүмжилнэ,хийж байгаа нэгнийгээ хужаа гэнэ.Ажилсаг хүнд хужаа гэдэг пайз зүүлгэдэг болоо юу
Хятад хүнийг хятад гэхгүй монгол гэх болж байна уу.Тэгвэл Шү Шү Жан ч монгол хүн мөн.
Ганбат сайд хөшгийн хөндийн шинэ буудлын захиргааны 200 ажилтныхаа асуудлыг тайлбарлах ёстой.
Ганбат сайд ардчилсан намынхныг нисэхэд дарга цэргээр томилоод байгаагийнхаа учрыг бас тайлбарлах ёстой.
Бодлого гэж байдаг бол дизель машиныг ялангуяа насжсаныг хоригломоор юм. Агаарын бохирдол гээд
ЗӨВӨӨ ЗӨВБУРУУ РҮЛЬТЭЙГ ХӨДӨӨ ХӨӨ БҮХЗӨВИЙГ ХОТОД ОРУУЛ ЗА