Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ажлаа өгөх гэж байгаа тухай зарим хэвлэлд бичжээ. Тэрээр өвчний учир ийн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэнэ.
Ц.Дашдоржийн дараа АМГ-ын дарга асан Д.Батхуяг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар очно гэж эх сурвалжид бичжээ. Уг асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шийднэ гэсэн мэдээлэл байсан юм. Гэвч Удирдах зөвлөл нь өчигдөр хуралдахад Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ажлаас чөлөөлөх тухай хэлэлцээгүй байна.
Ер нь бол Ц.Дашдорж сайд ажлаа өгөх тухай 2016 оны сүүлчээс яригдаж эхэлсэн байдаг. Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Тавантолгойн гэрээг хэрхэх вэ гэдгийг нэлээд ширүүн хэлэлцсэн. Ширүүн гэдэг нь гэрээг явуулаад дуусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай хэсэг, нөгөө талд үүнийг эсэргүүцсэн гишүүд байв. Өөрөөр хэлбэл, тэр үед эрх баригчид он солигдохоос өмнө Тавантолгойн гэрээг зурна гэсэн төлөвлөгөөтэй байсан гэдэг. Хурлын эцэст тус бүлгийн зарим гишүүн хүчтэй эсэргүүцэж чадсанаар түр хойшлуулахаар болсон юм. Харин тэр хуралд оролцсон Ц.Дашдорж сайд “...Тавантолгойн гэрээг бушуу түргэн байгуулах хэрэгтэй. Та нар над руу битгий дайраад бай. Би энэ гэрээг байгуулчихаад л сайдын ажлаа өгнө” гэсэн байдаг.
Ингэхээр Ц.Дашдорж сайдын хэлснээр бодоход Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг солих хугацаа хараахан болоогүй. Учир нь сайд хэлэхдээ “Тавантолгойн гэрээг байгуулчихаад...” гэсэн байгаа юм.
Эр хүн хэлсэндээ гэдэг. Тиймээс Ц.Дашдорж сайд ажлаа өгөх нь тодорхой бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Архи 10 нас, тамхи 5 нас хорооно оо гэж. Нэг нүгэл дээр уул уурхайгаа ОТ шиг зарах 2 нүгэл хийж яахнав дээ?!
Yvah huneer achaa buu tatuul gedegdee
xexe HUTSOOCHI gej kheliya psdaa
Тавантолгойн гэрээг хиих гэж л сайд болсын байналдаа.нээх янцаглаад л чухал царайлаад овчин яриад л яаравчлуулаад л байгаа нь сбаярын оюутолгойн гэрээг хиих уетэй тостой харагдаж байгаашууу
Bayar shig gereeg hiichiheed byltah yum bainaldaa, odoo zail p....a.
Явах хунээр ачас буу татуул гэдэг биш бил уу.
mcs ER aas hahuul' avaad ajlaa ogno geed baigaa yumaadaa.
Noirnooso sereeche bas gere mere yarchihjee.5tolgoig tabij tyygad vzeerei
Энэ мэтийн арх тамхидаас болж өнөөдрийн элийрэл үүссэн.
Монголд огт ашиггүй, гадаадын гар хөл бологсод болон гадаадад маш ашигтай ТТ гэрээ байгуулаад Баяртай үхрүүдээ би Явлаа гэж ойлголоо.
Харах царайны үхдэл, зомби гэлтэй ийм хачин амьтнаар хамаг баялгыг мэдүүлнэ гэдэг үнэхээр эмгэнэл. Монголын заяа нь хаячихсан гэж л энэ байх. Баялгын хараал ингэж л тусдаг ажээ новш гэж.
нүгэлт ардчилсан хулгайч ху ж ааа манан нар нэгээрээ ч болов далд орог
hutsaa vhervvdeee . chadaj bgaa yum . hujaa gej orilood orilood bid delhiiig ezlene . mongol chuudaar bid bugsuuu archuulnaaa .
Явах хунээр ачаа буу татуул!!..... Бас явна !
Gereeg baiguulaad nuuts ofshor dansandaa heden saya dollar shiljuuleed avchihval said hiih sonin bish biz dee. Bayar Erunhii saidiin ajliig emchluuleh shaltgaar orhij gadaadad garch baisan biz dee. Bayartsogt Shveitsariin bankind hiisen dollaraa nuuj martsan bizdee.