Хоёрхон хоногийн дараа АН-ын даргыг сонгох сонгууль болох гэж байна. Сунгаа эхэлсэн цаг үеийн сэтгэл хөөрөл унтарч, бүх зүйл хуучин байрандаа буув. АН-ын дарга З.Энхболд бүтэн зургаан сарын дараа хэвлэл мэдээллээр гарахдаа “АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүдийг дэмжих ёстой. Лу.Гантөмөрийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах хэрэгтэй” гэж мэдэгдэв. Ингээд сунгаа явуулсан шалтгаан тайлал руугаа орж байгаа юм биз.
Эхэндээ “Ардчилсан намыг хэрхэн шинэчлэх вэ” гэдэг асуултаар эхэлсэн өрсөлдөөн дунд үеэс нэр дэвшигчид бие биенийхээ “бузрыг” дэлгэх уралдаан болж, найр нь нанчилдаанаар дуусч байх шиг. С.Эрдэнийн эсрэг Н.Алтанхуягийн баг, Н.Алтанхуягийн эсрэг С.Эрдэнийн цэргүүд галлацгааж, хоёулаа нийлээд Л.Гантөмөрийг онилов. Улс төрийн түүх намтар нь намтайгаа нас чацуу тэдний хувьд хэн нь ч хэнийгээ намагт шигтгэж чадах хангалттай баримт цуглуулсан нь мэдээж.
Харин Л.Гантөмөрийн хувьд “Мүүнчин”, “Элбэгдоржийн сүүдэр” гэдэг пиарыг хийж байна. С.Эрдэнэ нь МАН-ыг “ална аа” гээд, Н.Алтанхуяг нь “Элбэгдорж намайг хэлмэгдүүлсэн” гээд явахаар Л.Гантөмөрт Ц.Элбэгдоржоос өөр “сүүдэр” харагдахгүй байна л даа. Ядаж байхад өнөөх нь хүнтэй дайтахгүй.
Мэдээж Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчөөс бууж ирээд АН-ыг авна гэсэн тооцоотойгоор эртнээс хөдөлсөн. 2016 онд З.Энхболдтой нийлж АН-ыг ялагдуулсан шалтгааныг ч бас л ингэж тайлж байсан. Нөхцөл байдал тийм л байсан. Харин одоо Л.Гантөмөрийг намын дарга болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүнээс тамгаа авах гэж байгаа гэнэ.
Яг үнэндээ Ц.Элбэгдоржид АН-ын дарга хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь түүнтэй тохиролцоо хийж чаддаг л хүн байх ёстой. Харин Л.Гантөмөрт тийм тохироо хийх хүсэл зориг байх болов уу?
Түүний ганц зорилго нь АН-д үе солих. Үе солигдохгүйгээр АН дотор шинэчлэл хийх ямар ч боломжгүй гэдгийг тэр найман жилийн өмнө ч хэлж байсан. Одоо ч түүнийгээ ил тод ярьж байна. С.Эрдэнэ шиг “Элбэгдоржийг хайрлах ёстой” гээгүй, Н.Алтанхуяг шиг “Элбэгдорж намайг хэлмэгдүүлчихлээ” ч гээгүй. Ардчилсан намд үе солигдох цаг болсон, ах нарын зангидсан өс хонзонг АН-ын тайзнаас буулгая аа л гэсэн. Тэгж байж АН шинэчлэлийн тухай ярьж чадна. Л.Гантөмөр АН-ын дарга болдог юм гэхэд АН-ын залуучууд түүнийг Ц.Элбэгдоржтой эвсэхийг нь зөвшөөрөхгүй. Түүний хувьд АН-ын залууст анх удаа олдож байгаа эрх мэдлийг өмнөх үе рүүгээ сайн дураараа шилжүүлэх хүсэл зориг лав түүнд байхгүй. Ард нь байгаа залуучууд ч тийм боломж олгохгүй.
Харин жинхэнээсээ Ц.Элбэгдоржтой холбогдож байгаа хүмүүс гэвэл С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр. Д.Эрдэнэбаттай сая “Эрдэнэт”-ийн асуудлаар холбогдсон, Эрдэнэтэд “Эрдэнэбатыг дэмжээрэй” гээд уриалж явна гэсэн. Д.Эрдэнэбат нь “Ч.Сайханбилэг намайг гарын үсэг зуруулсан” гэж ярьж яваа боловч сайд болгосон хүн нь Ц.Элбэгдорж шүү дээ. С.Эрдэнийн ард МоАХ байна л гэдэг, МоАХ-ын ард Ц.Элбэгдорж бий гэдгийг мэдэхгүй хүн байх уу? С.Эрдэнэ дангаараа МоАХ-г хөдөлгөж чадах уу?
Тэгэхээр Л.Гантөмөрийн ард Ц.Элбэгдорж бий гэх баримт байхгүйн дээр логикийн хувьд ч ойлгомжгүй болох тул “Мүүнчин” гэдэг пайзыг давхар зүүж өгөөд “зодож” байна л даа. Яг үнэндээ бол өнгөрсөн үеүүдэд өөртэй нь хүч хавсарч ирсэн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар бол Ц.Элбэгдоржийн тохиролцож чадах хамгийн боломжит хувилбар. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад Элбэгдоржид тусалсан хүмүүс энэ сунгаан дотор явж л байна. Огцруулах саналыг МАН-ын бүлэг гаргасан ч гэлээ огцруулах кноп дарсан хүмүүс нь АН-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг нар. Санал хураалтын өмнөх орой УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, “Ерөнхий сайдаа огцруулахгүй” хэмээн гар хөлийн үсгээ зурцгаасан ч маргааш өглөө нь Хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ “шонхор”-ынхноо аваад /сайд асан Д.Ганхуяг, Д.Одонтуяа/ санал хураалтаас бултсан. З.Энхболд нь өөрийнхөө хүмүүсийг санал хураалтаас бултуулчихаад өөрөө юу ч болоогүй юм шиг ҮЗХ-ны хурал дээр очоод намын тамгаа авсан. Ярья гэвэл баримттай ярих ёстой.
Үнэндээ сунгааны үр дүнгээр томилогдсон намын дарга зургаан сарын дараа намын тамгыг өөр нэг хүнд хүлээлгэж өгөх нь онолын хувьд боломжгүй зүйл. Яагаад гэвэл намын даргыг дөрвөн жилийн хугацаатай сонгож, дараачийн намын даргыг ч бас сунгаагаар тодруулах дүрмийг АН их хурлаараа баталсан. Гэхдээ дүрмийн бусаар тоглодог хүмүүс дээр хэлсэнчлэн энэ нам дотор олон бий. Хулгайч хамгийн түрүүнд “хулгайчийг бариарай” гэж хашгирдаг шиг “Элбэгдоржийн сүүдэр”, “МАН-тай хуйвалдагч” гэх нь харин ч түүнийгээ ХАМГИЙН САЙН хийж ирсэн хүмүүсийн нүглээ нуух, өөрөөсөө зайлуулах гэсэн санаа л юм даа.
Харин Л.Гантөмөрийн хувьд нэр дэвшигч нараас ганцаараа фракци бүлэггүй явж байгаа нь. Намын шинэчлэлийн давлагааг анх эхлүүлэхдээ л “Нэг Ардчилал”-ыг татан буулгаснаа зарласан. “Эрх мэдэл, албан тушаалын төлөө фракцлахгүй шүү, ах нар аа” гээд хэлчихсэн. Харин АН-ын “ах” нар хэзээ ч дүү нартай явж үзсэнгүй. “Чаддаг юм бол хаалга өшиглөөд ороод ир” гэдэг юм.
Хаалга өшиглөөд ороод ирэнгүүт нь одоо элбэж байгаад зодож байна л даа. Х.Тэмүүжинг ч бас яг ингэж замаасаа зайлуулсан. “Хуулийн байгууллагыг гар хөлөө болгохоо боль оо” гээд гар хөлийг нь тайраад эхлэнгүүт элбэж байгаад зодчихсон. Одоо Л.Гантөмөрийн ээлж ирж байх шиг. АН-ын “ах” нарын араншин ч мөн л дөө. Харин “Намаа шинэчилье” гээд явсан АН-ын залуучууд хаачсан бэ, та нарын ээлж хэзээ вэ? Галын шугам дээр Л.Гантөмөр л ганцаараа харагдаад байна шүү!
Б.Сэмүүн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Мүүний Шамбийгийн ард пастор R.T.Элбекжорж нь байгаа.
Эрдэнэ, Эрдэнэбат, Алтанхуяг нар сонгогдвол АН яг хуучнаараа үлдэж, 2020 оноос улс төрийн тавцангаас бүрмөсөн зайлах юм уу хэдэн нам болж задрахаас өөр зам харагдахгүй байна. Энэ ЗИ ер нь яасан балаг нь барагдаж дуусдаггүй батгана вэ
Боловсролын сайд байхдаа ард түмний хөрөнгөөр туйлсан даа. Бас Мүүний Насанбаяр мэтийг яаманд ажиллуулж Мүүнийг хүүхдүүдэд сурталчлах ажлыг гаргууд хийсэн. Ийм хүнийг АН-ын дарга болговол АН-ын гишүүд нэг мэдэхэд Ертөнцийн эзэн бол Гантөмөр, миний төрсөн аав бол аав биш харин Мүүн бол миний аав гэх байх даа.
Энэ аймхай хулчгар гудамжны гарыг хэн ч дагахгүй. Улсын их хурлаас гудамжинд гаргахыг монголын ард түмэн дэмжсэн. Одоо ч түүнийг гудамжинд үлдээнэ.
Хэт хурдан дур тавилт юунаас үүдэлтэй вэ? Бэлэг эрхтнийг томруулах боломжтой юу? Бэлгийн сулрал юунаас үүдэлтэй вэ? Түүнийг хэрхэн эм тангүйгээр эмчилж зохицуулах вэ? Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ? Үргүйдэлт гэх мэт сексологитой холбоотой сонирхолтай мэдээллүүдийг дэлхийн алдарт BBC Health News гэх мэт вебсайтуудаас орчуулж тавив: healthnewsmn.blogspot.com
Altankhuyag, Erdene 2-iin buurund ochood naaldchihsan baigaa zaluuchuud jaahan uuriin bodoltoi baij uzeesei.
Эмний ченж,махны ченж 2 одоо болимоор юм Юу ч байсан ангилсан мах ,белгийн дур ...гээд бичих юм.Энэ худалдааны зар биш байх
Гантөмөр бол арайл нэр цэвэн нас залуу боловсролтой хүн.Үнэхээр хараад байхад хэнийгч муучлахгүй,өдөхгүй мөрөөрөө шинэчлэлээ яриад яваад байгаа.Үнэхээр АН шинэчлэгдэнэ гээд байгаа нь үнэн юм бол залуу 2 хүний нэгийг л сонгох хэрэгтэй.Эс тэгвэл шинэчлэл биш шоул болно.
Гантемер бол улс терд бэлтгэгдсэн жижигхэн утсан хуухэлдэй юм. Туунд улсын менгеер Японд сурсан ганцхан мэрэгжил бий. Тэр нь чимээгуй гэтэх.
Gantubur bolovsrolyg elgeer hevtuulsen odoo AN dashiin shoog bolgoh gej u
Muuniin sasinii gol teleelegch ene hyniig gargaj bolohgyi dee!!ardchilsan nam senejee!!!!ta nar zail aa!!!luibarchid aa!!!
batdanzang ogt bhgui met bichsen bn. tegej bich gej zuvluu yum bhdaa
АН-ын даргын "наадам" сайхан үргэлжилж бөх барилдаж морь уралдаж байна. Ард түмэн алгаа ташиж байгаач цаанаа "ёжтой" инээж байна. Начны найраа ил болжээ. Найрааг Богд хаан хийж байна. Алтанхуяг гэдэг хөгшин бөх тэртээ тэргүй унах учраас "Хоолонд хордсон" нэрээр эмнэлэгт хэвтүүлээд сайн бөх байсан юм "Наадам нэгээр дуусахгүй" гэж өрөвдүүлээд хойтон аваргад зүтгүүлэх бололтой. Гэхдээ ард түмэн нь өрөвдөөч бил үү? үгүйч билүү. Барилдахаас халгасан тэр өөрөө зөвшөөрч өчигдөр орой "Эмнэлэг"-рүү өөрөө гүйж очлоо. Их, бага халзангууд аманд унана, Хааны бөх Эрдэнэ энэ удаа начин болох санаа байгаа ч Батзанданг хүч хүрэхгүй. Гэхдээ зай ч байна, Лай ч байна, Маргааш ч гэж бий нөгөөдөрч гэж буй. Батзандан унасан ч жирийн гишүүд "Хүй Мандалын цэнхэр дэнж дээр" чамайг дийлэх хүчтэн үгүйг "Үзлээ, харлаа" гээд хуушуураа идэх бололтойдог оо, Уг нь Батзандан начин болбол зүгээрсэн дээ
Зандан сдакыг Начин болгоноо гэхдээ Багийн начин )))
Боловсролын сайд бол дэндүү ахадсан алба байлаа энэ хүнд. Ичих булчирхайгүй хүүхэлдэй.
Хоосон хөндий цээжийг одоо газар дээр буулгаад чаддаг юмыг нь хийлгээд олон түмэнд хор хүргэлгүй байлгах хэрэгтэй
Одоо Л.Гантөмөрийн эрэн үе эхэлж байна. Дөч хүрсэн эр хүн дөрөв дарсан ат аян жинд явдаг жамтай. Эрэн цагийн эгнэшгүй хүч түүнд бүрэн цогцолжээ.
Henii ch yatgalgand orohod belen hvn.oyu tolgoin gereend gan hiij dyygardaggvi gantumur duu.OT yardaggvi nam ebsel gishvvn bolbaas ard tvmend hereggvi
Мүүний Шамбийгийн ард пастор R.T.Элбекжорж нь байгаа.
40 хүрсэн илжгийг заазалдаг юм.
хаха элэг хөшөөчих юмаа
zandan hamaagui deer dee ...
Энэ дэглэмийг устгая гэвэл Элбэгдоржийн эсрэг ганц ил тод дугардаг БАТЗАНДАНг сонгох хэрэгтэй дээ.
Батзандан гарах нь нэгэнт тодорхой болсон тул Гантөмөрийг гялалзтал нь өнгөлж байгаа юм байх даа чааваас гэж. Нөгөө 3 мэдээж үеэ өнгөрөөсөн үдээрнүүд.
Манай боловсролын сайд байсан. Худлаа мөрөөдөл ярьсан, мэдлэг, чадваргүй, бөөн амбиц. Ёс зүй, хариуцлагын тухай ямарч ойлголт байхгүй сайхан хор найруулагч байна лээ. Үнэхээр ардчилсан юм бол хүмүүсийг насаар нь ялгаж гадуурхах ёсгүй тэгш л үзэх байхгүй юу. Залуу хүн гэж яасан онгирно вэ. Хүн бүр залуу насыг дайдаг. Насандаа биш мэдлэг, чадвартаа байдаг гэдгийг одоо болтол ойлгохгүй мөн ч түүхий байна даа. АН дарга хийж чадах хүн биш
Манай боловсролын сайд байсан. Худлаа мөрөөдөл ярьсан, мэдлэг, чадваргүй, бөөн амбиц. Ёс зүй, хариуцлагын тухай ямарч ойлголт байхгүй сайхан хор найруулагч байна лээ. Үнэхээр ардчилсан юм бол хүмүүсийг насаар нь ялгаж гадуурхах ёсгүй тэгш л үзэх байхгүй юу. Залуу хүн гэж яасан онгирно вэ. Хүн бүр залуу насыг дайдаг. Насандаа биш мэдлэг, чадвартаа байдаг гэдгийг одоо болтол ойлгохгүй мөн ч түүхий байна даа. АН дарга хийж чадах хүн биш
mvvn gan tumuruur yadiin zailaa
Гар нь цустай хүний сэтгэл нь нөжтэй түүнийг дагагсадын үйлс нь баастай. Тэр хэн бэ?
Үгүй ээ ганцаараа биш, ард нь нэг хүн байна. Даанч харагдахгүй жижигхэн юм.
тøрийн томчуудаа та нарын хэрvvлээс залхаж байна дарханд хувийн бизнес хvн 12мвт нарны цахилгаан станц босгосон байна та нар тvvн шиг юм бvтээгч ээ
Ха ха.Ёстой гоё.Ан гэгч жорлонгийн өмхий өтнүүд одоо бүгд гантөмөр хулгайчийн араас Мүүний сургаалаар явах даг.Хараал идмэрүүдэд яг таарсан хувь тавилан байх болно.Та нарыг Дээд Тэнгэр,Дээдсийн догшин сүнс хатуу чангаар гэсгээх болно.
Muunchin AN iig Muunii bolgoh n de
Боломжтой; тэгэхдээ Батзандангийн боломж илуу болов уу ?!
Gantumur tolgoi ug ni gaigui daanch ur chadvar mash muu
ard]chilsan bish -ardaa jiisen nam -ardaa chileesen nam shuu delhii dayar ardchillaas garch l baina humigdsaar baina.bain baisaar buh delhiid ustah ardchilal.ardchilliig uzen yadatsgaaya herengetnii niigem bish proletariin niigem juramt niigem baiguulaya
Muunchinii ard mash tom hurungu mungutei bathuu bold oyungerel, muunii tom ah elbegdorj baabar bayartsogt saihanbileg geed bugd l bga shde
Egel jiriin gishud batzandang demjij bna
АН-ын хулгайч нар монголын тусгаар тогтнолыг алдтал хуйвалдаж дээрэмдхэд энэ нөхөр дэмжиж, замаас нь хулгайлалцаж л суусан. Уг нь анх их хуралд орж ирэхдээ монгол хүн шиг харагдаж байсан, хожим хулгайд орохоороо шал өөр болчихсон. АН-тайгаа, хулгайтайгаа, хужаатайгаа тонил.
Mori unasan tolgoigui hun masn ayultai nuhur utsan huuheldei....
юу ганцаардах харин ч Aлтанхуягийн саналыг хуваах үүргээ биелүүлсэн