sonin.mn
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан "Тусгаар тогтнолын ордон"-д өчигдөр боллоо.  Тус холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Мөнгөнчимэг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Дэд сайд болсон учраас томилгооны асуудал хэлэлцэгдэв. Улмаар НАМЗХ-ы бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Золбоог сонгожээ. Э.Золбоо нь МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хүү бөгөөд АНУ-д Индианнагийн их сургуулийг 2006 онд улс төр судлаач мэргэжлээр төгссөн байна.
 
П.Мандах