sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болно. Үүнтэй холбогдуулан УИХ-д суудалтай МАН, АН, МАХН гэсэн улс төрийн гурван намаас хэн хэн Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байна вэ? гэдэг асуулт зөвхөн улс төрийн хүрээнд төдийгүй иргэдийн дунд ч хүчтэй яригдаж байна. Мэдээж дээрх намуудын зохих шатны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор эцэслэн тодрох хэдий ч өдгөө зарим нэр дэвшигчдийн нэрс хэдийн ил яригдаж эхлээд буй юм. МАН-аас МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа бөгөөд мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин , шадар сайд У.Хүрэлсүх нарт боломж бий. Харин АН-аас УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар нам дотроо өрсөлдөх нь тодорхой. Харин МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ? гэдэг асуулт тун ээдрээтэй болоод буй юм. Учир нь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй учир нэр дэвших боломжгүй. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог зэрэг  боломжит лидерүүд нь намаасаа гарч, өөр намд элссэн. УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нарын хувьд нас нь хүрсэн ч нэр  олон нийтээс хангалттай дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй.  МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд намаасаа нэр хүндтэй, тэмцэгч, эх орончдыг нам харгалзахгүй дэвшүүлж болох тухай ярьж буй ч Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга нарын хэн нь ч 45 нас хүрээгүй тул нэр дэвших хуулийн боломжгүй. Иймээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нар л тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж мэднэ. Мөн МАХН -ын хувьд Н.Энхбаярын гэргий О.Цолмонг ч нэр дэвшүүлэх хувилбар сүүлийн үед яригдаж эхэлсэн байна. Юутай ч эрхэм уншигч таны санал аль нь вэ?
 
 
П.Энхмандах