sonin.mn
УИХ-ын гишүүн, МАХН-ын парламент дахь цор ганц төлөөлөл О.Баасанхүү "Монголын мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа нэгэн сонирхолтой зүйл өгүүлжээ. Тодруулбал тэрээр : "Сүүлийн үед МАН-аас "Та нар минь хурдан эмх цэгцэндээ орооч. Бид МАХН-д оръё" гэж хэлж байгаа олон хүн байна. Бүр УИХ-ын гишүүд ч байна. Тодруулбал, МАН-ын зургаан гишүүн надтай уулзаад, манай намд орохоор ярьсан байгаа. Гэхдээ надтай албан бусаар яриад, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа орох уу, наана нь орох уу гээд л явж байна" гэсэн байна.