sonin.mn

Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах ажиллагаа МҮЭСТО-д болж байна.Эдгээр 565 хүний 511 нь АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүнд, 54 нь дүүрэг, аймгийн АН-ын даргад нэр дэвшиж буй юм.

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүд Японы сумогийн их аварга Д.Дагвадорж, эрүүгийн яллагдагчаар татагдсан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, Эрүүл Мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нарын олон хүн нэр дэвшиж буй. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, БНН-ын дарга асан Б.Жаргалсайхан нар дүүргийн АН-ын нэр дэвшихээр болж, үнэмлэхээ гардан авч буй нь олны нүдэнд содон байлаа.

Ч.Явуу