sonin.mn
МАН-ын залуу гишүүдийн байгуулсан “Реформ 20” клубын хоёр дахь удаагийн уулзалт боллоо. Долоо хоног бүрийн мягмар гарагт болдог уг клубын уулзалтын эхний зочноор УИХ-ын гишүүн, эдийн засагч Ц.Даваасүрэн оролцсон бол энэ удаагийн уулзалтын зочноор НИТХ-ын дарга, Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Т.Билэгт уригджээ.
Улаанбаатар хотын хөгжлийн талаар баримталж ирсэн бодлого, ирээдүйн хандлага сэдвийн хүрээнд хот хэмээх их айлын өнгөрүүлсэн түүх, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн төлөв хандлагын талаар ярьсан Т.Билэгт гуайн лекц тун сонирхолтой болжээ.
"Реформ 20" клубын гишүүд уулзалтаа долоо хоног тутам хийх бөгөөд нийгмийн анхаарал татсан, олны өмнө хэлэх ярих үгтэй зочдыг урьж оролцуулах аж. Мөн түүнчлэн уулзалтаас гадна өөрийн цахим хуудсаа нээж, теле нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байгаа юм байна.