Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байгаа Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжиж байгаа манай ахмад үеийн алдартнуудын нэг бол Ардын эмч, Хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла доктор юм. Ж.Хайрулла эмч “Нас өндөр болсон бие чилээрхүү гээд шалтгаан байгаа учраас хэлэх гэсэн үг санаагаа цаасан дээр буулгаж бичиж тэмдэглэж авч байгаад ярьж байна” гэж тодотгосон юм. Ж.Хайрулла эмч хэлэхдээ “Сонгуульд өрсөлдөж байгаа гурван хүний нэг нь хэн болох, хэн нь сонгогдох ёстой вэ гэдэг талаар хэдхэн үе хэлье. Сайнхүүгийн Ганбаатарыг итгэлтэй ирээдүйтэй, төр улсаа жолоодож явах чадвартай, найдвартай хүн гэж би бодож явдаг юм. Энэ хүнийг Монголын ард түмэн зөв ойлгоосой, зөв дэмжээсэй гэж хүсч байна. Би өөрөө эмч багш хүн болоод ч тэр үү өвдсөн зовсон энэлж шаналсан дутуу тахир болсон ажилтай ажилгүй байгаа олон түмний дунд оршиж зовлон жаргалыг нь хуваалцаж хуруу хумсаа хуйхалж нойр хоолоо хугаслаж яваа С.Ганбаатарыг итгэлтэй ирээдүйтэй өсөж ажиллах хүн гэж боддог юм. Энэ гурван хүнийг хэдийгээр дэмжих санаа байгаа ч эх орон ард түмний тэмцэл өнөөгийн байдал эрх ашгийн үүднээс харьцуулан тунгаахад диваажинд жаргаж очсон ч тамд шаналан унасан ч ард түмэнтэйгээн цуг байх хүн гэж бодож С.Ганбаатарын төлөө саналаа өгөхийг олон түмэндээ уриалж байна ” гэжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эх сурвалж: МАХН-ын сонгуулийн штаб