sonin.mn
Дорноговь аймгийн Сайншанд хотын арын дэнж буюу докторын хөтлийн засмал замын хажууд  байрлах унадаг дугуй унасан төмөр хүн БАБО алга болжээ. 2016 онд докторын хөтлөөс урагш Сайншандын дөрвөн замын уулзвар хүртэлх замд орон нутгийн 595 орчим сая төгрөгийн хөрөнгөөр унадаг дугуйн замын тохижилтын ажлыг "Борхойн зам" ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байдаг.
 
Дээрх компани  унадаг дугуйн замыг бүтээсэн багаж хэрэгслээ ашиглаж энэхүү төмөр хүний хөшөөг бүтээж байсан бөгөөд Сайншандын дугуйчид  төмөр хөшөөг ихэд билгэдэн “БАБО” хэмээх нэрийг хайрласан.
 
Гэтэл дугуйчдын  анхны дурсгалт хөшөө болсон “БАБО”  одоогоос олон сарын өмнө  хаачсан нь мэдэгдэхгүй алга болжээ. Сайншанд хотын идэвхтэй, санаачилгатай иргэд болох Д.Мөнхцогт, Д.Энхээ нарын залуус БАБО-гоо хайж сураг тавьж, эргүүлэн байрлуулахыг хүсэж байна.
 
 
Х.Эрдэнэбулган