sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар судлаачдын дунд манай улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаасны талаар тусгайлан хийсэн дорвитой судлагааны ажил, баримт материал тун ховор байна.
Жирийн иргэд бидний дунд ч өөрсдийн мөнгөн тэмдэгтийн талаар хангалттай сайн мэдлэг, мэдээлэлтэй хүн төдийлөн тэр бүр тааралдахгүй байгаа нь харамсалтай.
Тэгвэл 1916-1983 онд манай улсын хойд хөршдөө хэвлүүлж байсан мөнгөн тэмдэгт, үнэт цаасны талаар сонирхолтой түүхэн баримт бүхий ном 2016 онд Москва хотноо хэвлэгдэн гарчээ.
 
Энэ сарын 16-нд "Русские, Монгольские банкноты и облигации 1916-1983 гг.»  нэртэй уг номын зохиогч ОХУ-ын «Гознак» хувьцаат компанийн хэвлэлийн албаны ерөнхий захирлын туслах Н.М.Никифорова Монгол банкны урилгаар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн юм.
Тэрээр Монгол банкны ажилчдад өөрийн номоо танилцуулж, тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлэн санал бодлоо солилцов.
Уг бүтээл нь 1916-1983 оны хооронд Оросод хэвлэгдэж байсан монголын мөнгөн тэмдэгт, үнэт цаасны талаар хийсэн бүрэн хэмжээний анхны судлагааны ажил болж буйгаараа онцлог юм.
 
 
А.Мандирмаа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг