sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Амралтын болон сонгуулийн өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг малчид, тариаланчид, иргэдэд Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. 
 
Зургадугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-27-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн аймгуудын нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэх юм байна. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг