sonin.mn
Та жил бүрийн намар “Балдорж” сангийн цагаан индэр дээрээс үг хэлж, сэтгүүлч нөхөдтэйгөө нэгэн үдшийг өнгөрөөгөөд НҮБ-ын Ерөнхий ассамблейн ногоон индрийг зорьдог уламжлал тогтоосоор найман жил өнгөрчээ. Сэтгүүлч нөхрийнхөө дурсгалыг хүндэтгэсэн Таны энэ сэтгэл Монголд эрүүл, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө тууштай тэмцэгч, нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржийн нэрэмжит сангийн нэр хүндийг өргөж, сэтгүүлчдийг дэмжих Төрийн тэргүүний ажил хэрэг болсон билээ. Өнөөдөр тодрох Төрийн тэргүүн энэ сайхан уламжлалыг цаашид үргэлжлүүлж, аавын маань нэрийг мөнхөлсөн “Балдорж” сантай хамтран сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарыг дэмжин ажиллана гэдэгт бид найдаж байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Таны ирээдүйн ажилд тань амжилт хүсэж талархсан сэтгэлээ илэрхийлье.
 
 
"Балдорж" сангийн тэргүүн Балдоржийн НОМИНТҮШИГ
  Улаанбаатар хот 2017.6.26