sonin.mn
Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр зэрэг сумдад гарсан гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилсээр байна.
 
Эх орны минь нэгээхэн хэсэг болсон үзэсгэлэнт байгаль ийн шатаж байгаад харууссан хүмүүс сошиал ертөнцөөр аян өрнүүлэн, өчигдөр л гэхэд сайн дурын 200-гаад залуус хүнс, ус, хувцас хэрэглэлээ базаан Батсүмбэрийн зүг хөдөлсөн билээ.
 
Зөвхөн хувь хүмүүс гэлтгүй үндэсний компаниуд энэхүү аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж сэтгэл санааны болон, эдийн засгийн хувьд тусламжын гараа сунгаж эхлээд байгааг дуулгахад таатай байна.
 
Үндэсний уул уурхайн томоохон компани “Алтан Дорнод Монгол” ХХК ОБЕГ-ын дансанд гал түймрийг унтраахад зориулан арван сая төгрөг хандивласнаа олон нийтэд мэдээллээ. Тус компанийн удирдлагууд үндэсний бусад компаниудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан эх орноо галын аюулаас түргэн аврах аянд нэгдэж, тусламж дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.
 
Эх оронч үзэл  гэдэг хий хоосон цээжээ дэлдэх бус, эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцах, наад зах нь хогоо хаяхгүй байхаас эхэлдэг гэдгийг хүн бүр дор бүрнээ ухамсарлавал зохилтой.