Өнөөдрийг хүртэл Монголын эдийн засгийн өсөлтийг бий болгож байсан гол хүчин зүйл нь Уул уурхайн салбар байсан билээ. Уул уурхайгаас өөрөөр эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах вэ гэдэг асуудлаар Оксфордын эрдэмтэд шинэлэг хандлага гэж болохоор санааг дэвшүүлж байгааг хялбарчлан тайлбарлахыг оролдье.
1. Эдийн засгийн өсөлтийг бий болгох асуудал бол Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой юм.
Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал нь 2 хүчин зүйлээс хамаарна.
Нэг. Эдийн засгийн ЦАР ХҮРЭЭ буюу Scale of Economics
Хоёр. Тодорхой үйлдвэрээр ДАГНАХ буюу Specialisation
Дээрх хүчин зүйлүүдийг нэгэн зэрэг хийх бодлого нь ХОТЖИХ болон ҮЙЛДВЭРЖИХ гэсэн 2 арга байна.
Юуны өмнө манайхан нэг хэсэг ҮЙЛДВЭРЖИЛТ гэж гоё нэр томьёо хэрэглэсэн. Гурил, архи пиво, ойр зуурын юмаа өөрсдөө хийх болсныг ҮЙЛДВЭРЖИЛТ хэмээх ойлголтод хамруулдаггүй бололтой. Монголын зах зээлийн багтаамж жижиг тул ямарч үйлдвэрлэл цар хэмжээгээр бага (Scale of Economics байхгүй), дээр нь өөр хоорондоо өрсөлдсөн жижиг үйлдвэрүүдтэй тул ДАГНАЛТ (Specialisation байхгүй) байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл ҮЙЛДВЭРЖИЛТ байхгүй гэж тайлбарлахаар байгаа юм.
Гэтэл Хятад улс дээрх хоёр хүчин зүйлийг нэгэн зэрэг шийдэж иржээ. Үүний жишээнд Хятадын Qiaotoa хотыг нэрлэдэг. Иймэрхүү жишээ олон байгаа. Энэ хот нь 40 жилийн өмнө загасчдын тосгон байсан. Одоо том хот болсон (ХОТЖИЛТ шийдсэн) хувцасны товчны дэлхийн үйлдвэрлэлийн гуравны хоёрыг (товч үйлдвэрлэлээр ДАГНАЛТ бий болгосон) гаргаж байна. Ийм хот-товч үйлдвэрлэгч байхад хөдөлмөрийн бүтээмжээр хэн ч өрсөлдөх бололцоогүй болсон байна.
ҮЙЛДВЭРЖИЛТ бол санааны зоргоор хийдэггүй маш удаан үйл явц бөгөөд Англид энэ үйл явц хэдэн зуун жил болсон хэмээж байна. Үйл явц нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой байдаг бөгөөд хөдөлмөрийн бүтээмж нэмэгдснээр хөдөө аж ахуйгаас амьдрах чадвартай ажиллах хүч чөлөөлөгдөж ирээдүйн ажилчин ангийг бий болгож байсан байдаг.
2. ХОТЖИЛТ ба Эдийн засгийн өсөлт
Эдийн засгийг өсгөх бодлогын гол чиглэл ХОТЖИЛТ байх боловуу гэж харагдаж байна. ХОТЖИЛТ хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нөхцлүүдийг бүрдүүлж байгаа юм. Нэгд, Зах зээлийг томруулж өгч, аливаа үйлдвэрлэлийг цар хүрээтэй зохион байгуулахад туслана. Хоёрт, ямарваа нэг хэмжээгээр ДАГНАЛТ бий болгоход туслана.
ХОТЖИЛТ-ийн бодлогод баримтлах үндсэн санаанууд:
- Хотын зам харилцааг анхаарах. Үйлдвэрлэгчдийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
- Газрын бүртгэлийг төгс болгох. Манайд газар, үл хөдлөх хөрөнгийг салгаж бүртгэсэн буруу хандлага нэлээд явсан бололтой. Энэ бол газар хэмээх том хүчин зүйлийг эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоогүй болгосон том алдаа юм. Үүнийг засах.
- Газар эзэмших эрхийн бичиг дээр зориулалтыг нь заагаад байдаг санагдаж байна. Зориулалтыг нь заахгүй байх нь газрыг хамгийн үр ашигтай чиглэлээр ашиглах зах зээлийн бололцоог нээдэг. Хөгжилтэй орнуудад Хотын төв нь бизнес чиглэлийн өндөр барилгуудтай байдаг нь зориулалт заалгүй зах зээлийнх нь үр ашигтай холбоотой үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг баталгаажуулсантай холбоотой байна.
- Дэд бүтэц тавиагүй газрыг эзэмшүүлэхгүй байх бодлого явуулдаг. Учир нь хүмүүсийн эзэмшилд очсон хойно дэд бүтцийг барих нь хамаагүй их хөрөнгө оруулалт шаарддаг. Ийм алдааг ядуу олон орон хийгээд байгаа.
- Үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт бол эдийн засгийн зөв бодлогын үр дүн бөгөөд үр дүнгийг нь зөвхөн газар эзэмшигчид хүртэх учиргүй. Иймээс татвараа хэрхэн авах тал дээр анхаарах хэрэгтэй гэж үздэг.
PS: Тэвчээр зааж уншсан Танд талархая. Сэтгэлгээнд салхи сэвэлзэх болтугай
Орчуулсан Мэндсайханы Энхсайхан
Сэтгэгдэл0
Sain medeelel bn bayrallaa
ЭНЭ ХҮНИЙ ЧАДВАРЫГ АШИГЛАХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ.
худлаа хуцаад байхаар энд ирж ялаа эдээч хулгайчааа
Монгол бол дэлхий биш. Онцлогийг нь олж харахгүй байгаа бол олон юм яриад яах вэ.Одоо зүгээр байсан нь дээр. Муу хор хүргэхгүй алсдаа түмэндээ тустай.
TUSGAI ZAMIIN AVTOBUSIIG DED BUTETSGUI GAZAR L BUU TAVIASAI
Iim yum bichcheed ediin zasagch ch geh shig
Chaavaas daa
Bayarlalaa
дэд бүтцийг нь шийдээгүй байж УБ хувьчлал явуулсныг буруу байжээ гэдгийг нодлоод өглөө хөөрхий б
Хятад монгол хоёр маш ялгаата йшүү дээ. Монголын онцлогийг харж чадах хэрэгтэй
Чи аль 1998 онд Зориг алтан амиа алдсан үед Түгжилдэж байгаад Ерөнхий сайд болчихоод яг л энэ үлгэрийг яриад явж байсан. Монголын эдийн Засгийг муужруулна, Алт хөтөлбөрийг дэмжинэ гэж байгаад нэгмөсөн улсыг төртэй нь самарсан. Чиний хамсаатан Мянгуужин өнөө цагт байх нь байтугай зууны 100 эрхэм болчихсон тууж явсан. Хэрэггүй үед чи хэрэггүй газарт гэнэт гарч ирдэг. Чи бас Оюутолгой энээ тэрээд маш их лобби хийж явсан. Одоо элчин сайд гэл үү? Чам шиг юм Монгол улсыг төлөөлж суугаад харамсч байна. Төр гэж юу ийн, хэдэн бүлэглэл л байна ш дээ. Намаараа талцахгүй найраа хийдэгүүд нь бүр аюултай. Би Хятадад Үндэсний дээд сургуульд сурдаг. Чи өдөр бүр л Бээжинд явж байдаг. Нисэх буудал гэр чинь юм уу? Би оюутан хүн учраас хүмүүст хэлмэрч хийж тусалдаг. Монгол төрд идэж уух дуртай хэнбугай ч бүү ойртуул.
Tur tumen nudtei
Za ashgui dee, oldohgui bsan hun uuruu garaad irlee. Hoshnogo amt Bayartai ni hamt shorond odoo hiiye
Дандаа л уул уурхайд хөрөнгө оруулалт татаж монголыг уул уурхайгаас улам хамааралтай болгох бодлогын сурталдаж байх юм. Энхсайхан та монголд уул уурхайгаас өөр гарц байж болох талаар яагаад огт юм ярьдаггүй юм бэ?
Энэ хүний мэдлэг чадвар, оюуны потенциалыг Монголыг төр ашиглахсан. Зарим нөхдүүд зориуд харлуулах гэж хужаа гээд байдаг. Яг үнэндээ цэвэр халх хүн юм шүү дээ. Эцэг нь соц-н тэр хатуу чанга үед Гэгээрлийн Яамны орлогч сайд хийж байсан Мэндсайхан гэж шилдэг сэхээтэн байсан, эх тал нь ч Монгол хүн юм шүү дээ. Энхсайхан гэж энэ хүн аль тэртээ 1974 онд Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль авч байсан дэндүү сийрэг толгой. Улс эх оронд хэрэгтэй зөв зүйл сэдэж, ард түмнийг гэгээрүүлэх үйлсэд тань амжилт хүсье.....
Энэ Энхсайхнаас өөр бичиг үсэгт тайлагдсан хүн Монголд байхгүй болсон юмуу? Бөөн хэрэг тарьчихаад түүнд нь таарсан ял шийтгэлийг нь өгөхгүй болохоор жирийн бидэндээ сургааль айлдаад тохуурхаад элчиндэж байх юм. Бид ер нь ямар нийгэмд хэн гээчээр удирдуулаад байгаа юм бэ? Тэр Сайханбилэг гэж ялтан Дубайн гэрээг байгуулж хорлоход нь АН бараг үндэсний баатар болгох нь холог байна. Буруутай хариуцлага тооцохгүй байж хөгжих тухай хоосон үлгэр ярихаа болж зүүднээсээ сэрээчээ улс төрчид гээд байгаа монголын дайснууд минь.
Эдийн засгийн шинжлэх ухаанд бидэнд заахдаа үйлдвэрлэлийн төрөлжилт,дагналт,хоршилт гэдэг тэр нь улс орны хөгжилд ямар их чухал үүрэг гүйцэтгэдэгийг багш,нар,сурах бичгүүд их л ярьж хэлж бичдэгсэн.Сүүлийн 30-аад жил энэ тухай хэнч хэзээч сөхсөнгүй өдий хүрлээ.Энхсайхан л хөндлөө.Зөв л асуудал төрийн бодлогод баримталбал зохих асуудал.Энэ хүн уг нь сайн эдийн засагч л даа.Хүн бүр янз бүрээр хэлээд харлуулаад байдаг болохоос.Ардчлал дотроо толгой цохих толгойтой хүний нэг яах аргагүй мөн.
Хүний мэдлэг чадвар эрдэм ухаан боловсрол хөсөр хаягдаж нохой зальтангуудын эрин үед бид амьдарж байна. Монгол улсыг 100 хүн гэж тооцоход тэдний 50% с дээш хэсэг нь өдгөө чёрый масс болжээ. Ардчилсан үзэл баримтлал чөлөөт сонгуулиар бид удирдагчдаа сонгодог тул ямар ард түмэн байна тийм л төр бий болно гэдэг ойлголт сонгодог утгаараа буух болжээ. Та бүхэн Сант марал зэрэг судалгааны газруудын дүнг нэг хараарай. Хүмүүсийн шилдэг улс төрч гэсэн категор чансаа ямар хүмүүс тор 10 т буйг нэг ажиглаарай.
Санал нэг байна.Монголын цөөхөн бараг гарын таван хуруунд багтах эдийн засагийг жинхэнэ утгаар нь ойлгодог үндэстэний сэхээтэн М.Энхсайхан Та ч гэсэн буцаж ир. Энэ улс ороныг мэдээлэлгүй харанхуй хар масс нь давамгайлж хэнийг ч юу ч хийлгэхгүй болоод удлаа. Энэ бүхнийг эсрэгүүцах зогсоох цэг тавих цаг болсон. Үүнд Таны хувь нэмэр орон зай зайлшгүй хэрэгтэй. Та тэнд элчингийн уйтгартай ажил хийх Таньд зохихгүй. Харанхуй хар масс түүнийг нь ашиглаж төрийн эрх мэдэлд очиж улс ороныг гацаагчидад да йн зарлах цаг болсон. Одоо хангалттай эд нарын жүжигийг үзлээ. Төр гэж байхгүй болох нь энэ янзаар.Муу муухай алддаг онодог байсан ч Хүчтэй Төр үгүйлэгдээд удлаа. Баяр Энхсайхан нар үүнийг хийх ёстой. Ядаж попуудыг байх ёстой байх газар нь аваачаад аль....
ene hvn ter svrhii medlegee . beejind zoriulj baih shig
Ishsh, ene ,uuhai niigmiig naad bayar chin naad enhsaihan chin hamtarch bii bolgoson shuu dee.