sonin.mn
Америкт татвар төлөх нь гарцаагүй гэж ярьдаг билээ. Энэ нь Америкт оршин суугаа болон Америкийн гадна суугаа Америкийн иргэн /citizen/, албан ёсны оршин суугч /Green card holder/ ба албан ёсоор орлого ологч хэн болгон тухайн жилд олсон орлогоороо тайлан гаргаж тохирсон хэмжээний татвар төлөх хуультай.
Энэ тайланг улсын хэмжээнд болон мужийн хэмжээнд гаргаж мэдүүлэх ёстой ч Америкын зарим мужууд /Texas, Nevada, Washington, Florida Alaska, South Dakota, Wyoming/ нь орлогын татваргүй байдаг.
 
Тухайн жилд олсон орлого нь зөвхөн Америкт олсон орлогоор хязгаарлагдахгүй бөгөөд хэрвээ та дэлхийн хаа нэгтээ нэмэлт орлого олдог бол түүнийгээ татварийнхаа тайланд нэмж мэдүүлэх ёстой байдаг.Энэ нь хувь хүн болон төрөл бүрийн албан байгууллагад хамаарах бөгөөд шат шатандаа өөр өөр хэлбэрээр тайлангаа гаргаж оногдсон татвараа төлнө. Татварын тайлан гаргахдаа хувь хүн болон бүх албан байгууллага нь нийт олсон орлогоноосоо хасаж болох зардалаа хасаад үлдсэн орлогондоо тохирсон татвар төлнө. Энд хувь хүний татварын тайлангийн тухай ерөнхий мэдээлэл өгөхөөр зорисон юм.
Хувь хүмүүс нь “ганц бие-single”-ганцаараа, “өрх толгойлсон-head of household”-хүүхдүүд болон бусад тэтгэдэг хүмүүстэйгээ , “гэрлэсэн-married filing jointly”-гэр бүлийнхэн болон бусад тэжээдэг хүмүүстэйгээ эсвэл “гэрлэсэн тусдаа-married filing separately” – гэр бүлийн 2 тус тусдаа тэжээдэг хүмүүстэйгээ гэсэн төрлөөр татварын тайлан гаргана.
 
Хувь хүмүүсийн орлогийн татварын тайланд орох орлогийн төрлүүдийн зарим нийтлэг хэлбэрүүд нь дараах хэлбэрээр байж болно.
Цалингийн орлого – Ямар нэг компанид ажиллаж олсон орлого. Урд оны цалингийн орлогийн дүнг нэгтгэсэн W-2 гэсэн форм авах ба энэ формд бичигдсэн орлогийг тайландаа оруулна.Банкинд хадгалсан мөнгөнд тань төлөгдсөн хүүгийн /Interest/ орлого. Мөн 1099-INT гэсэн форм хүлээж авах ба энэ форм дээр бичигдсэн хүүгийн хэмжээг тайландаа оруулна.Хувьцааны ноогдол ашгийн /Dividend/ орлого. 1099-DIV форм дээр бичигдсэн орлогийг оруулна.
Хувиараа бизнэс эрхэлж олсон орлого. Нийт орлогоосоо энэ бизнэс эрхлэхэд гаргасан зардалаа хасаад үлдсэн дүнг оруулна.Тэтгэвэрийн орлого. Тэтгэвэрийн данснаас авсан орлого. 1099-R формд бичигдсэн дүнг тайландаа оруулна.Нийгмийн даатгалаас авсан орлого. /Social Security Benefits/ Америкт ажиллаж энэ татварыг төлж байсан хүмүүс 65 наснаасаа эхэлж авах боломжтой.Өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг хөлсөлүүлж олсон орлого. Хөлсөлүүлж байхад эсвэл энэ үл хөдлөх хөрөнгөнд гаргасан зардалаа хасаад үлдсэн дүнг тайландаа оруулна.Ажилгүйдэлийн тэтгэмжийн орлого болон бусад ямар нэг орлого олсон бол тайландаа оруулна. Зарим орлогийн хэлбэрүүд нь нийтлэг биш учир энд дурдаагүй болно.Тайлангийн дараагийн хэсэг нь тохируулгийн хэсэг буюу зарим зүйлийг дээрх орлогуудын дүнгээс хасна. Нийтлэг жишээнээс нь дурдвал: хувийн бизнесийн татварийн тал хувь, тэтгэвэрийн дансандаа тэтгэвэртээ зориулж хийсэн мөнгө, хувиараа бизнес хийдэг хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын төлбөр, сургалтын зээлийн хүүний төлбөр, сургалтын төлбөрт төлсөн төлбөр зэрэг нь болно. Эдгээр зүйлийг боломжит байдлаар нь хасаж тохируулснаар мэдээж таны төлөх татварын хэмжээ багасна гэсэн үг.
 
Дээр нь бас тохируулга хийгдсэн орлогоосоо дараах 2 зүйлийг хасаж татвар оногдох мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлно.
Стандарт эсвэл нарийвчилсан хасалт. /Standard or Itemized deduction/ Стандарт хасалт нь Америкийн засгийн газраас тогтоосон дүн байдаг ба энэ нь 2015 оны ганц бие, өрх толгойлсон, гэрлэсэн эсвэл гэрлэсэн-тусдаа татварын тайланд 6300, 9300, 12600, $ байна. Нарийвчилсан хасалтанд мужуудын орлогын татварын төлбөр, эрүүл мэндийн төлбөрт төлсөн төлбөр /хязгаарлагдмал/, үл хөлөх хөрөнгийн татварын төлбөр /property tax/, үл хөдлөх хөрөнгө-байрны зээлийн хүүгийн /mortgage interest/ төлбөр /үндсэн төлбөр биш шүү/, хөрөнгө оруулалтын зээлийн хүүний төлбөр, сайн дурын өглөг /donation/, болон бусад хязгаарлагдмал төлбөрүүд орно. Энэ бүх төлбөрүүдийн заримыг болон бүгдийг төлдөг бөгөөд нийлбэр дүн нь тухайн тайланд тохирох стандарт хасалтаас их байвал нарийвчилсан хасалтыг сонгох боломжтой болно.Чөлөөлөгдсөн орлого /Exemption/. Тохируулга хийсэн орлогоос засгийн газраас тогтоогдсон хэмжээг тухайн тайланд орсон хүний тоогоор үржүүлээд гарсан дүнг хасаж татвар төлөх орлогыг тодорхойлно.2015 оны хувьд нэг хүнд оногдох чөлөөлөгдөх орлогын хэмжээ нь $4000, тэгэхээр 3 ам бүлээр тайлан гаргуулж байгаа бол чөлөөлөгдөх орлого нь $12,000 болно гэсэн үг. Гэхдээ энэ хэмжээ тайлан орсон орлого тодорхой хэмжээнээс их болоход буурч эхэлдэг.
Үүний дараа тайлангийн татвар ноогдуулах орлогын дүн гарах ба ноогдох татварын хэмжээ нь тайлангийн төрөл болон орлогоос хамаарч өөр өөр байна. Дараах жишээнээс оногдох татварын дүн ойролцоогоор ямар байхыг харна уу.
 
Ганц бие – Single Татвар ногдох орлого Ноогдох татвар $0 to $9,225 10%, $9,226 to $37,450 $922.50 plus 15% of the amount over $9,225 $37,451 to $90,750$5,156 
25% plus 25% of the amount over $37,450, $90,751 to $189,300 $18,481.25 plus 28% of the amount over $90,750$189,301 to $411,500$46,075.25 plus 33% of the amount over $189,300$411,501 to $413,200$119,401.25 plus 35% of the amount over $411,500$413,201 or more$119,996.25 plus 39.6% of the amount over $413,200
Гэрлэсэн эсвэл Бэлэвсэн – Married Filing Jointly or Qualifying Widow(er)
Татвар ногдох орлого Ноогдох татвар$0 to $18,450 10% , $18,451 to $74,900 $1,845.00 plus 15% of the amount over $18,450 $74,901 to $151, 200$ 10,312.50 plus 25% of the amount over $74,900, $151,201 to $230,450 $29,387.50 plus 28% of the amount over $151,200 $230,451 to $411,500 $51,577.50 plus 33% of the amount over $230,450 $411,501 to $464,850$111,324.00 plus 35% of the amount over $411,500 $464,851 or more$129,996.50 plus 39.6% of the amount over $464,850
Гэрлэсэн тусдаа – Married Filing Separately
 
Татвар ногдох орлого, Оногдох татварын хувь хэмээ, $0 to $9,22510%$9,226 to $37,450$922.50 plus 15% of the amount over $9,225$37,451 to $75,600$5,156.25 plus 25% of the amount over $37,450$75,601 to $115,225$14,693.75 plus 28% of the amount over $75,600$115,226 to $205,750$25,788.75 plus 33% of the amount over $115,225$205,751 to $232,425$55,662.00 plus 35% of the amount over $205,750$232,426 or more$64,998.25 plus 39.6% of the amount over $232,425
Өрх толгойлсон -Head of Household Татвар ногдох орлого Оногдох татварын хувь хэмжээ, $0 to $13,15010%$13,151 to $50,200$1,315.00 plus 15% of the amount over $13,150$50,201 to $129,600$6,872.50 plus 25% of the amount over $50,200$129,601 to $209,850$26,772.50 plus 28% of the amount over $129,600$209,851 to $411,500$49,192.50 plus 33% of the amount over $209,850$411,501 to $439,000$115,737.00 plus 35% of the amount over $411,500$439,001 or more$125,362.00 plus 39.6% of the amount over $439,000 Ингээд ногдсон татварын дүнг гаргасаны дараа бас засгийн газраас үзүүлдэг янз бүрийн кредит авах эсэхээ шалгана. Кредит гэдэг нь засгийн газраас үзүүлдэг янз бүрийн тэтгэлэгүүд бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь хүүхдийн тэтгэлэг, хүүхэд болон тэжээгчээ асарсаны тэтгэлэг, сургалтын тэтгэлэг болно. Кредит нь тогтмол биш дүн ба тайлангийн хэлбэр орлогын хэмжээнээс хамаарч өөр өөр байхаас гадна ноогдсон татварын дүнг $0 хүртэл багасгах эсвэл ноогдсон татварын дүн $0 болсоны дараа үлдсэн илүү кредитийг татвар төлөгчид олгох гэсэн 2 төрлийх байна.
 
Кредитээ тооцсоны дараа гарсан татварын дүн нь татвар төлөгчийн төлөх татвар болно. Энэ нь зөвхөн орлогын татвар бөгөөд хэрвээ татвар төлөгч нь хувиараа бизнэс эрхлэгч бол хувиараа бизнес эрхлэгчийн татвар /self-employment tax/ нэмж төлөх болдог. Энэ татварын дүн нь, бизнэсийн зардлаа хассаны дараах орлогын дүнгийн 15% орчим байна. Энэ 2 татвараас гадна өөр янз бүрийн татвар нэмэгдэж болох ч эдгээр нь нийтлэг бус тохиолддог.
 
Бас нэг зүйлийг нэмж дурдахад, 2014 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын төлбөр төлсөн эсэхээ болон төлбөрийн дүнгээ орлогын тайландаа оруулж мэдээлэх болсон билээ. Товчхондоо нэг иймэрхүү замаар л хувь хүний татвар бодогддог. Тэр болгонийг тайлбарлах боломжгүй бөгөөд дээрээс нь хувь хүн болгоны татварын тайлан өөр өөр байдаг болохоор ерөнхий ойлголт өгөхийг хичээлээ. Мэргэжлийн үг хэллэгийг өөрөөр болон бага ашигласан болно. Хүмүүст илүү ойлгомжтой энгийн байлгах үүднээс.
 
Доктор Ж.Ариунболд