Ялагдлын үндсэн ба дагавар нөхцөлүүд
Алдаа бол аймшигтай зүйл биш,
алдаагаа давтах л аймшигтай тэнэглэл юм. /Отто фон Бисмарк/
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ялагдлын болон ялалтын төд, өдөн шалтгаан гэх зүйл хэвлэл, нийгмийн сүлжээгээр өчнөөн гарав. М.Энхболдын ялагдлын 5 шалтгаан, 6 шалтгаан, 10 шалтгаан гэх зэргээр дур дураараа шалтаглан тоочицгоов.Х.Баттулгын ялалтын шалтгаан харьцангуй цөөхөн, “АСА явуулын станцаас боллоо”, “МАН-ын долдой нараас боллоо”, “фэйсбүүкийг тултал нь ашигласнаас боллоо” гэсгээд болчихно. Аль аль нь бодит байдлаас холуур, сэтгэл хөөрөл, үзэгдэлд автсан хүмүүсийн дүгнэлт төдий юм.Сонгуулийн ялалт, ялагдал нь хэзээ ч нэг, хоёр зүйлээс хамаардаггүй.Маш олон зүйлсийн учир шалтгаант холбоо, нөхцлөөс хамаарсан үр дүн байдаг. Бенжамин Франклиний нэг алдартай rhyme бий. Утгачилбал “Дархан морины тахыг хайнга хадсан. Хадаас сугарснаас тах унасан.Тах унаснаар морьны хөл доголсон.Доголон морьтой мэдээ хүргэгч амжиж хүрээгүй. Мэдээг цагт нь аваагүйгээс дайнд ялагдал хүлээсэн”.Өнгөц харахад ганц хадаас буруутай мэт боловч энэ нь ялагдлын нөхцөл байдал, холбоо хамаарлыг илтгэх төдий л зүйл юм.
Шалтгаан бол үр дагавар гарсны дараах тоочилт, тайлбар л болохоос алдаа оноог бодитоор цэгнэх ухаалаг арга зам биш.Үүний оронд нөхцөл байдлыг сайтар шинжин, алдаа оноог бодитойгоор тунгаах нь алдааг давтахаас сэргийлдэг шалгарсан арга бөлгөө.
Ялалтын чимээнд дүлийрсэн нь
Бүх зүйл 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтаас эхэлсэн юм. МАН хууль тогтоох дээд байгуулллагад 65 суудал авсан явдал бүх эрүүл дуу хоолойг дарангуйлж, чих дүлийрүүлэн, нүдийг харалган болгов. Бодит байдал дээр МАН нийт сонгогчдын 44 хувийн дэмжлэгийг л хүлээжээ. “Бут ниргүүлсэн” гэх өрсөлдөгч нь сонгогчдын 36 хувийн дэмжлэгтэй байж. 2017 оны сонгуулиар МАН-д өгсөн сонгогчдын хувь 41,16 байгаа нь жилийн өмнөхөөс 3 орчим хувиар л буурсан үзүүлэлт юм. Харин өрсөлдөгч Ардчилсан нам сонгуулийн ялагдалдаа бодитой дүгнэлт хийж, шийдлүүд олсныхоо ачаар өмнөх сонгуулиар авсан дэмжлэгээ 15 орчим хувиар өсгөж, ялалт байгуулж чаджээ. Үзэгдлийг бус мөн чанарыг анзаарч асуудлыг өргөн хүрээнд том зургаар нь харах чадвар бол ялалтыг шийдвэрлэх үндсэн нөхцөл мөн.
Мажоритар системийн гажиг сонгодог утгаараа илрээд байхад МАН-ын удирдлага бодитой дүгнэлт хийж чадсангүй.“Монголчууд бидэнд ухаангүй хайртай юм байна” хэмээн хөөрцөглөв.Сонгогчдын талаас илүү хувь нь тэдэнд “үгүй” гэж хэлчихээд байгааг анзаарах чадваргүй,системийн гажгаар парламентийн суудлын 80 хувийг авсныгаа өөрсдийн хүч чадал, мэдлэг чадвараас боллоо гэж үзсэний улмаас дараалсан алдаануудаа гаргаж эхлэжээ.
Эхний нөхцөл
МАН-ын дарга М.Энхболд ялалтын чимээнд мансуурч, магтаалын үгэнд бялуурч байх үедээ “энэ чигээрээ явахад Ерөнхийлөгч болох энүүхэнд юм байна” гэсэн дүгнэлт хийсэн нь эхний ташаарал байлаа.Үүнээс үүдээд тэр намын даргын хувьд Засгийн газрыг тэргүүлэх үүрэг, хариуцлагаасаа зугтав. Ийм дүгнэлтэд хүргэсэн нөлөө бий, тэр нь Ж.Бадамжунай, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат болон бусад тойрон хүрээлэгчид.Тэд М.Энхболдыг бодит бус мэдээллээр хангаж, ташуурах нөхцөлийг сайтар бүрдүүлсэн юм. Мэдээж өөрсдийн ашиг сонирхолд хөтлөгдсөн.
МАН-ын дарга ч “жилийн дараа Ерөнхийлөгч болохын хооронд янз бүрийн сайн, муу нэр зүүх нь эрсдэлтэй” гэж үзсэн бөгөөд харин Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ гэдэг дээр удаан шаналсангүй.М.Энхболд бол “өөрийн” гэж баттай итгээгүй хүмүүст хэн ч байсан итгэдэггүй зантай.Түүний “өөрийн” хүрээлэлд хотын захиргаанд олон жил хамт ажилласан хүмүүс, хамаатан саднууд, уяачдын холбооныхон, Төв аймгийн зарим сумдын хүмүүс л багтдаг.М.Энхболд намын хамт олонд, боловсролтой, чадвартай гишүүдэд огт итгэж байгаагүй.Тийм учраас ээжийн талын садан Ж.Эрдэнэбат хэмээх дуулгавартай, номхон залууг Ерөнхий сайдаар томиллоо.
Бас Д.Ганбат хэмээх хамаатнаа Зам тээврийн хөгжлийн сайдаар, НИТХ-ын даргаар өөрийн ментор Цэндсүрэнгийн хүү Сандуйг, Улаанбаатар хотын засаг даргаар өөрийн Төв аймаг дахь бүлэглэлийн гишүүн Су.Батболдыг, ХХААХҮ-ийн сайдаар уяачдын төлөөлөл П.Сэргэлэнг томилов. Нэг жоохон өөрчлөлт гарсан нь Ц.Сандуй! “60 тэрбумын” дуулианы үеэр бажгадахдаа гарч гүйн өөрийнхөө хаалганд гоол хийсэн(С.Баярын тодорхойлолт) түүнийг хотын дарга болгох нь нийгмийн болон намын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан учир нүдэнд өртөх нь бага албанд томилсон нь тэр. М.Энхболдыг хотын дарга байх үеэс санхүүгээр дэмжиж тэтгэж ирсэн нэгэн хатагтайг Барилга, хот байгуулалтын сайдаар томилох гэсэнд сонирхлын зөрчил гэх маргаан дагуулсан учир өөрийн хүн хотын бүлэглэлийн гишүүн Г.Мөнхбаярыг даруй томиловой. Ингээд Ерөнхийлөгч болж чадаагүйн эхний нөхцөл нь “мордохын хазгай” болсон “Мэргэжлийн” гэх сүржин нэртэй Засгийн газар болов. Мэргэжлийнхнээс бус садан төрөл, ойрын хүрээллээс бүрдсэн Засгийн газар эхний өдрөөсөө олон нийтийн дургүйцэл, жигшлийн бай болон хувирчээ.
Удаах хүндрүүлсэн нөхцөл
М.Энхболд хамаатан Ж.Эрдэнэбатыг аймгийн засаг дарга хийж байсан, сангийн сайдын албыг богинохон хугацаанд хашсан зэрэг нь Засгийн газрыг толгойлоод явахад хангалттай гэж үзснээрээ цаашдын олон хүндрэлт нөхцлийн эхийг тавьсан билээ.
Ж.Эрдэнэбат улс төрийн бодлоготон ч биш, сайн гүйцэтгэгч ч биш, шийдвэр гаргагч огтхон ч биш байсан.Тэр зүгээр л томоотой, дуулгавартай хамаатан залуу.М.Энхболдын томилсон Засгийн газар, Хотын захиргаа нэг мөр тууштай шийдвэр гаргасан удаа тун цөөхөн.Байнга эргэж буцаж, өмнөх шийдвэрээ үгүйсгэж байсан нь чадваргүй, мэргэжлийн бус Засгийн газар бүрдснийг олон нийтэд тов тодорхой ойлгуулав. Чадваргүй хамаатан нь Ерөнхий сайд болсноосоо хойш байнга шахуу алдаж ирснээс хамгийн том алдаа нь ОУВС-гаас зээл авахын тулд 7 төрлийн татварыг нэмж, халамжуудийг зогсоон, тэтгэврийн насыг уртасган, хүүхдийн мөнгийг олгохоо больсон явдал байлаа.Татвар нэмэхэд баярладаг ард түмэн дэлхий дээр байхгүй.Ж.Эрдэнэбат хамаатны ах, намын даргаа хорлосон болохоо ухаарч, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дараа буруу шийдвэрээсээ оройтож буцсан.“Оргүйгээс оройтсон нь” дээр гэдэг худал ажээ.Төсвийн тухай хуулийг зөрчин байж, маш их мөнгө зарлагадан тараасан ч Хүүхдийн мөнгө сонгогчдыг “уяраасангүй”.Харин ч санал худалдаж авах гэлээ гэх хардлагыг хөгжөөж, ингэх байсан юм бол яах гэж хассан юм гэх мэт эгдүүцлийг дуудав.Яг жилийн өмнө Ч.Сайханбилэг, Н.Батбаяр хоёрын “мөнгө” тараах мэхэнд сонгогчид унаагүйг Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар санасангүй.Хайран мөнгө одоо жинхэнэ гай болох гэж байгаа. ОУВС ЗГ-ын төсвөөс гадуур, тохиролцоо зөрчиж олгосон Хүүхдийн мөнгөний шийтгэл болгож өгөх ёстой мөнгөнийхөө 60 хувийг л өгнө хэмээн сүрдүүлж байгаа.
Товчхондоо гүйцэтгэх засаглал жилийн турш санаачлагагүй, идэвхгүй, чадваргүй ажиллаж, гаргасан шийдвэртээ тууштай биш байсан нь ялагдлын үндсэн нөхцлийг бүрдүүлсэн юм.
Ялагдлын дагавар нөхцөлүүд
Тойрон хүрээлэгчид М.Энхболдыг бодит мэдээллээс таслан хөөргөж байлаа.Тэд даргыгаа сүүлийн жилүүдэд улс төрчдийн рейтинг тогтоох янз бүрийн судлагаанд эхний аравт ч дурдагдаж байгаагүй гэдэг нүцгэн үнэнийг сөрж, суурь дэмжлэггүй, улс төрчийн тодорхой дүр төрх, дагуулах чанар байхгүй хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хуйвалдаан хийснээрээ ялагдлын дагалдах нөхцлийг бүрдүүлсэн.Ц.Нямдорж хувийн рейтинг, улс төрчийн дүр төрх, зан чанараараа МАН-аас ялах магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигч байв. Гэвч түүнийг Удирдах зөвлөлийн хурал, Бага хурал дээр санал багцлан худалдаж авах аргаар нам дарж, олон нийтэд “Бага хуралд оролцсон 259 гишүүний 85.7 хувь нь М.Энхболдыг дэмжсэн” гэсэн мэдээлэл түгээв.Улс төр огт сонирхдоггүй сонгогч ч энэ мэдээлэлд итгээгүй юм.“Улс төрийн хөгшин бурхи Ц.Нямдоржийг эрх хүү М.Энхболд шудрага замаар ялна гэж лав байхгүй” хэмээн иргэд өөр зуураа хэлцэж байлаа. Бодит байдал дээр сонгогчдын 16 орчим хувь нь М.Энхболдыг дэмжиж, 30 орчим хувь шийдэж ядан байлаа.
Ялагдлын нэгэн томоохон нөхцөл бол М.Энхболдын бодит мэдээлэлд үл итгэх, намынхаа хамт олонд үл итгэх зан юм.Сонгуулийн өмнө болон дундуур хийгдсэн бүхий л судлагаанууд М.Энхболдыг гуравт эрэмбэлэгдэх эрсдэлтэйг зааж байсан. МАН-ын баримжаатай, тэдний итгэж бүрэн болох агентлагуудын судалгааны дүн ч М.Энхболдыг Ерөнхийлөгч болоход хүндхэн байгааг хэлж байлаа.
Гэтэл Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Ж.Мөнхбат, Д.Өнөрболор нарын хамсал М.Энхболдыг намын хамт олноос, сонгуулийн штабаас таслан явцуу хүрээлэлд оруулснаар, нэр дэвшигчээ бодит мэдээлэл, орчноос тастан мухар сүсэг, мөнгө, эрх мэдэлд дулдуйдах замаар ялна гэсэн найдлага руу түлхсэн юм. Лам багш нь “улаан дээл өмсөөд, үгээ дуусгахдаа “хоржийлоо” гэж хэлээд яв” гэсэн л гэнэ.“Уяачдын холбоо болон нийслэлийн намын бүтцээр дамжуулан асар их мөнгө босгож чадлаа” л гэнэ.“Цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагууд М.Энхболдод тууштай зүтгэж байгаа тул айдгаа авдартаа хийсэнд тооц” л гэнэ.Энэ бүхэн нэмэр болохоосоо нэрмээс болсон.Уяачдын нарийн бичгийн дарга бөгөөд сайд П.Сэргэлэн хөдөөд уяачид гэж үнэнхүү нөлөө бүхий бүхий хүмүүсийн мөнгөлөг сүлжээ байгаа тул МАН-ын нэр дэвшигч тэндээс 100 хувийн дэмжлэг авах шахуу юм ярьж сайрхсан. Бодит байдал дээр манлай уяач нэртэй хөөргөн баячуудыг хөдөөгийнхөн жигшдэг.Тэд хэн морь уяж, хэн морь уясан болж баярхаж, хөөрцөглөдгийг сайн мэднэ.Лавтай уяачдын холбооны нөлөө сонгуульд харагдсангүй.П.Сэргэлэнгийн гол нүгэл нь уяачдын холбоонд шургалсан эрүүгийн элементүүдийг сурталчилгаандаа татан оролцуулсан явдал юм.Энэ нь М.Энхболдыг гэмт этгээдүүдийн гарт орсон, тэдний заавраар хөдөлдөг хүн гэж харагдуулах сэжмийг тавьсан хэрэг байлаа.
Хэт олон штаб албан болон албан бусаар байгуулагдан МАН-ын сонгуулийн төв штаб аль нь болох нь мэдэгдэхээ байсан нь ялагдалд хүргэх нөхцлүүдийн нэг яалт ч үгүй мөн.Сонгуулийн Ерөнхий менежер Ж.Эрдэнэбат, орлогч Ж.Мөнхбат нарын толгойлж, Н.Номтойбаяр санхүүжүүлж, А.Ундраа, Д.Өнөрболор нар гүйцэтгэлийг хийдэг бүлэг хамгийн голлох эрх мэдлийг атгаж, М.Энхболдыг бүгдээс тусгаарлаж, бүхнээс харамлаж байлаа.Ц.Сандуйгаар ахлуулсан бас нэг штабын үндсэн үүрэг нь мөнгө босгох, мөнгө тараах сүлжээг байгуулах байсан.Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан нэг штаб байсан нь намын олон нийт болон сонгогчдод намтайгаа хамт байгаа гэж харагдуулах үзүүлэнгийн чанартай болон хувирав.Н.Дэмбэрэл гэж хүний байгуулсан бичил штаб болохоор даргадаа бусад штабынхны талаарх хов жив зөөнгөө даргынхаа нэрийг барин хандивлагчдаас мөнгө хусна. Бас сошиал баг гэж нэрлэгдсэн хэд хэдэн ч штаб бий болсон.С.Баяр гэж сүрхий ухаантай хүн үүгээр түүгээр донхолзон, тэр энийг үзэж мэргэн заавар өгнө.
Энэ бүхэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх МАН-ын дүр төрхийг яг давтсан үзэгдэл байлаа.
Асуудлыг шийдэх, даван туулахын оронд тойроод, аргалаад өнгөрчихөж болно гэдэг ойлголтыг М.Энхболдод төрүүлсэн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын үйлдэл ялагдлыг шуудруулах үндсэн нөхцлүүдийн нэг болсон нь гарцаагүй. Төрийн албыг үнэлэн зарсан, төрийгн эрхийг хууль бусаар авсан байж мэдэх хэргийн сэжүүр болсон 60 тэрбумын дуулиант бичлэгийг “эвлүүлэг” гэж итгүүлээд сонгогчдыг аргалж болно гэж сэтгэсэн нь хамгийн том тэнэглэл болсон юм. Бичлэг бүрэн эхээрээ гарч ирчихээд байхад ч бодитой шийдэл хийхийн оронд аргацаах, арга саам хайхаар эрмэлзэж, Ж.Мөнхбат саунд Г.Доржзодовыг дуудан уулзаж асар их мөнгө амлах замаар урвуулахыг оролдож байжээ.Ийм хямралт нөхцөлд Ц.Сандуй, А.Ганбаатар нарт сахилгын шийтгэл оногдуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бол аянга зайлуулах шалгарсан арга болох байлаа.Эцсийн мөч хүртэл “эвлүүлэг” гэдэг ядмаг үлгэр хэлсээр аянгыг өөр дээрээ буулгасан нь М.Энхболдын хохь.Өөрийн уулзалт, үйлдэл бүрээ видеожуулж, тэрийгээ өрсөлдөгчдөө алдаж байдгийг нь тайлбарлах эрүүл шалтаг олдохгүй.Нэг төрлийн гаж дон ч гэмээр.
Ж.Эрдэнэбат тэргүүтэй тойрон хүрээлэгчдийн хийсэн уучилж боломгүй алдаа бол МЭТГЭЛЦЭЭН хэмээх бялдуучлал дүүрэн шууд нэвтрүүлэг байлаа.Энэ нэвтрүүлэг М.Энхболдыг дэмжих эсэхээ шийдэж ядан байсан сонгогчдыг үргээсэн нь тодорхой болсон зүйл.
Буддын шашинд “чөлөө учрал бүрдэх” гэж ойлголт буй.М.Энхболдод ялалт байгуулах чөлөө учрал огт бүрдсэнгүй.Бүх зүйл авцалдаагүй, уялдаа холбоогүй, тун хэмжээ нь таараагүй, байгаа олоогүй, нөхцлөө тооцоогүй байсаар хүртэх ёстойгоо хүртснээр дуусав.Мөнгө байсан уу байсан, хүний нөөц хангалттай.Эрх мэдэл, засаг захиргааны нөөц боломжийг тултал ашигласан.Бие хаа, царай зүс, сургууль боловсролд дутах зүйл байхгүй.Дэмжих, долигонох хүн ихэдсэн үү гэхээс багадаагүй… бүх зүйл л түүнд байлаа.Юу нь болсонгүй вэ?
Ялалтыг бий болгогч асар олон боломж, нөхцлүүдийг ухаалгаар холбон, зөв удирдан чиглүүлэх Ерөнхий менежерийн чадвар Ерөнхий сайдад дутлаа.Чин сэтгэлд бус мөнгө, эрх мэдэл, айдаст тулгуурлсан стратеги бүхэлдээ нэгтгэх бус тараах үйлчилгээтэй байлаа.
Ирэх нь гарцаагүй цохилтыг сөрөх, давах сэтгэлзүйн бэлтгэл ч М.Энхболдод байсангүй.М.Энхболдынхятад гарлын талаарх мэдээлэл нийгэмд шинэ зүйл биш байсан бөгөөд үүнийг няцаах бодитой шийдлийг Ж.Эрдэнэбат, А.Ундармаа аль нь ч олсонгүй. Дэмий л “гүтгэлэг” гэж гүрийсээр дуусгасан. Няцаах боломжгүй ч байсан болов уу даа.Гарцаагүй зүйл болохоор эерүүлэх, чухал ач холбогдолтой биш болгож харагдуулах гэх зэрэг тактикийн нүүдэл хийх нь дээр байсан байх.
Бүхэлдээ бол Ж.Эрдэнэбат сайн ахыгаа чангаар татаж унагаасан сонгууль боллоо. Сонгуулийн өмнөхөн УИХ дахь “65-ын бүлэг”-т томоохон хагарал гарсан. Энэ талаар “Хулгай ил цагаандаа гарлаа” гэсэн нийтлэл гарч Засгийн газрын сайд нарын багцыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх нэрээр төсвөөс “мэргэжлийн хулгай” хийхээр болж байгааг нийтэд ил болгосон нь сонгогчдын итгэлийг нэгмөсөн үгүй хийсэн билээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр бол:- Засгийн газар 2016 оны 8 дугаар сарын 17-нд Концессийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол гаргасан.Тогтоолоор эргэн төлөгдөх нөхцөлтэй концессийн гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхыг заасан.
Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэх үед дурдагдаагүй нийт 800 тэрбум төгрөгийн өртөгтэй 8 концессын гэрээг Засгийн газрын сайд Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, С.Бямбацогт нар болон тэдэнд хамааралтай хүмүүс хийчихсэн байгаа юм.
Энд маш ноцтой нэг мэдээлэл байгаа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд Н.Номтойбаярын гэр бүлээс LX570 автомашиныг бэлгэнд авсан явдал. Төрийн өндөр алба хашиж буй хүн үнэтэй бэлэг авсан тохиолдолд бүртгүүлж, улсад хүлээлгэн өгөх журамтай.Гэтэл Ж.Эрдэнэбат бэлгийг сэм аваад хариуд нь Засгийн газрын 37 дугаар тогтоол гэгчийг гаргаж, МАК компанид Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон гэх сэжиг байгаа аж. Энэ хардлага үнэн бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар Монголд бус Н.Номтойбаярын компанид үйлчилдэг болж таарна.
М.Энхболдын ялагдлын үндсэн нөхцөл нь сонгуулийн кампанит ажлыг удирдаж чадаагүй, Засгийн газрыг нэр төртэй ажиллуулж чадаагүй, нэр дэвшигчээ бодит мэдээллээр хангаж, зөв шийдлүүдийг цаг тухайд нь авч хэрэгжүүлж чадаагүй, намын дотоод эв нэгдлийг хангаж, гишүүдийн хүч боломжийг нэгтгэн дайчилж хүчрээгүй сонгуулийн штабын Ерөнхий менежер, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болох нь задлан шинжилгээнээс тодорхой байна.
Ийм чадваргүй хүнээр Засгаа, намаа удирдуулаад МАН цааш хэр хол явах бол?!
Судлаач С.Мөнгөнцэцэг
Сэтгэгдэл0
Мэргэжлийн гэх нэрийн дор мэрэгч хужаагийн эрлийзүүдээр төрийг дүүргэсэн. М.Энхболд хятад хужаа цуснаасаа болж сонгуульд ялагдсаныг яагаад дурьдахгүй байна?
эрлийз хурлийздаа бишээ, мордохын хазгай,тархи нь эргэсэн,гишүүн болсныхоо учрыг ч олоогүй гарууд,хүний хамгийн эмзэг сэдвүүдээр оролдсон тэнэг ЗГ -с болж унасымшдээ
ВАКУМДУУЛСАН БОЛ МЭДРЭМЖГҮЙ, УХААН МУУТАЙН ШИНЖ.
2916onii songuuli luivar baisniig mongolchuud bugdeeree harsan tiim bolohoor zuvhun 60terbum gelgui parlamentiig ogtsruulj dahin songuuli yvuulah heregtei
АН-д Баярцогт, Энхсайхан гээд хужаа нар, МАН-д М.Энхболд, С.Баяр гээд хужаа нар байхад улс орон яаж өөдлөх вэ?
Монгол улсын төрийг хятадын эрлийз хурлийз хунхуузууд тэдний бөгсийг долоож баасыг нь амтархан иддэг долир эфү нараас одоо салгаж авахгүй юм бол нэг мэдэхэд Хятадад нэгдэнэ гээд дайрцгааж мэдэхээр юм байна шүү. Хятад цустай хүний элэг цаанаа л нэг өөр байдаг юм байна.
ХЭН ХУЖАА ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ ХАРАХ ЦАРАЙНЫ ХУЖАА ЧИНЬ ЗИ Л БАЙХ ДАА
ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮД ОЛОН БАЙГАА. ХҮНИЙ, ӨӨРИЙН ГЭЛГҮЙ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Яг л бодит үнэнээр нь бичсэн байна. Чөлөө учрал бүрдээгүй бол бурхан байгаад ч нэмэргүй. МАН олон хүмүүс нэр дэвшигчээ бурхан гээд итгэчихсэн бас намаа үнэхээр агуу гээд бодчихсон үйлийн үрээ гэж. 2000 онд үүнээс асар их хүчтэй цунами хүлээж байгааг бодитоор нь зөвшөөрөх хэрэгтэй дээ.
Ter Zika chini kharin khaanaas ni ch kharsan Jungaa yum bish yy? China khynii bykh ogogdolyyd 150% bnashyydee. Namkhan, mor bogtor, mash ikh muu sanatai, osorkhyy.....
Zika gej hen ym be? Z.Enhbold ym uu?
Энэ нинжжамц гэгч архичин бөгсөөрөө амьдардаг тархи толгойгүй эргүү лаларын хөдөөний хүүхнийг зайлуулаач Монголын тв гэгч дарга нарыг бөгс долоогч хоосон хөндий толгойтой онгироо архичдын армийхан бол тэгж чадахгүй. Тийм учраас үүнийг хүчээр зайлуулах МАнд тэр Монголын ард түмэнд ч хэрэгтэй
kkk yag helj fg
Цагдаагийн дарга Энхтөрийн авгай шдээ
Эмэгтэй хүнийг ингэж бичиж байгаа хүн арай бишээ.Хүн өөрийгөө мэддэггүй гэдэг үнэн юм даа
Тэгэхлээр женко эртэй сайндаа Монгол улсын ерөнхийлөгч болсон юм биш энхболдоос жигшсэн хүмүүс л аргаа барахдаа женкод саналаа өгч дээ.Арай нэг ухаалаг юмны наадах цаадахыг ойлгож ялгаж салгахтайгаа хэсэг нь цагаан хуудас өгсөн байх
Би хувьдаа тийм гэж бодож байна.Хужаа уяач Энхболд ганцхан Төв аймгаасаа гарч ирсэн.Хотын эд хөрөнгө газрыг өөрийн мэт захиран зарцуулсанаа Улаанбаатарчуудыг ойлгохгүй гэж бассан. Тэр Төв аймгаас өөр газар хэзээ ч нэр хүндтэй байгаагүй.Алим Батбаярыг Багахангайгаас авчирч биднийг доромжлож тэр Хотын даргаар тавьж л байсан.Одоо нутгийнхаа Су Батболдыг Хотын даргаар тавьчихсан л байгаа.Яруу найрагчаар намынхаа Генсек,Батлан хамгаалаын сайдаар Батэрдэнийг тавьж биднийг тэр доромжилж л байгаа.Одоо энэ хужаагийн дээшээ гэдэг бол худлаа. Зөвхөн доошоогоо.
өө за за....
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан 60 тэрбумын хэргийг хав дарж чадна гэсэн цагдаа, АТГ, прокурор, тагнуулынханд итгэж байгаад нам тавиулсан шүү дээ. Ямарч үнэнийг цагдаа, тагнуулын бэртэгчингүүд хэзээч хааж чаддаггүй гэдгийг М.Энхболд ойлгодоггүй бол тэнэг хүн гэж тооцохоос өөр аргагүй.
Энхболдыг баг чадсангүй ээ, барсангүй ээ зайгаа тавь. Олон салбар дахь төрийн ажлыг завхруулсан шүү. Хэтэрлээ жинхэнэ удирдагч байж чадаагүйн гайгаар хүмүүс хохирч байна
Ядаж Ж.Ж.Эрдэнэбаттай холбохоо больчих тэгэх үү.Ингэх тусам тэр хүний чинь нэр хүнд өсөөд бна малуудаа.
ene Erdenebat gedeg hunii ner yasan ih sonsogdoj bnAAA AIMGIN DARGA BHDAA UNEHEER SAIN AJILLASAN GJ BGAA DEER NI SANGIN SAIDIIG BOGINOHON HUGATSAAN MASH AMJILTTAI HIISEN GJ BGAAA.....TGHEEER YAJ CH BODSON ENHBOLDIN UTSAN HUUUHELDEI BISHDEG EE HARJIL BAIY YM BOLGINIIG ULS TORJUULEH EE HEZEE BOLIH WE
Ундармаа гишүүн бас М.Энхболдын үеэл дүү шүү дээ. Зам тээврийн сайд бүр цэвэр хятад хүн. Нрлийз ч биш.
Алтанхуягийг ерөнхийлөгч болохоос эмээж МАН ыг дэмжиж ирсэн Элбэгдоржийн хүчинд 2016 онд МАН ялсан .2016 оны сонгуульд МАН ганцаараа чадаагүй юмсан ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй шүү дээ цагийн аясаар мөхөж байгаа МАНыг атгасан МЭнхболд түүнийг тойрсон цаг үеэ мэдрэхгүй бөөснүүд цугларах нь жам ёсны үзэгдэл. 2016 онд МАН засгийн газраа бүрдүүлэхдээ 2 ерөнхий сайдтай болсон явдал юм М Энхболд УИХ ын дарга боловч ерөнхий сайд Эрдэнэбатын ажлыг хийж байсан юм Ийм хачин явдал МАН ын түүхэнд байгаагүй юм
Сайхан мөнгөний нийтлэл бна. ЭрджнбатынЭрджнбатыш ЗГ сайн ажиллаж бгаа
Тархиа дахиад сайн гашилга! Эдгэх ч юм билүү.
Үнэн гэж байдаг бол эдгээр луйварчин хулгайч нар удахгүй сөнөж мөхнө монголын ард түмэн ухаан сууж мөнгөнд хууртдаг цаг үе өнгөрсөн дараагийн сонгууль естой гое болондоо
Судалгаатай зөв дүгнэлт хийсэн бөйна.
Ha ha bodit unen gej ene dee. Unshaad uurlahiin orond todorhoi heden buruutnaasaa sal.MAN ulam uruudlaa shuu.Toriin alban haagchiig namiin haryallaar yamar ch undeslelgui dalim gargan homorgolon hussan uls ergeed uzdeggui namiinhaa jinhene gishuudiig gazar heltsiin dargaar ajilluulj baigaag bodood bodood mongo avsanaas zailaagui gedgiig oilgoson. 60 terbumd nemer boloh hun bval heniig ch tord shurguulj bolohiig l sain medlee.
Hurelsuh, Amarbayasgalan nusan chavhiin hiij bgaa ajildaa muu hulsnii bicheech MAN-g umuursun yum bichheer ustgaad! Hurelsuh songuulaar Amarbayasgalan batsaanaa avaad Battulgatai gar barisan n ilt unen bolson! Odoo NAM-iin darga, Erunhii said boloh geed ulairch baigaa n ilt bn. Huk-g bid judagtai er hun gej bodtol hiisen yumgui hov jiv yarisan uilj gunshsan Gishuunii suudlaa naimaalsan... Namaig huunu gesen geed gonshignoh gej archaagui ch er boldoo urvaj sharvasan!!!
ЯАЖ ч бодсон ганц хүрэлсүхээс болоод нийт иргэдийн 10% хүрэхгүй хүний санлаар ялагдлаа баттулгыг 30% санлаар ялчихлаа гээд тбд уйлагнаад байсан тэгхээр
Chi hogiin gaaliin hentei yalaa
Монголчуувдын ухаантай нь харагдлаа
Энхболд ялсан бол Монгол Хятадын муж болох үйл ажиллагаа тун эрчимжих байлаа, ашгүй Баттулга ялсан. Гэхдээ л 500 мянган хүн Монголын эрх ашгийг уландаа гишгэж Энхболдыг сонгосон гэдэг бол аюулын харанга шүү!!!!!!
Zul muhuhiinhuu umnu badamlana gej.
MONGOLCHUUD OYUNII HOMSDOLOOS AIJ OFSHORTOI SUULIIN UEIIN MATEMATIK ZAGVARCHLALAAR TEMTSEJ BNA
Бараг нэг штабын ажилтан юм уу л гэмээр сайн бичиж хэхэхэхэ
Dandaa haytadiin erliiz sheesnuud Mongolchuudaa mongol ulsiig gamingiin gart hiichihsen man namiig toriin erhnees zailuulzgaaya mongolchuud nam bish mongoliin toloo mongoloo gesen mongol hunee songozgoo mahn enhbayar Ganbaatar Uyanga buyangiin jargalsaihniig songozgoo mongol Hund hulgaich ardchilagch hujaa gamin duursen man hereggui
Хүүхэн хүчинддэг Гантулга гишүүн шүү юмнаас болж МАН-н нэр хүнд унасан. Одоо ч, цаашдаа ч энэ мэт муу нэртэй гишүүдээр хурдхан шиг туг тахиж байвал МАН-н нэрд маш чухал хэрэгтэй.
Hujaa ch bai ugui ch yamarch baisan ene Erdenebat gegch hun harin ovoo ajillaj baigaa. Urund barigdaj utund idegdsen uls huleej avsan. Ediin zasag harin hurdan sergej baigaa shuu.
Erdenebat ochood nuursnii une osgoson um bish!!!
Солонгос гуанзны орчуулагч байсан хуухэн айхтар дээш авирчээ. Монголын хятадууд бие биенээ айхтар татдаг бололтой
Түрийний бөөс толгойд гарч хувалз болно гэж энэ дээ.
бас м.энхболд хулгайч элбэгдоржтой нийлсэн байсан учраас ард түмэн маш дургүйцсэн. өөр олигтой сонголтгүй байсан. ганбаатарт ялагдчихаад ичихгүй луйвар хийж хоносон. хэрвээ шударгаар ганбаатар баттулга хоёр тунаж үлдсэн бол ганбаа хүү баттулгыг хол хаях байсан.
солонгос нөхөртөө солонгос рестораны БОЛОРОО АВГАЙ СУГА ДЭВШЖЭЭ
АРДЫН НАМЫНХАН МОСКВА ХОТБН СУРГУУЛЬ ТЭНЦЭЭГҮЙ Энхболдыг гаргах ЯМАР ҮНДЭС БАЙВ АН-ЫН БОЛОВСОН ХҮЧНИЙ СОНГОЛТ ГЭГЧ НАРИЙН ШҮҮЛТҮҮР АЛГА БОЛЖЭЭ НАМ ЫН ЭРЧ СУЛАРСАНЫ ШАЛТГААН БОЛ ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН БАЙХГҮЙ БОЛЖЭЭ
ХОТЫН САНДУЙ БАТБОЛД МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА ГАНХУЯГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ДАРГА НАРАНТУЯА ГЭДЭГ ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭДҮҮДЭЭС БОЛСОН
Энхболдыг сонгож санал егсен хvмvvсийг орон даяар илрvvлэх ажлыг эрчимтэй явуулж тэднийг дахин хvмvvжvvлэхгvй бол ардчилалд аюул болж бн шvv!! Хvмvvжихгvй байгааг нь цэвэрлэх шаардлага гарах байх.
. hvssen hvseegvi . man iig demjsen . . hamgaalaltiinhan . unuudur heniiig turd zalsanaaa . o mederch baihaa bailgvi . . ter barigdsan . hamgaalaltiin zaluus . man iin ulaan batlahtanguut gesen . . 65 ats zalsandaa haramsaj baigaa bailgvidee . . komnist ugshil . noyorhol bol . aluurchin . munhorgil . . s.bayr amisgak huraasnaar . . tugsgul bolno . mongold ..
МАН яаралтай шинэчлэгдэх хэрэгтэй, намын даргаар шийдэмгий, зоримог хүн тавих хэрэгтэй, Энхболд, Эрдэнэбат хоёр дэндүү зөөлдөөд байна, удаан, тайван, бараг байгаа үгүй нь мэдэгдэхгүй, Монголчууд баатар хайгаад байна, зоирмог, загнахдаа загнаж чаддаг
ene amarbayasgalan gej nuxur uuriiguu avch garax gej ikh uzex yumaa 2012 onii songuuliin xevleliig xariutsaj ikh mungu xusaad yalagduulsan, saya bas l baaxan mungu xusaad l enxboldiig yalagduullaa. odoo ene erx batsaaniig Nam ni zailuulsan ni deer bx shuu
НяМдОрЖиД та нар ХаДгАа бариад оч энхболдоо!!!! Суулчийн шаааааааааааанссссссссссссссс
Нямдорж " Унасан " дух үнсэхгүй байх аа!
Argagui unen bichjee. Enhbold Dargin rating olon niitiin dund saingui baigaag ali 4,5 saraas heleed baihad ter messejiig Enhbold dargadaa helehgui, toiron hureelegchid ni nuuj daldalj, doligonoj, dargiigaa vakuumd oruulj baisan bol yaalt ch ugui unen baisan shuu. Horoonii tuvshind namiin ajiltnuud argaa barj baisan shuu dee. Ner devshigch ni ner hund muutai, olon niitiin demjlegiig ogt avch chadahgui, surtalchilgaa hiinguut omnoos ni Enhbold bish Nyamdorjiig neheed MAN-iin uur horoodiin ajiltnuud bol bugd Enhboldiigoo yalahgui ni gedgiig medej baisan. Haramsaltai ni tednii helj anhaaruulj baisniig deed tuvshind avch heleltseegui. Deer ni Eronhii said Erdenebatiin zasgiin gazriin ergej butssan shiidveruud olon tumniig negmoson urgeesen dee.Mash haramsaltai baina gehees oor yu gehev.
Hamgiin ih doligonoj, dolooj baisan Unurbolor, Baatarbileg nad odoo bolhoor bugd Enhbold dargaas nuuree buruulaad, muulaad ehelsen baina lee. Ted odoo oor hun ruu saimshraad, doloogood ehelchihsen yavj baina bile shuu, Enhbold dargaa. Tanii naad ergen toiron dahi doloogchid, toiron hureelegchdiin unen nuur tsarai iim l baina daa.
Баяр, Сандуй, Элбэгдорж, Эрлийз гарал, Итгэдэггүй зангаасаа болж унажээ.
Uneniig bichjee. Unendee jil garui bolson ZGt hen n yunii said darga hiigeed baigaag humuus sain oilgohgyu, sandui sundui gej yariad baigaa n yah argagyu olond sain uilseer tanigdaagyu humuus gargasniig haruulj baigaa. Choijilsuren, sandui sundui, solongos avgai nar n ner hund muutai, uursduu amjiltand hursen on jiluud n ard tumend halgaatai humuus baij. Iim humuuseer bag burduulne gej yu baihavdee. Unuudur yariad, margaash n hiiheer bolood baahan mungu gargaad yamar ch bodlogo tuluvlultgyu yum ehluuleed, nuguudur n bolohgyu yum baina, boliloo geed baij bolohgyu l dee. Ene humuusiin bodlogogyu helsen ug, huruunii uzuureer mungugyu bolson uls ornii ard irgedees huraasan tatvariin mungu ursaad baij bolohgyu ee. Enkhboldiig erdemtei, zuv hun gej boddog baisan, odoo bol ugui. Hun ingej vacuumjina gej baihuu, ugaasaa l iim baisiin baigaaz.
MAN anhnaasaa buruu huniig ner devshuulsen. Odoogiin UB hotiig har l daa, iim shambaaraldsan gazar buhimdal dund baigaa humuus enkhboldiig songohod hetsuu. Tegeed buduun ohiniih n hurim nair, ger orniig n har. Huu n geed neg sagsalzsan zaluu songuuliin ued huuli shuuh bolood yavsan. Namiig n bodoj l ene hunii neriig duguilsan ch nemergyu baisan.
Хурэлсухийг дэмжиж энэ их авигалалыг устгая
Овоо чанга хошгорчихдог мөндөл үү, гүй юу?
ВАКУУМД ОРУУЛСАН Ч ГЭХ ШИГ...М.ЭНХБОЛДТОЙГОО НИЙЛЭЭД ТӨРИЙН АЛБЫГ МАФИЖСАН СХЕМЭНД ОРУУЛЖ ВАКУУМД ОРЧИХООД...МУУСАЙН ЛУЙВАРЧИД !!!
65 bolood l oodorch ehelsen buhniig deeremdej ard tumniig huuliig ul tooson uchiraas ard tumen hariugaa avsaan dahiad avna tun udahgui
MAN denduu haralgan bn bas ard tumniig denduu ih basamjilj dord uzej bn.
МАН.-н одоогийн бүх нөлөө бүхий удирдлагууд ,эрх мэдэлтнүүд бүгд буруутай!? Нямдорж чухам л Энхболдыг үнсэж байгаа зургаа авхуулаад ...Намайг дэмжигчид минь Энхболдыг минь дэмжиж санлаа өгөөрэй гээд сонгогчид доо нөлөөлсөн үйлдлийг хийгээд л бсан ?! Энэ мэт долигнол бялдуучлалд Монгол сонгогчид дургүйн хүрсэн. Тэгэхээр ганц Ж.ЭРДЭНЭБАТ-ААС ГАДНА НЯМДОРЖ,ЛҮНДЭЭЖААНЦАН гм долигнуур овгор удирдагчид бүгд хамааралтай!!! Хэрвээ ялсан бол ...Тэд яаж томорч байх бсан бол доо?! Монголыг минь Тэнгэрийн орноос ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ харж дүгнэн ЗУСАРЧ УДИРДЛАГУУДАД нүх ухах бэлтгэлийг хангаж өгсөөн ...Ард олны басамжилж болохгүй !!!
Yag ynen Nyamdorjiin Enhkboldiig ynseed bgaa n buuljis hyrmeer Yaj tegj dolignoj chadaj bnaa
ХЭХЭ ДАРГА ЭНХБОЛД НЬ ХУЛГАИЧ НАМЫН БОДЛОГО НЬ АВИЛГА ЛУИВАР ХУЛГАИ Ш ДЭЭ ОДОО ЯАНАА ЭНЭ НАМ ЭРТХЭН ТАРСАН ДЭЭР ЮМ БАИНА ӨӨ
яг үнэндээ сонгуулийн нээлтэнд багабанди нямдорж нар дэмжиж гарч ирээд баярыг элчин болгоход л энхболд ялагдлаа гэж үнэнч намын гишүүд ярьж байсан да монголд хамгийн нэр хүндгүй хүмүүс эд нар дээр нь элбэгдорж бн
Yag zov bicheed. Enkhbold iin am bits Nyamdorj guain uls torchiin bolomjoos het ondor blaa. Teneg gar ooriigoo ihed bodsoon. Jaahan judagtai bsan bol tuund oort ni heregtei bsan yum. Tuunii uls toriin career togsov.
Yg unen .
Man nam an nam sonoh tamdaa orsoon Mongolchuudaa buzar lalaruud amdiin tam bolson an man namiig tam ruu yavah zamd buu saad bol jigshin zevuuzmeer buzaruud
enhbold ,m -elbegdorj 2 siamiin iheruud yum.......ted uls turiin uhdel bolson..........
МАН сайндаа ялаагуй гэдгээ ойлгоогуй сагаж байгаад АН д ялагдлаа. АН сайндаа ялаагуй гэдгээ ойлгож байгаа болуу. Ийм л байна Монголын улс терчид аргагуйдээ хамгийн адгийн шаарууд амьдрах тэр орчноос бид юу хулээх юм. Хуу зайлуулах тийм засаглал манайд хэрэгтэй байна. Хунтын засаглал
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж мөн дөө! " Сайн эр " - чүүдийнх нь зургийг