“Монголоо олоод ирлээ шүү дээ” хэмээн алгаа хавсран залбирах өвгөн ламтан саяхан Төрийн ордноо морилж, есөн хөлт цагаан тугандаа мөргөж баяр хөөр болсон нь тэртээ 1964 онд Монголоос АНУ-д очсон анхны монгол хүмүүсийн нэг, Дилав хутагтын отгон шавь, өдгөө 85 насны сүүдэр зооглож яваа өвгөн лам Лувсанхайдав байв. Тэрээр бараг хагас зуун жилийн дараа төрсөн нутагтаа ирсэн нь энэ юм. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц. Хулан хүлээж авч уулзах үеэр цөөн хором ярилцах завшаан тохиолоо.
–Та сайхан намаржиж, амгалан морилж явна уу?
-Би 1964 онд Монголоосоо гарсан. 53 жилийн дараа эх нутагтаа ирлээ. Монголоо олоод ирлээ шүү дээ. Их сайхан байна. Олон газраар явлаа. Их зүйл өөрчлөгджээ. Байхгүй юм ч алга. Монгол минь үнэхээр сайхан болжээ. Агаар салхи нь, ямар ч хүний сэтгэлийг хайлуулж байдаг хайлган намар цаг, уулзаад мэндлэхэд мэдрэгддэг монгол хүний сайхан сэтгэл хэвээрээ байна. Үр хүүхэд минь сайн яваг гэж цай сүүгээ өргөхөөс эхлээд эх дэлхий, хамаг амьтны сайн сайхны төлөө залбирч байдаг монгол ёс заншил минь хэвээрээ байна/ нүдэнд нь нулимс бүрхсэн ч нүд нь баяртайгаар гялалзаж байв/.
–Хол замд морин хөтөч хийж ирсэн таны хүү “ Аав минь эндээс цааш насны даваа улам л өндөрсч, урт холын аянд алжааж ядрах нь их болох биз ээ. Энэ жил зүтгэж ирлээ, удахгүй буцна” гэж байна лээ?
-Тийм ээ, Монголдоо ирээд нэлээд хэд хоночихлоо. Буцах дөхөж байна.
–Та хууль ёсыг чанд сахидаг АНУ-ын иргэншил авч, тэнд амьдарч байгаа монгол хүн. Монголдоо ирээд Төрийн ордон руу нэвтрэхэд ямар санагдав. Төрийн ордон руу жинсэн өмд, пүүзтэй хүнийг нэвтрүүлдэггүй учраас хүү чинь гадаа үлдчихлээ?
-Монголчууд төрөө хүндэлдэг ард түмэн. Төрийн минь сүлд өршөө гэж хаа газраас залбирч суудаг даа. Төрийн ордондоо орж, гарах дэг ёс чанд байгаа нь маш зөв. Хууль чанга байх тусмаа Монголд минь л сайн шүү дээ.
–Та өөрийн түүх намтар болон АНУ руу хэрхэн гарсан тухайгаа манай уншигчдад хуучилна уу?
-Миний төрсөн нутаг, хошуу бол Зүүн Сөнөд. Тэнд төрсөн ч би Баруун Сөнөдөд өссөн хүн. Одоогоор бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын урд хэсэг юм даа. Яагаад Баруун Сөнөдөд өссөн бэ гэвэл, тэр үед тэнд номтой сайн лам нар ирж, хийд байгуулан гарын шавь нар авч байж л дээ. Манай сүм 300-гаад шавьтай байсан юм. Би хоёр настайдаа их хүнд өвдөж, аав, ээж минь тэр хийд рүү очиж лам багшаар ном уншуулж тогтоолгосон гэдэг юм. Зургаан настайдаа дахиад хүнд өвдөхөд хийдэд аваачаад багш ламд “Та энэ хүүхдийг ав“ гээд өгчихөж л дээ. Багаасаа бурхны ном үзэж, сүм хийдээр дамжсан даа. Миний багш Да лам Намжилдорж Дилав хутагтын шавь байсан. Гүмбэн, Лхас гээд хаа явна, намайг дагуулж явна. Би тэр үед долоон настай байсан. Тэр үед Дилав хутагт “Та хэд түрүүлээд Лхас руу явж бай, би араас чинь очно” гэж л дээ. Дилав хутагтын өөрийнх нь шавь Жамбалдорж, манай багш Да лам Намжилдорж, миний бие болон Очир дарь хувилгаан Лхаст очсон. Тэнд байж байгаад Дилав хутагттай уулзсан. Тэндээс Дилав хутагт АНУ руу явахад би Энэтхэг рүү явсан. Энэтхэгт амьдарч байтал 1964 онд Дилав хутагт бие нь чилээрхэж өөрийн ойр дотны хэдэн хүнээ татаж авъя гэж АНУ-ын Засгийн газарт хандсан юм билээ. Ингээд Дилав хутагтын өөрийнх нь шавь Жамбалдорж, манай багш Да лам Намжилдорж, миний бие болон Очир дарь хувилгаанд урилга ирүүлснээр бид тэнд очсон. Бас хутагтын дагуул, бараа бологч гээд нэлээд хэдэн хүн байсан. Түүнээс хойш би Америкт амьдарч байна. Монголдоо нэг ч ирээгүй. Нас дээр гарч, эх нутагтаа очъё гэж зориод ирлээ. Хүсэл мөрөөдөл минь биелсэнд баяртай байна.
–Тэгэхээр та чинь Дилав хутагтын дэргэд байсан, түүнийг сайн мэдэх сүүлчийн амьд гэрч байна шүү дээ?
– 1940 оноос 1965 оныг хүртэл мэднэ.
–Америкт анх очсон, тэнд суурьшсан монголчууд. Бас анхны Монгол судлалыг тэнд бий болгосноороо та бүхэн минь ач гавьяатай гэж бид боддог?
– Монгол судлалыг дэлгэрүүлэхэд Дилав хутагтын оруулсан хувь нэмэр, үзүүлсэн нөлөө асар их. Да лам Намжилдорж багш маань Америкийн Берклийн их сургуульд багшилж байсан, хүндэт профессор. Тэнд монгол, түвд, уйгаржин монгол бичгийн номуудыг орчуулан гаргаж байсан. Хэвлэлийн жижиг үйлдвэртэй байв. Мөн Индианагийн их сургуулийн монгол судлалыг Хангины Гомбожавтай хамтран эхлүүлсэн. Бас Гомбожав гуайг анхны Англи-Монгол хэлний толь бичгийг гаргахад оролцож байсан. Багшийн маань гараар бичиж гаргаж байсан судрууд одоо Берклийн их сургуулийн номын санд хадгалагдаж байгаа.
–Багшаас танд сургасан, захисан ямар зүйлүүд байна?
-Ирээдүйд бурханы шашин дэлгэрэх сайн цаг ирнэ. Номоо үзэж байгаарай гэдэг байсан. Гомбожав хамбаас өөрт нь барьсан соёмбо үсэгтэй хадгийг аваад “Монгол хүн хэдий харь газарт яваа ч Өндөр гэгээн Занбазарынхаа зохиосон соёмбо үсэгтэй хадгийг өвөртөлж явахад толгой өөдөө, сэтгэл тэнүүн алхах ёстой. Сайхан цаг ирнэ” гэж байсан даа. Тэр хадаг надад бий. Өнөөдөр Монголдоо ирж, Төрийн ордондоо орж, есөн хөлт цагаан тугандаа мөргөж залбирах хувь тохиол надад байсан байна шүү дээ.
– Монголын сүүчлийн хутагт гэж ярьдаг даа. Дилав хутагт маань ямар шидтэй хүн байв?
-Ямар ч хүн өөрийн ажил, амьдралын зам мөрийг асуухад шууд хэлдэг, ирээдүйд болох зүйлийг ч урьдчилаад хэлчихдэг хүн байсан. Эрт цагт шид үзүүлсэн, эрдэм чадалтай хүмүүст хутагт цол олгож байсан түүхтэй.
–Та Америкт монгол дээлээ байнга өмсдөг үү?
-Хааяа өмсдөг. Наашаа ирэхдээ шинэ дээл хийлгэж өмсөөд гарсан.
–Таныг АНУ-ын Калифорнид Монголынхоо гар урлал, модон эдлэлийг хийж, ёс заншлаа сурталчилж байсан гэж дуулсан?
-Бурхан, шашны жижиг юм хийж байсан. Монголоос очсон хүмүүст гар урлал хийх талаар жаал жуул юм зааж өгч, ажил олтол нь тэндээ байлгадаг байлаа. Сүүлд монгол ёс заншлын төв ажиллуулдаг болсон, одоо ч байгаа.
–Танд их баярлалаа. Дахин уулзахын ерөөл тавъя.
-Баярлалаа. Монголчуудын минь заяа өөдөө байг.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Урт наслаарай.
Та минь урт наслаарай
Урт насалж удаан жаргаарай
Сайхан мэдэж
Монголд гэж том үсгээр эхэлэн бичнэ. Монгол Улс гэх мэт
Buyantai buural baina. Eruul enkhiig husyei. Urt naslaarai
Buyantai buural ovoo mini urt nasalj, udaan jargaarai!
Баярлалаа. Монголдоо ээл буян болоорой.
Eh orondoo tavtai moril
Буян нь дэлгэрэг...
Монголоос гараад Лхасад очиход төвдүүд хүйтэн цэвдэг байсан юм шиг байгаа юм. Лхасаас явсан байдаг. Жамсранжав гуайн туслах Жамбалдорж настны яриаг сонсож байсан. Эдлэж хэрэглэж байсан зүйлсээс ганданд өргөсөн.
Bay Area giin Berkeley d amidardag umdaa.gereer n neg bus udaa orj blaa.
bid end manj chingiin uv geed l balairch baihad tend tuvduud ochchihson sudlaad. Tuvd mongol huuhduudin pionerin zuslan ch geh shig. Irgeni unemleh deer mongol neree bichuulj, Ganjuur mongol heleer unshij bolohgui yu? Sain tsag ni ireegui baigaa boltoi.
ламын олон тангараг дээр номын ахан дүүс энэ тэр гэдэг ч монголыг очихоор янзгүй, өөрсдөө болхоор ирж хаан маан суух, эзэн мэзэн байх гэх юм төвдүүд. монгол нь болхоор ингээд л гунигтай юмаа
Ene lam huvrag gej duusdaggui tuuhee bolimoor yum.dor doroo byasalgalaa hiigeed suuna biz.munhruulga herees heterlee.buddin bolood busad shashnii buugiin munhruulgaas uuriin oyun uhaanaaraa l garna
Түвдийг Хятад улс авч явж байна.Харин Түвд / тангадууд/ Монголыг балалж дууслаа!!! Бид яасан ч өрөвдөлтэй юм вэ.
Yamar saihan lam be?Byrhanii zamaar yabsan tandaa yrt naslahiig hysej sine yeiin Mongolchyyd talarhaj bna!ert chagt Mongoloosoo garsan ta nartaa bainga bayarlaj er zorigt chini itgej Mongol hynii chig barimjaat yildel byriig chini sehen daganiig hicheedeg syy!!!Mongol hyn bags naraasaa erdem syraad hynii nytagt ch iim saihan gegeeleg setgeld ni byrtag syygaagyi gylalzaj baih sidtei ard tymen,sine ye yynd syralzahad yagaad bolohgyi gej dee!!!
Дилав гуай чинь чан кайши болон японуудтай цаашлаад америкуудтай холбоотой байсан урагшаа баахан монголчууд дүрвэх үед нууцаар хил давж энэ тэрүүгээр явж байгаад баахан дагалдах хүмүүсээ энэтхэгт цагаачлуулаад өөрөө америкт үлдээд олон жилийн дараа их олон хүнийг америк руу татаж авсан бгаа юм харин монгол руу ирж чадахгүй тэндээ нас барсан гэхийн баахан ном зохиолч нар жинхэнэ монгол тагнуул байсан америкт монголын суурин тагнуул бүүр тагнуулчдын толгой байсан мэтээр бичдэг. Эх орноо санаад нас өндөр болчоод яагаад элчинтэй холбогдож ирээгүйн гэхээр хэтэрхий сайн тагнуул болхоор хамаг нотлох баримт нь бхгүй бсн тэгээд ирж чадаагүй гэх энэ хүний талаар тагнуулын ерөнхий газар юу гэж тайлбар хийх вэ
Elbegdorj min odoo bolij uz .
Одоо цуурхалаар Монголчуудыг хуурдаг Төвд лам нарын эрин зуун Монголд дууссан.Баримтгүй гайхамшигууд гайхамшиг биш.Дилав хутагт(Хутагт цолыг Лхасад Төвдүүд өгч Бээжинд баталдаг байсан) Америкд очоод ганц ч гайхамшиг үзүүлээгүй.Яагаад? Монголд ирэх боломж социализм дууссанаас хойш 30 жил энэ Тангадад байсан биз дээ.Худлаа сүржигнээд Монголчуудыг юу гээд бодчихсон юм.Бусдад худлаа ярьж болохгүй,хулгай хийж болохгүй,идэж унтаж биеийн амрыг харж болохгүй нүгэл гэж амнаасаа унагаад өөрсдөө худлаа чалчдаг,хулгай хийдэг,хүмүүсийг шулдаг,архидаж банзалдаж гахай шиг өөхөндөө баригдацгаан унгаж амьдардаг нь эд нар.
160000 мянган малчин өрх ойролцоогоор 800000 хүн цуурхалд итгэсэн хэвээрээ байна.Баабарын хэлдэгээр дундад зуунаараа байна.Мөн Улаанбаатарт 1.2сая оркууд дундад зуунаараа байна.Тэд Тангадад итгэсэн хэвээрээ байна.Сарлагаа тууж ирсэн тэд монголчуудын толгойг угаасан хэвээрээ байгаа!!! 1937 онд танк хүлээд байсан хүмүүсийн үр сад одоо хөгжил цэцэглэлтийг хүлээд сууж байна.