Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас УИХ-ын дэд даргын албан тушаалаас Ц.Нямдоржийг чөлөөллөө.
Чуулганы өчигдрийн хуралдаанаар Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсонтой холбогдуулж түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлж байгаа юм. Ц.Нямдоржийг тус албан тушаалаас чөлөөлж байгааг чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав.
Ингэхэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Өөрөө хүсэлтээ гаргасан уу. Хуультайгаа хэр нийцэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад УИХ-ын дарга М.Энхболд Ц.Нямдорж гишиүүнтэй уулзаж зөвшилцсөн гэдгийг хэллээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг