Хүүхдүүд хаашаа алга болоод байна вэ?

Нийтэлсэн: 2017-11-22 09:05:13

-Замын-Үүдэд охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байсныг өчигдрөөс дахин эхлүүлжээ. Мэдээллээс харахад, Цагдаагийн хэлтсийн 37 албан хаагч, таван техник хэрэгсэлтэйгээр Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ажиллагааг түр зогсоосон байсныг дахин эхлүүлсэн байна
 
Хүүхдүүд хаашаа алга болоод байна вэ. Хүүхдийн эрх, хүүхдийн аюулгүй байдлыг ярихдаа бид эцэг, эх, багш, эмч, цагдаад л бүх хариуцлагыг үүрүүлдэг. Тэгвэл монгол төр монгол хүүхдүүдийн төлөө юу хийж байна вэ. Одоогоос 10 хүрэхгүй жилийн өмнөхөн л төв зам, Сөүлийн гудамж дагаад маш олон хүүхэд гуйлга гуйгаад сууж байдаг байлаа. Тэр хавиар өдөр бүр явдаг хүмүүс тэдгээр хүүхдийг бараг таньдаг болсон байв.
 
Хүүхдүүд гуйлга гуйхаас гадна охид, бүсгүйчүүдээс шуудхан мөнгө нэхэж, өгөхгүй бол хөл гараас нь дүүжигнэн чаргуулдах нь өдөр бүр таардаг үзэгдлийн нэг байсан юм. Гадаад хүмүүсийг бол бүр андахгүй, замыг нь таглаж байгаад идэх юм, мөнгө гуйдаг байсан. Гэтэл одоо тэдгээр хүүхэд бараг байхгүй болсон. Одоо гээд ч байх юмгүй, бүр 2012 оноос л гуйлга гуйдаг хүүхэд эрс цөөрсөн.
 
Тэднийг үгүйлж, хайх ар гэр ч байдаггүй болохоор хэдэн ТББ, хүний эрхийн төлөөх олон улсын байгууллагууд л жаал ярьж, хөөцөлдөж байгаад чимээгүй болсон билээ. Олны дунд энэ хүүхдүүдийн тухай янз янзын таамаг яриа гардаг. Зарим нь хүүхдүүдийг эцЭг, эх нь олсон гэдэг бол нэг хэсэг нь томроод өөр тийш явцгаасан гэх нь бий.
 
Тэр ч бүү хэл Хятад руу гуйлга гуйдаг хүүхдүүдийг аваачиж хүний наймааны золиос болгосон, эд эрхтнийг худалдахын тулд хөнөөсөн ч гэж барим тавим ярьцгаадаг. Цагдаагийн байгууллагаас энэ талаар ямар нэгэн баримттай мэдээлэл өгсөн нь үгүй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд чимээгүй л алга болчихсон.
 
ЭНЭ ХҮҮХДҮҮД ЯГ ХААЧСАН ЮМ БОЛ
 
ЦЕГ-ын мэдээлснээр, 2014 онд л гэхэд хүүхэд алга болсон тухай 1,353 дуудлага цагдаагийн газруудад ирсэн аж. Гэхдээ эдгээрийн олонх нь төөрсөн, гэртээ очих цагтаа очилгүй тоглож өнжсөн, компьютер тоглоомын газруудад бүгсэн, найз нөхөдтэйгөө дарвиж зугаацсан нь тогтоогджээ. Үүнээс гадна эцэг, эхийн харилцаа таарамжгүй, архидалт, хүчирхийллээс болоод хүүхдүүд гэрээсээ дайжиж зугтаах нь ч олонтоо тохиолддог аж. 
 
Өөрөөр хэлбэл, алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь олддог байх нь. Тэгвэл олдоогүй тохиолдол ч бий. Тодруулбал, 1988-2014 онд нийт 25 хүүхэд ор сураггүй алга болсон, өнөөг хүртэл олдоогүй ажээ. Яг юуны учир хаашаа алга болж, хэрхсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй, үхсэн, амьд нь ч мэдэгдээгүй байгаа гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн цагдаад тэмдэглүүлэх ар гэртэй хүүхдүүдийн тухай статистик. Харин дээр бичсэнчлэн хорвоод эцэг, эхийн хайрыг үзэлгүй, хамгийн хатуу бэрхтэй бяцхан биеэрээ тулгарсан, буцах хаяггүй хүүхдүүд хэр олноороо үүрд алга болсныг хэн ч мэдэхгүй нь бололтой.
 
Гэтэл сүүлийн cap орчмын хугацаанд хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн нэгэн хэрэг гарсан нь Д.Сэржмядаг хэмээх наймхан настай охин Замын-Үүдээс ор сураггүй алга болсон явдал. Боомт сумаас алга болсон түүнийг өмнөд хөрш рүү хулгайгаар авч яваад хүний наймааны золиос болгосон байх, үгүй бол хэн нэгэн сэтгэцийн өвчтэй этгээд хорьж байгаа гэхчлэн бүгд л таамаг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, бүгд л юу ч тохиолдсон бай амьд л байгаасай хэмээн залбирч байгаа билээ.
 
Хамгийн ноцтой нь, охин гэгээн цагаан өдрөөр, гэрээсээ сургууль хүрэх хүн хөлхсөн замаас ууршсан мэт алга болсон. Одоо Замын-Үүд, ойр хавийн сумд, суурин газруудыг бүрэн нэгжиж байгаа.
 
Гэхдээ ЦЕГ-аас охиныг эрэн хайх ажиллагааг БНХАУ-ын Эрээн хотод үргэлжлүүлж байгаа гэж ташаа мэдээлсэн нь хачирхалтай. Тодруулбал, БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын Консулаас энэ талаар асууж тодруулахад, охиныг эрэн хайх ажиллагааны тухай албан бичиг, баримт, мэдээлэл огт ирээгүй гэх хариултыг өгсөн нь олныг гайхширалд оруулаад авсан. Түүнчлэн Хятадын талаас ч охины талаарх мэдээлэл өгөөгүй энэ талаар мэдэхгүй, сонсоогүй гэх хариултыг Консулын ажилтан өгсөн гэсэн үг.
 
Тэгвэл Замын-Үүдэд охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байсныг өчигдрөөс дахин эхлүүлжээ. Мэдээллээс харахад, Цагдаагийн хэлтсийн 37 албан хаагч, таван техник хэрэгсэлтэйгээр Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ажиллагааг түр зогсоосон байсныг дахин эхлүүлсэн байна. Харин нийслэлд тухалсан дарга, даамлууд сураггүй болсон охинд санаа тавих байтугай сандал суудлын тэмцэлдээнд улс орныг чирэгдүүлэх маягтай л сууцгааж байгаа. 
 
Өнөөдөр төр, засгийн хэмжээнд хэн сайд болох, төсвөөс яаж багц суулгах, МАН-ын дарга хэн болох, тохироо наймааг яаж хийх гэсэн сэдвээс өөр зүйл амнаасаа ганцыг ч унагаасангүй. Цагдаа, тагнуулынхан ч харилцан хэрүүлийн мэдэгдэл хийж, нэг нь суудлаа алдаж, нөгөө нь элдвээр хэлүүлснийхээ хариуг хэвлэлээр дайцгаахаас хүүхэд хүчирхийлүүлж амиа алдсан, хүүхэд сураггүй болсон тухай нэг ч үг амнаасаа унагаасангүй.
 
Гэтэл Д.Сэржмядаг охиныг эрэн хайх явцад 2017 онд 70 гаруй хүүхэд алга болсон гэх мэдээлэл нийтэд цацагдсан билээ. Энэ мэдээлэлд эцэг, эхийн хайнга байдал болон цагдаагийн байгууллагын хариуцлагагүйг шүүмжилсэн байсан. Гэтэл ЦЕГ-аас тун яаравчлан мэдэгдэл гаргаж, 2017 онд сураггүй болсон хүүхдүүдээс 24 нь олдсон гэв. Нэр төрөө хамгаалах болохоор ийм шуурхай, шийдвэртэй хандах атал хүүхдийг эрэн хайх ажиллагаанд яагаад тийм алдаа гаргасан нь хачирхмаар.
 
Цагдаагийн өгсөн мэдээллээс харахад, олдсон гэх 24 хүүхэд тоглоомд донтсон, гэр бүлийн байдлаас болж дайжиж зугтсан хүүхдүүд байсан гэнэ. Тэгвэл үлдсэн 46 хүүхэд өнөөг хүртэл олдоогүй гэсэн үг байх нь. Эдгээр хүүхэд хаачив. Газрын гаваар орчихсон мэт алга болцгоосон нь ямар учиртай вэ.
 
Хүүхдийн төлөө газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЦЕГ, Батлан хамгаалах яам, ер нь хүүхдийг харж хандах, асуудлыг нь хамаарах, цаашилбал иргэнээ хамгаалах байгууллага, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар яагаад чив чимээгүй байх болов. Эцэст нь хэлэхэд уул уурхай, ашиг сонирхол, төсөв бүрдэлт юу ч биш. Цаг зуурын л асуудал. Өнөөдөр яриад маргааш нь өөрчилж засаж болох шийдвэр.
 
Харин хүүхдүүд амиа алдаж, алга болж, хүчирхийлүүлж байгаа нь хэзээ ч зөвтгөж, засахын аргагүй алдаа. Иймд Монгол хүүхдүүдэд төр засаг хэрэгтэй байна. Тэд төрөөр хамгаалуулах шаардлагатай байна гэдгийг энэхүү нийтлэлээрээ дамжуулан дээдэст хүргэх байна.
 
 
Р.Саруул 
Эх сурвалж: "Өглөөний сонин"
СУРТАЛЧИЛГАА :

50 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хөөрхий хүний үрсүүдийг хааш нь авч яваад байдгийн болдо.Өр өвдөөд байхиймаа.

    зочин, 2017-11-22 10:26:13, 202.21.125.234Хариу бичих

  2. Хүний эд эрхтний наймаа дэлхийгээр дүүрэн цэцэглэж байна

    Зочин, 2017-11-22 20:45:04, 76.121.230.81

    Хурдан морь унуулахгүй гэдэг нөгөө олон хүүхэд хамгаалах байгууллагууд яагаад чимээгүй байгаад байнааа!!!

    Зочин, 2017-11-25 00:04:10, 202.9.43.10

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Mongol Ulsyn Eronhiilogch, Huuli Zui Dotood Yamnii Said, Tagnuulyn Tov Gazar enehuu Mongol Ulsyn irgen 8 nastai D. Serjmyadag ohiny asuudald mash nuhatstai handana uu. Mon Zamyn uud hiliin boomt hot uchir Hyatadyn taltai yagaad hamtran ajillahgui bgaa uym be??!!! Hunii naimaa, har tamhiny esreg 2 horshteigee hamtran ajillah tsag bolson uym bish uu??!! Yagaad tag chig bn ve?!

    Зочин, 2017-11-22 10:35:00, 202.179.31.79Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. uragsh n nyytsaar gargadag baih oo, tuunees yadaj tsogtsos n oldono biz dee, nuursnii mashind l hiichihne biz oilgomjtiu

    Зочин, 2017-11-22 10:57:39, 202.179.27.138Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. ууланд зугаалж яваад үхсэн захирал дарга нарт бүр системээрээ хөдлөөд байсан гэтэл ядарсан ар тал муу болохоор нь хүүхдүүдийг хайдаггүй юм байх да

    ж, 2017-11-22 11:11:13, 103.11.195.34Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Tsagdaagaas oor hen haij huutseldej baigaa yum be? Chadah yadahaaraa hootsoldoj baina. Hudlaa computeriin ard suuchihaad ene teriig shuumjleed l suuh yum. Tsagdaag yadarsan uyedee sanachihaad, bas boloogui dandaa muu muuhaigaar ni duudahaa bolichihvol yasiin. Yunii omno etseg ehed anhaaruulah yostoi sh dee. Etseg eh yamarch uureggui yumuu.... Yum l bol tor zasag, tsagdaa muu l geh yum....

    Зочин, 2017-11-22 11:15:23, 139.5.216.216Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Жэнко Топер 2хужаа нараа зайлуулахгүй бол ийм л байх байхдаа

    Хужаа нар идэж бнгаа биз, 2017-11-22 11:24:37, 103.229.122.239Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Эрж хайх ажиллагааг нэг өдөр ч зогсоогоогүй. Замын-Үүдийнхэн аав, ээж ар гэр нь бүгд мэдэж байна. Худал мэдээлэл тарааж ард түмнийг цагдаагийн эсрэг турхирахаа больж үз. Эсвэл улс төрийн зорилгоор ашиглаад байдаг юм уу.

    Zochin, 2017-11-22 11:28:20, 66.181.160.69Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Энэ хурц гэж тийм мундаг тагнуул юм бол иймэрхvv юмыг илрvvлээд явахад яана?! Улаан менгений араас ичих нvvр ээ элгэндээ наагаад явах юм

    Зочин, 2017-11-22 11:34:49, 27.123.214.125Хариу бичих

  16. Дэмжиж байна. 46 хүүхэд нэг жилд алга болно гэсэн чинь юу вэ-АЮУЛ!!!! Ард түмэн минь харангаа дэлдъе!!!!

    Зочин, 2017-11-22 15:22:38, 62.117.74.91

    hurts nohoin baas yugaara olohov dee

    Зочин, 2017-11-26 09:08:41, 202.9.42.219

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Үнэндээ л ярьж бичихээс цаашгүйм даа.

    Зочин, 2017-11-22 11:36:37, 27.123.214.80Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Хүүхдийн төлөө нэг төрийн байгууллага байдаг даа. Ер дуу чимээ гаргахгүй юм аа. Юу хийдэг байгууллага вэ

    Зочин, 2017-11-22 11:59:15, 203.91.119.138Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Тэр үеийн тэнэмэл хүүхдүүд чинь одоо 30 гарсан хүмүүс болсон байлгүй дээ.

    Зочин, 2017-11-22 12:12:00, 27.123.214.90Хариу бичих

  22. 30 garsan humuusiin huuhduud haichiw

    Зочин, 2017-11-24 08:11:26, 202.21.106.159

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Ene 70 xuuxed alga bolson gd bgagaa todorxoi bolgoochee tv eer suuliin 10 jild alga bolson gd bsan end boloxoor 17 oni baidlaar gd yu yariad bga yum be ali ni ch bsan arga xemjee avaachee estoi xuuxded eelgui oron boljdee

    Zochin, 2017-11-22 12:15:09, 103.229.120.30Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Bidbbichhees tsaashguimdaa.gadaa huuhduud togljil bdag ymar hetsuu tugshuurtei niigem be.taiwan baij suuh argagui.sain saihnii hajuugaar saar zuildee anhaarlaa sarinuulj er bolohgui

    Зочин, 2017-11-22 12:32:57, 103.26.193.246Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Huuhdiun hulgaich nar tsagdaatai hamtarsan baihaa mun hil gaali karmand ni hediig hiichihvel yu ch baisan shalgahgui

    Зочин, 2017-11-22 12:43:18, 116.84.110.19Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Tagnuuliin baiguullaga bas ene tal daar ajillah yostoi biz dee.gadaad oronruu avaachij hudalddag bol bur ch iluu ajillagaa zohion baiguulah uuregtei baimaar yum.malaizad ch bas mongol ohid huchirhiiluulj nas barsan btal tagnuul end tag duugui.uls torchdiig l tagnah hen yu idej uugaad bna hen hen henii yumiig deeremdeh geed bna gej tagnahaas hetrehgui bgaam bishuu.uls eh orniihoo ard tumeniihee arh ashigt niitsej tagnuuliinhan ajillamaar yum.

    Irgen, 2017-11-22 12:59:24, 175.193.86.101Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Би 17 настай охиноо 3сар гаруй алдаад шөнө дунд хорооллын Өргөө орчмын нэг барны үүднээс том охины найзууд таарч олж авахад хутга барьсан хэдэн залуу өгөхгүй зодолдоод байсан байгаа юм. Тэгээд шүүх цагдаа болоод асуудал босож эхлэнгүүт өмгөөлөгч таньдаг цагдаа нартай болж таарсан тэр битгий хэл нийслэлийн прокурор хүртэлуг хэргийг зохион байгуулалттай хүн худалдаалах,болон насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэг биш гэж БЗД-н эрүүгийн алба руу буцааж гэмт хэрэгтнүүдийг одоо болтол хорихгүй тэр битгий хэл танай охин өөрөө биеэ үнэлсэн байх магадлалтай гэжүзсэн байсан тухайн үед охин маань маш их зодуулж үс гэзэг нь нүд халтирмаар зулгаагдсан шингэрсэн бэлгийн замын халдварт өвчин авсан бие байнга ам руугаа архи хүчээр цутгуулж архины гүн хордлогонд орсон байдалтай байсан гэвч 1жилийн хугацаанд одоо болтол энэ хэргийг цагдаагийн байгууллага эцэслэн шийдэж өгөөгүй л байна.охин маань уг хэргээс 5сарын дараа бурхан болсон надад маш хэцүү дуусдаггүй өдөр хоногуудын дунд амьдрах маш хэцүү байна хэргийн холбогдогч 1эмэгтэй5эрэгтэй энэ хүн сүгүүдийг би өөрийн гараар алж өш хорслоо тайлмаар байна хууль энгийн иргэд бидэнд л хатуу үйлчилдэг юм байна

    Охиноо алдсан аав, 2017-11-22 13:16:09, 66.181.189.233Хариу бичих

  32. Yamar aimaar yum be tsagdaagin darga zohion baiguulj iim gereg hiigeed baival oldohgui n argagui sh dee

    mafi, 2017-11-23 07:37:40, 122.201.21.74

    Yaana yasan harmsaltai ym be egchee biee bodooroi

    Зочин, 2017-11-24 00:51:03, 218.55.40.185

    Ugsa ene tsaagura zohion baiguulalttai bvr svljee btsn bga ternes ajila vnhr hdg bol tsgda hvn olohl yst mash haramsalt htsv ym blje emgenel ilerhiilie ene mgl eh orondo twn amidrch chdhguine

    Zocin, 2017-11-24 02:22:19, 202.9.40.148

    Ingeed bhaar ter hun sugnuud davraad bhgui yu. Suljeegeer ni bugdiig ni barij horimoor bhiin. Iim archaagui bj boloh uu?! Yu gesen ug ve, ulaan tsaim hunii nyalh uriig tegj tamlasan bhad heregtniig horihgui bna gej. Nyamdorj guaig ene tal deer hatuu handaj, iim zohion baiguulalttai bulegleliig burmoson ustgah bh gej naidaj bna.

    Zoxhin, 2017-11-24 02:54:00, 73.211.137.222

    Lantuun dohio geed facebookt bgaa tend handaarai, yamar zevuun novshnuud ve

    Зочин, 2017-11-25 10:10:03, 60.144.7.203

    Монголын хуулинд найдаж суухаар тэднийг мөрдөж мөшгөж нэг нэгээр нь алаач...хуулийн тэгш бус үйлчлэлд воршиловын мэргэн буудагч шиг бай. нэг л үхдэг хорвоо шүү дэ. тэр шаарууд амьд байгаа нөхцөлд амьд явах утгагүй. а

    цэвэрлэгч, 2017-11-27 11:10:39, 59.153.115.239

    Таны нэр:

    Тайлбар:

  33. хүүхэд хулгайлах явдал мэр сэр байхыг үгүйсгэхгүй. энэ бол маш аюултай жигшүүрт гэмт хэрэг. харин тэр гуйлга гуйдаг байсан хүүхдүүдийн тухайд бол цаг хугацааны эрхээр өсөж том болцгоогоод л алга болсон байлгүй дээ.

    зочин, 2017-11-22 14:07:49, 103.10.22.47Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Эцэг эхчүүд бас хариуцлагтай баймаар байгаа юм. Хүүхдүүдээ олигтой хүмүүжүүлж чадахгүй , арчаагүй юмнууд ..

    Зочин , 2017-11-22 15:42:31, 202.5.206.21Хариу бичих

  36. chi hvvhed gargad hvmvvjvvled vz daraan baad vgee hel chinii hvvhed hna yaj ywah ym bile chi yaj mdej bgan ergvv mal be

    g, 2017-11-24 02:14:02, 66.181.180.166

    Хүүхэд хүмүүжилгүй бол алж, хүчиндэж, худалдаж болно гэх гээд байна уу

    зочин, 2017-11-28 11:09:48, 66.181.169.114

    Таны нэр:

    Тайлбар:

  37. oyuni undraa tsogtsolboriin baga angiin bagsh Maygmarsuren 8 nastai huuhduuddee ta nariin uyd bi gantsaaraa surguulidaa yvdag baisan ,biye daaj sur, eldev zuragtai hicheeliin hereglel bitgii heregleed bai ,odoo ta nar tom bolson gej heleed baih yum. Iimerhuu buruu yridag teneg bagsh naraas bolj baigaa yum shtee

    zochin , 2017-11-22 16:26:45, 202.9.40.41Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. нэг л болохгүй бн энэ нийгэм

    Зочин, 2017-11-22 16:28:42, 27.123.214.82Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. М Энхөолдыг хотын дарга байх үед гэнт алга болсон шүү

    Зочин, 2017-11-22 18:26:13, 59.153.115.237Хариу бичих

  42. Энх60лд агаа идсэн биз

    Зочин, 2017-11-29 10:33:28, 73.221.181.240

    Таны нэр:

    Тайлбар:

  43. Ene alga bolson buh huuhduudiig hurz elbegdorj terguutei mafiin buleg hunii naimaand yavuuldag

    Зочин, 2017-11-22 18:32:03, 46.125.250.105Хариу бичих

  44. Амьд биш бол нэг сар моргод тэгээд дараа нь нэргүй оршуулдаг юм.

    зочин, 2017-11-24 03:12:07, 150.129.143.36

    Таны нэр:

    Тайлбар:

  45. 2017 онд сураггүй болсон хүүхдүүдээс 46 хүүхэд өнөөг хүртэл олдоогүй

    Tugshuur, 2017-11-22 20:28:35, 122.201.21.232Хариу бичих

  46. Идсэн байхөө

    Зочин, 2017-11-22 20:48:04, 76.121.230.81

    Таны нэр:

    Тайлбар:

  47. Нөгөө хүүхэд хамгаалах олон байгуулна хаана байдаг вэ? Хүүхэд үрчлүүлж байгаа байгууллага бол хуулийн хамгаалалт дор хүүхэд зарж баяждаг улсууд байдаг болов уу гэсэн хар төрж байна. Хэрэв тийм бол гутамшиг.Тэр газрыг нэг сайн шалгаач тагнуулаа

    гутамаар, 2017-11-22 22:26:40, 66.181.185.51Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Nogoo olon uzmerch,mergen humuus haachiva,ohin haana baigaag heleed olood ogooch!!!

    Zochin, 2017-11-23 01:49:12, 27.123.214.94Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Харамсалтай нь энэ улсын шүүх эмнэлэг мөн цагдаа хэрэг нээхгүйгээр, зарлахгүйгээр зүгээр л 1 сар моргод байлгаж байгаад чимээгүй улсын мөнгөөр оршуулдаг юм. Тэгээд хотын захын хээ нэгэн газар нэр уус байхгүй оршуулсан байх. Эцэг эх нь мэдээгүй байх. Тиймээс хэрэг нээж яагаад тийм болсныг олохгүй үед тэр хүмүүс шийтгэлгүй хэрэг хийчхээд зугтдаг явдал байгаа гэж бодож байна. Оршуулсан хүнийг хэн мэдэх юм яаж...? Тиймээс энэ бол ноцтой хэрэг . Ил байгаа хэргийг илрүүлэхгүй 13 настай охиныг архичин гэж байгаа юм чинь нөгөө 30-40 хүүхэдийг хэн ч илрүүлэх арга хэмжээ аваагүй оршуулдаг явдлыг маш нарийн судлах ёстой.

    Зочин, 2017-11-24 03:11:01, 150.129.143.36Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Demjij bna

    Зочин, 2017-11-24 11:21:09, 66.181.179.230Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. 8166 gsen dugaartai baraan ungiin mikro awtobus huuhed hulgailj awch yawjiina gj zuudelsen.neg okhin hashaan dundaas dunguj garch irmegts awaad yawchlaa gj yamar uchirtai zuud yum boloo.

    Зочин, 2017-11-24 11:47:47, 103.212.116.58Хариу бичих

  56. Энэ бичсэнийг анхааралдаа аваач, цагдаа хүн уншиж байвал.

    Зочин, 2017-11-27 22:21:28, 107.167.112.74

    Таны нэр:

    Тайлбар:

  57. Хятадууд хүний эд эрхтэн гадаад хүмүүст их өндөр үнээр зардаг юм бна лээ.дэхийн янз бүрийн орноос хятадыг хүн ам ихтэй бас хямдхан гэж их донор асууж санал болгодог гэж бсан.

    Зочин, 2017-11-25 02:42:39, 218.239.170.118Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. 4-рт, Монгол улсын иргэд түүний дотор эмэгтэйчүүдийг хятад улсын нутагт биеийг нь үнэлүүлж ашиг олох , хэрэгцээнээс гарсан Дундад улсын монголд явуулж буй бодлогоос сийрүүлбээс... эмэгтэйчүүдийг донор болгох, Хятад иргэдийг монгол эхнэртэй болгох асуудлыг зүйл бүрээр дэмжих, харах хандах хүнгүй хүүхдүүдийг монголчуудын гараар дамжуулан худалдаж авах, ганц бие хүмүүсийг донор болгон ашиглах…

    Зочин, 2017-11-27 22:23:47, 107.167.112.74Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Odoo Serjmyadag ohiniig zuvhun Zamiin Uuded bish oron dayar eren survaljilbal yasan yum be. Sar orchimiin hugatsaand Mongol ulsiin ali aimag sumd hureh bolomjtoi. Aimag sumdiin tsagdaagiin hesguuded ohinii zurag ontsloh shinj temdgiig hurguulj eren survaljluulah, televizeer zurag ontsloh shinjiig durdsan zar yavuulj ard irgedeesee tuslamj huseh heregtei biz dee. Sonin fb unshdaggui medeelelgui humuus zunduu bdag.

    zochin, 2017-11-29 12:35:59, 103.10.21.53Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Манай тагнуул ийм юман дээр ажилламаар Эрдэнэтийг хулгайлах ажил хиих н зохимжгүй үндсэн ажиллаа хиймээр Эбаг өмгөөлөх биш!!!!!!!!!!

    Зо, 2017-11-30 08:57:41, 202.21.106.114Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. ХҮН ХУЛГАЙЛЖ АЛДАГ ХУРЦ арай энэ охиныг хулгайлаад нухчихаагүй байгаа

    4, 2017-11-30 15:55:50, 103.87.255.42Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: