"Муухай монгол хүн"-ий тухай өмнөх ба өнөөгийн бодол

Нийтэлсэн: 2017-11-23 10:54:45

Монгол хүний мах цусанд шингэсэн муухай ааш араншинг харьцангуй эрт олж харж, өөрийнхөө ажиглалт ойлголтын хэрээр хэд хэдэн өгүүлэл бичиж, нийтлүүлсэн юм. Сайхан, муухай чанар бол ганц Монголд биш бүх улс үндэстэнд байдаг шинж.
 
Монгол их бичгийн хүн Инжинашийн "Хөх судар" -таа хойд газрын муу муухайн тухай 12 зүйл тодорхойлолт бичсэнийг судлаач Д.Ганхуягийн товч ерөнхий тайлбарын хамт жагсаажээ. Инжинаш эхлээд манай байгаль орчин, мал сүргийн талаар газар орон нь шороон хөрсгүй, уул нь оройгүй усан урсгалгүй, морь мал нь догшин, зэрлэг, тэрс гэх зэргээр хачирхалтай тодорхойлолт өгсөн байна.
 
Өнөөгийн Монголыг гаднаас нь харахад харанхуй, бурангуй, болхи бүдүүлэг, зэвүүн заваан, жигшүүртэй, соёлгүй гэж хэн ч хэлэхгүй. Хятад, африк хүнээс ногооны ч юм уу эвгүй үнэр гардаг бол манайхны заримаас мах, айраг үнэртэж мэдэх ч хир үнэртэх нь юу л бол. Социализмын үед зохиосон "Соёлын довтолгооны" ачаар манай ахуй, аж төрөх хэвшил, боловсрол, эрүүл мэндийн салбарт үнэхээр том эргэлт гарсан юм. Түүнд оролцогчдын нэг нь би. Хүмүүсийн мэдлэг, боловсрол, мэдээлэл Инжинашийн үеийнхтэй харьцуулшгүй. Хөмөрсөн тогооны доторхи шиг харанхуй байсан бол одоо нар руу зоосон антен шиг гэрэл гэгээтэй болсон билээ.
 
Ажил эрхлэх, нийгэмшихийн хувьд, ахуйн цахилгаан төхөөрөмж, машин техник эзэмшихэд ч асар их өөрчлөлт гарсан билээ. Өнөөдрийн өнгөтэй өөдтэй бүхний эхлэл, үндэс суурь соёлын довтолгооны үед тавигдсан бөгөөд улам хөгжиж цэцэглээд байгаа нь энэ. Гэхдээ нарийн яривал манайд но... их бий. 
 
Инжинаш Монгол муухай онцлогоо бүхнээс урьтаж олж хараад жигшихийн дээдээр жигшиж, түүнээс нүүр буруулан хамааралгүй амьдарч болохыг өөрийн биеэр үзүүлж өгчээ. Монголчууд зан заншил, ёс суртахуунаа дархлан бүтээж ирэхдээ өөрсдийн үл үзэгдэгч согогийг илчлэн харуулсан олон үнэт сургаал хойч үедээ өвлүүлэн үлдээжээ. Ялангуяа хүүхдийг эд мөнгөөр эрхлүүлж эвдэн "эрхийн тэнэг" болгохыг машид цээрлэн болгоомжилж иржээ.
 
Социализмын үед хүмүүсийн хүмүүжил, зан төлөв ямар аядуу найрсаг байсныг би мэднэ. Гэтэл энэ цагийн эринд эрх, эрх чөлөө, хүний эрхээр оодорч туйлсан танхи нэгэн үе, орчин бий болж, олон намын балгаар хүмүүсийн ааш араншин ихээхэн өөрчлөгджээ. Түүхэнд Монгол чанарыг сайн таньж, арга эвийг олсон гурван этгээд байж гэж би боддог юм. 1. Чингис хаан 2. Төвдүүд 3. Ардын хувьсгалчид. Чингис хаан, ардын хувьсгалчид Монголыг мандуулж дэлхийд таниулсан бол Төвдүүд Монгол уусамтгай, даган баясагч чанарыг овжин ашиглаж, шашнаар мунхруулж Монгол толгойг Төвд толгой болгон эрэлхэг дайчин ааг омгийг нь идэвхгүй номой байдлаар сольж мөхлийн ирмэгт хүргэсэн билээ.
 
Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, эвлэлдэн хуйвалдах эрх дарх, хүний эрх буруугаа өмгөөлөн хаацайлах хөшиг болоод байна. Дээдсийн хүрээлэнд бол дэврэх даврах дээд зэргийн чамирхал болсон ажээ. УИХ-ын гишүүдэд ажил, хурал таслах ер юу ч биш юм байх. Л.Н.Гумелёвын тодорхойлсон өнөөх "дэврүүн ааш" гээч нь энэ юмсанжээ.
 
Монголчуудын хэлэлцэж ярилцах нь хэрцгий догшин, омог бардам гэж Инжинашийн хэлсэн үг УИХ- ын хуралдааны ажиллагааг өөрийн эрхгүй санагдуулдаг юм. Эндээс цацагдсан хэрүүлийн хар энерги иргэдийн толгойг эргүүлэн хордуулдаг нь яалт ч үгүй үнэн. Удаа дараагийн УИХ хэчнээн ч засгийн толгойг хазав даа. Тэглээ гээд ажил сайжирч байсан удаагүй, улс орон хохироод л үлддэг. Хүн нь хүнээ тоохоо больсон, ядуу чадуугийн туйлд хүрсэн, төр нь дотроо талцсан, намууд нь бие биенээ үзэн яддаг, ард иргэдээ алагчилж үздэг, эдийн засаг нь доройтсон, дөнгүүр нь доройгоо мөлждөг ховдог шунахай, ардаг танхай ийм л орчйнд бид амь зууж байна шүү дээ.
 
Монгол муухай зан хүнээ төртэй нь хамт "эвдээд" дуусч буй бус уу. Төр нь хардаггүй юм гэхэд амьдрал өөрөө хаана юу болохгүй байгаа, ямар ажил, өөрчлөлт хийх хэрэгтэйг хэлээд өгч байна шүү. Энэ тэр улсын жишиг гэж бусдыг хуулж дууриалгүй олон намын тогтолцоог зоригтой халж, улс нийгмийн хувь заяаг хэнтэй ч хуваалцалгүй даагаад явчих маш чадварлаг, хариуцлагатай, алс хэтийн нэгдмэл бодлого зорилготой зангидмал төр хэрэгтэйг амьдрал, хөгжил шаардаж байна. Хуучнаар хийж сэтгэх цаг өнгөрчээ. Хууль гаргахаас гадна өөрчлөн байгуулах ажил их байна. Төрийн тогтолцоо, хүнийхээ сэтгэл санаанд эргэлт гаргахгүйгээр өнөөдрийнхөө хог новштой зууралдаад бид хол явахгүй нь ээ. Би хүн ямар байна, төр нийгэм тийм байна, буцаад бас тийм байна гэсэн дархлаатай болсон хүн. Төрд ажиллагчид түрүүлээд эвдэрдэг, буруугаа бусад буюу төр луу түлхдэг бол хүн ямар болсныг харуулж буй нэг үзүүлэлт юм.
 
Монгол муухай үл үзэгдэгчээ олж харж дүйвээнээр шуурдаг, даган хуйлардаг хийрхүү, яаруу тэвдүү, бачуу цухал өвчнөө ичээнд нь оруулъя. Зөвхөн оюун ухаан, хүч чадал хэмээх хоёр гоц гойд бэлэн боломжоо бүх нийтээрээ бүрэн ашиглаж ирсэн бол Монгол өдийд илүү өндөр төвшинд хүрэх байжээ. Залхуудаа дийлдэн бие, сэтгэл, толгойгоо ажиллуулахгүй атаршуулдгаас бид бүх боломжоо царцааж иржээ. Хүн үнэн нүүр царай, хэр хэмжээгээ танин мэдэж, өөрийгөө хүмүүжүүлж эзэгнэхийг өнөө үе шаардаж байна.
 
 
Ахмад сэтгүүлч Г.Далантай
СУРТАЛЧИЛГАА :

15 сэтгэгдэл харуулж байна        

  1. Muuhai mongol gedegt yaduuralyg bichdeggui um. Mongol hunii dutagdaltai, zasch zalruulah shaardlagatai zuiliig bichdeg um. Ene talaar delhiin uls ornuud ongorson zuuny 90-eed ond ih bichij baisiim.

    zochin, 2017-11-23 12:10:07, 202.70.34.70Хариу бичих

  2. Муухай орос хүн гэж бас бий. Өдөржин архи ууж тамхи татаж хөзөр тоглож авгайгаа зоддог. Угтаа бол ирээдүйг нь гэрэлтэй харагдуулах аятайхан ажлын байр байдаггүйд учир байгаа юм.

    Зочин, 2017-11-23 16:10:35, 202.179.18.194

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Данзанравжаа нэгэнтээ Хятад хүн өвс идэштэй илжиг гаралтай зодоод байвал жороолоод байдаг жаахан нүүр өгвөд илжиг шиг зөрүүд Төвд хүн гурил идэштэй заваан бохир сарлаг шиг дошгин Монгол хүн махан идэштэй мангас гаралтай ууртай их юм алдвал яахав гэнэ жаахан юм алдахаараа тэнэг ууртай гэж бичсэн байсныг уншаад тэр Дундговь нутагтай хүн ямар их толгойтойг гайхаж билээ

    Иргэн, 2017-11-23 12:14:30, 103.10.21.39Хариу бичих

  4. Дорноговь шүү

    CHKA, 2017-11-23 15:43:44, 180.149.93.226

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Мэргэжилгүй мөртлөө салбарын сайдыг саад болтол хийх юм даа. Ингэхээр улс яаж хөгжихөв дээ

    зочин, 2017-11-23 12:34:46, 27.123.214.83Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Балиар шарын шашныхны үнэн муу царайг нь хэлээд өгөөсэй. Шар хувалзууд одоо бол тэрбумтнууд болчоод байгаа шүү.

    Х, 2017-11-23 13:12:28, 222.82.88.218Хариу бичих

  8. Яг ямар шар хувалзнууд вэ? Тодорхой бичээч?

    Зочин, 2017-11-23 13:52:12, 59.153.114.210

    Таны нэр:

    Тайлбар:

  9. GUDAMJAAR YAVAA HUMUUS BIY BIYNEE ANZAARAH SEHEEGUI YAVDAG BOLJ

    Зочин, 2017-11-23 13:28:52, 103.57.92.252Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Муухай монгол хүн чинь энэ ядуу хүнийг ядууруулсан эх орны баялгийг хулгай хийгчид шүү дээ.

    Зочин, 2017-11-23 14:05:31, 182.160.36.6Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Төвдүүд Монгол уусамтгай, даган баясагч чанарыг овжин ашиглаж, шашнаар мунхруулж Монгол толгойг Төвд толгой болгон эрэлхэг дайчин ааг омгийг нь идэвхгүй номой байдлаар сольж мөхлийн ирмэгт хүргэсэн билээ.

    Зочин, 2017-11-23 15:25:16, 122.201.31.166Хариу бичих

  14. мухар сүсэг,шашин сөнөтүгэй

    дорж, 2017-11-24 03:00:43, 172.115.4.123

    Таны нэр:

    Тайлбар:

  15. deer ni ulsaa uraldaj zarsan nam nertei har huvalzuud door ni shar huvalzuudaar yaj sheej baaj ali hol deeree ogloo bosohiigoo zaalgasan tarhigyi mankuur booluud. Heden zuunii tursh gadaad dotood har shar huvalzuudaa tejeej doromjluulan munhartsgaana. yamar ch niigem baiguulsan guilgachin heveeree. ooriin mah tsusnii tasarhai torson yrdee mongol ner ogoh erhgyi boltloo munharsan maluud

    unshigch, 2017-11-23 17:03:39, 62.203.244.149Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Сэтгүүлч маань зөв л дүгнэжээ.Муухай Монгол хүнийг сүүлийн 27 жилд гадаадын технологиор Монголчуудын тархи толгойг угаагаад өнөөгийн муухай дүр төрхийг төлөвшүүлсэн,Монгол зан заншил,өв соёл,уламжлал ихэд бүдгэрсэн,зөвхөн гадныхыг,гадаадынхныг шүтдэг сэтгэхүйг суулгасан нь ийм үр дагварыг авч ирсэн.Одоо ухаарвал түүнээсээл яаж салахаа бодох л үлдлээ.

    зочин, 2017-11-23 17:09:11, 202.179.31.23Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. yum medehgyin zoblon ikhe yum daa!!!eneegiin tenegyyd neg ikhe saihan zarailsan yheryyd,tebd bolon sariin sasing muulah dyrtai!ta nart muuluuldag sasin baihgyi!byy dongod?eersdeen yhaantai cheehen hed naslahdaa bagahan zobj yheheen hichee!!tyynees bys?tebd sasin bol ta nar sig zulbasganyydad muuluulah sasin ogthon ch bys?Muugaan medej medemhiirne syy!!!nooliud aa!!!Sasintai hyn bol deediin terlehtend toozdog yum!ter sasiniihaa yos syrtahyyn zaas ni nom debterees ni syralzaad yabbal gegeereld hyrdeg yum!Harizangyin onoliig yysgesen ikhe erdemten einstein egyylehdee byh sasinyydiin dotoroos hamgiin sinjleh yhaanch sasin bol Byddaizm gej ee!!!zaluus aa!yum ynsij gadags dotogsoo yabj aylaj olon niitiin deben delhiin amgalan jargalang olohiig hichee!!!daraa ni ta nart eer neg onol syrtahyyn irne ter bol hyn bolj hyzyy tolgoi niielyylej yabaadaa bayarlaj zaasid syralchaj ch yunii magad bilee!hee hee heee!!!

    Yhaantai baijgaa banid nar aa!!, 2017-11-24 00:45:18, 148.60.92.223Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7

    bitcoin, 2017-11-24 10:03:22, 202.9.47.177Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: